Украины марафонч тэмцээнд оролцох эрхээ хасууллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Украины марафонч тэмцээнд оролцох эрхээ хасууллаа

Марафон гүйлтийн дээд амжилтыг шинэчлэгч тэмцээнд оролцох эрхээ хасууллаа

Марафон гүйлтийн Украйны дээд амжилтыг шинэчлэгч Татьяна Гамера Шмырко сэргээш хэрэглэснийхээ төлөөд 4 жил спорттын аливаа тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасууллаа. Энэ мэдээллийг Украйны хөгөн атлетикийн холбооноос албан ёсны сайтаараа дамжуулан  уламжилсан юм. Биологийн пасспортод хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан тэрээр 2015 оны 9-р сарын 30-наас 2019 оны 9-р сарын 29-ний өдрийг хүртэл тэмцээн уралдаанд оролцох

эрхгүй болж байгаа юм байна. 32 настай  тамирчний 2011 оны 8-р сарын 26-наас 2015 оны 9-р сарын 30-ны хооронд гаргасан амжилтуудыг Олон улсын хөнгөн атлетикийн дүрмийн дагуу тэглэж байна. Тэрээр 2013-2015 оны хооронд Осаксковын марафон  гүйлтийн тэмцээнийг гурван удаа манлайлж, хамгийн сүүлд Японд болсон тэмцээнээр Украйн улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон  юм байна. Лондон 2012 Олимпийн наадмын марафон гүйлтэнд Украйн тамирчин 5 –р байрт орж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж