“Гадаадад цөлөөд байвал хэн төрд зүтгэх юм бэ?“ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Гадаадад цөлөөд байвал хэн төрд зүтгэх юм бэ?“

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

“Гадаадад цөлөөд байвал хэн төрд зүтгэх юм бэ?“

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 80.4 хувийн саналаар дэмжин, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Тогтоолд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг тусгаснаас гадна цагаатгах тухай ч тусгасан юм. Ирэх онд Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ой тохиох аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Ю.Цэдэнбал агсны мэндэлсэн нутаг Давст уулыг Орост өгсөн гэх яриа байдаг. Энэ үнэн юм уу, та бүхэнд судалсан юм байна уу. Яагаад заавал УИХ-аас цагаатгах ёстой юм бэ. Танай нам цагаатгасан юм уу?

Төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ч.Цэдэнбал агсан 1915 онд төрсөн, 1932 оны хавар Монгол, Тувагийн хилийн 2 дугаар хэлэлцээр болж, Давст уулыг Туваагийн нутаг гэж хүлээн зөвшөөрөөд тухайн үеийн Засгийн газар баталсан байдаг. Тэр үеийн Засгийн газрын тэргүүн нь Гэндэн гэдэг хүн байсан. Улмаар Засгийн газрын шийдвэрийг Тувагийн Засгийн газарт хүргүүлсэн. Ю.Цэдэнбал агсан тухайн үед 16 настай Эрхүү хотод суралцаж байсан байдаг. Төрсөн нутаг нь Цагаан бураа гэдэг газар бий, хилээс нааш 20 гаруй км-т оршдог.

Харь оронд цөлөөд бүх эрх чөлөөг нь хааж талийгаач болгосон хойноо төр нэг удаа буруу байжээ гээд хэлчихэж яагаад болохгүй байгаа юм бэ.

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд: Ю.Цэдэнбал агсан 1984 оны наймдугаар сард Москвад эмнэлэгт хэвтэж байхдаа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж өгсөн юм билээ. Энэ дагуу намын Бага хурал хуралдаж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Улмаар 1990 оны наймдугаар сарын Бага хурлаас намаас хөөсөн. Харин зургаан жилийн дараа буюу намын 22 дугаар хурлаас Ю.Цэдэнбал агсанд хариуцлага тооцсон шийдвэрээ хүчингүй болгож, уучлал гуйсан. Ийм үйл явдал болж байсан юм билээ.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Энэ хүн намаас хөөгдөөд, бурхан болох хүртлээ ямар эх үүсвэрээ яаж амьдарч байсныг хэл?

Ч.Хүрэлбаатар: Гадаад паспорт нь 1984 онд Элчин сайдын яаман дээрээ хураагдсан байсан. Хэн нэгний баталгаажуулсан баримт олдохгүй байгаа. Амаар голдуу явсан байдаг учраас тодорхой баримт үлдээгүй. Тийм учраас төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу 1984 оноос хойш талийгч болтлоо Ю.Цэдэнбал агсан Орост хоригдсон.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Тогтоолын төслийг дэмжиж байна. Түүхийг хойч үедээ бодитойгоор таниулах нь зөв. Монгол төр алдаагаа засах дэнс бүрдэж байна. Энэ бол зөвхөн МАХН, МАН-ын түүх биш, Монголын түүх. Асуудалд намтай холбохгүй байвал зөв юм. Түүхээс сургамж авч ажиллах ёстой, цаашид ийм түүх давтахгүйн тулд.

Хэт их туйлшрал хэзээ ч сайн юм авчирдаггүй гэдэг нь харагдаж байгаа. Хэлмэгдүүлэлт маш их гарсан. Хэлмэгдүүлэлтийг өөрөө хийсэн гэж ярьж байна. Гэвч  захиалагч хэн бэ гэдэг асуудал гарч ирж байгаа, тухайн үеийн ЗХУ-аас чиглэл ирдэг байсан, олон сэхээтнийг үй олноор нь хоморголсон. Энийг мэдсээр байж асуудлыг улстөржүүлж яриад байна, эргээд өөрийг нь хэлмэгдүүлсэн. Өргөдөл өөрийнх нь гараар бичүүлсэн, эх оронд нь явуулахгүй хорьсон. Шагналыг нь хураасан, намаас нь хөөсөн. Шүүхийн шийдвэр гараагүй учраас цагаатгаж болохгүй гэж байна. Хэлмэгдүүлэлтийг хийсэн хүн учраас цагаатгаж болохгүй гэдэг зүйл ярьж болохгүй. Ингэж дорой хандаж болохгүй. Эцсийн дүндээ энэ асуудлыг шүүхээс гадуур явсан хэлмэгдүүлэлт гэж үзэхгүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 100 жилийн ойг тэмдэглэх асуудал яригдаж байгаа юм. Тэгш ойн тухай яригдаж байгаа учраас өнөөдөр энэ тухай ярьж байгаа юм. Х.Болорчулуун Чойбалсан агсны тухай ярьж байна, тэр зөв. Хүнээс асуулгүйгээр төрийнхөө хэргийг шийддэг түүхээр яваад Монгол 25 жил болж байгаа. Гурван хувьсгалаар буюу 1911, 1921, 1990 оны үсрэлтээр өнөөдрийн өндөрлөгт хүрч байгаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 100 жилийн ойг тэмдэглэх асуудал УИХ дээр ярьдаггүй, Засгийн газар дээр шийддэг. Засгийн газарт үүрэг болгочхож болно. Миний сэтгэл санааг зовоож явдаг асуудал хэлмэгдүүлэлт. Сүүлийн 25 жилд монголчууд өөрсдөө юмаа хэлэх боломж бүрдсэн. Хэлмэгдүүлэлтээс болж 30 мянган хүний амь насаар тоглосон. Нэг хүний 100 жилийн ой тэмдэглэх биш, Монголын төрд зүтгэж байсан бүх хүмүүсээ ярих ёстой. Шүүхийн шийдвэртэй, шийдвэргүй гэж битгий марга. Амар,  Гэндэн энэ хүмүүсийн үр ач болоод сууж байгаагийн хувьд УИХ цагаатгах ёстой. Тэр тусмаа шүүхийн шийдвэргүй хийсэн юмыг Монголын төр цагаатгах ёстой. Гадаадад цөлөгддөг, гадаадад буудуулдаг. Насныхаа эцэст гадаадад цөлөгдөнө гэхэд хэн Монголын төлөө зүтгэх юм бэ? .

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Бараг ойлголцож байх шиг байна. Хүнийхээ хувьд эрх чөлөөгөө хасуулж эрх нь хасагдсан. Хар цагааны дэнс яривал олон юм ярьж болно. Манай нам 6 жилийн дараа буруу болжээ гэдэг бүх шийдвэрээ цуцалж, уучлалаа гуйсан. Одоо ч гэсэн намууд манай нам шиг дутагдлаа засдаг байх нь сургамж биз дээ.

Бид олонхи байхдаа эрхээ хэтрүүлэн хэрэглээд Ю.Цэдэнбал агсны асуудлыг ярьж болох л байсан. Хүчээр гаргавал гаргах л байсан. Тэр нь буруу л жишиг байхгүй юу. Тийм учраас өнөөдрийг хүртэл тэвчээртэйгээр хүлээсэн. .Гадаадад хэлмэгдсэн юмыг авч үзэх ёстой. Хүн хэлмэгдүүлсэн гээд цагаатгаж болохгүй гэж ярьж болохгүй.  Монгол бол өөрөө өөрийнхөө асуудлыг ярьдаг онцлогтой орон шүү. Ю.Цэдэнбалын нам байгаа.

УИХ-ын гишүүн  Б.Гарамгайбаатар: Би төслийг дэмжихгүй, маш олон буриад энэ хүнээс болж хэлмэгдсэн. Хэлмэгдлийн хар мөр одоо ч арилаагүй байгаа. Та нар улс төр хийх гэж оруулж ирсэн. Энийг хийчихвэл санал өгнө гэж оруулж ирснээс биш, өөр санаа цаанаа агуулж байгаа.

Одоо чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байгаа бөгөөд үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.


12:01

“Ю.Цэдэнбал агсныг цагаатгах ёстой, цагаатгах ёсгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 30 гаруй гишүүн санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг тусгаснаас гадна цагаатгах асуудал ч багтжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Цог: Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжиж байна. Гол нь цагаатгах гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ бол улстөрждөг асуудал биш, энэний хязгаарыг барихгүй бол аймаг хоорондын хэрүүл, улс төрийн намууд хоорондын хэрүүл, хэлмэгдүүлсэн, хэлмэгдсэн хоёр талын хэрүүл болно. Хэлмэгдэгсдийн 3-4 холбоо байдаг, тэд энэ асуудал руу орж ирэх юм болно. Тэгмээргүй байна. Төрийн тэргүүнийх нь хувьд 100 жилийн ойг тэмдэглэх тухай л яръя.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан хүн. Жижиг орны зовлонг үүрээд гарсан хүн. Гэсэн ч сумыг, аймгийг, хотыг бий болгосон хүн. Хамгийн муухай байдлаар харь оронд эндсэн. Та бид зурагтаар харсан. Нулимсаа дуслуулаад сурвалжлагчийг хүртэл Монгол руу дагуулаад явчхаач гэж хэлэх хүртлээ ой санамжаа алдсан л байсан. Орост хороогдсон хүмүүсийн л нэг. Гэндэн Амар, Лосол нарын нэгэн адил. Бид энэ хүнийг эх оронд нь авчирч чадаагүй. Гадаад том орнуудын нөлөөлөл одоо ч байгаа. Үүн дээр нэг их юм ярилгүйгээр цагаатгах асуудлыг шийдээд өгчихвөл яасан юм бэ гэдэг горимын санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Ойг тэмдэглэх нь зүй ёсны асуудал. Дагалдаж орж ирсэн, хэлмэгдүүлэлтийн асуудалтай санал нийлэхгүй. Энэ хүнийг төр удирдаж байхад маш олон хүн хэлмэгдэж байсан, Лоохууз гуайгаас эхлээд. Төр нийгмийн зүтгэлтнүүд хэлмэгдэж байсан, тэр хүмүүсийг юу гэж үзэх юм. Хэлмэгдэгсдийн маш олон байгууллага бий. Энэ хүнийг цагаатгаад магтан дуулах гэж байгаа бол буруу. Энэ хүнд сайн ч чанар байсан% муу ч юм байсан. УИХ болчимгүй тогтоол гаргавал өнгөрсөн үе рүүгээ нулимсан юм болно. Сайныг сайнаар нь, мууг нь муугаар нь бодит байдлаар үлдээх ёстой.

Хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Төр нийгмийг удирдах хугацаанд магтах юм явж байсан ч ажлаа өгсний дараа гүтгэх, хэлмэгдүүлэх юм явсан. Улстөржилт орсон, одоо бол бодитой үнэлгээ дүгнэлт өгөх цаг болсон. Тусгаар тогтнол үнэ цэнэтэй олддог. Батлан хамгаалах тусгаар тогтнолыг олоход, эдийн засгийн өсөлтийг хангахад.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Шүүх энэ хэргийн талаар аль хэдийн шийдвэрээ гаргасан юм байна. Харин прокурор 25 жилийн турш хүний эрхийг зөрчин шийдвэрээ гаргаагүй юм байна. Хүний эрх зөрчсөн энэ зөрчлийг сангийнхан гаргаж ирлээ. Прокуророос шийдвэр гаргаагүй байхад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос шийдвэр гаргах нь буруу.

УИХ Засгийн газарт чиглэлээ л өгөх ёстой. Бид өөрсдийнхөө бүрэн эрхэд байхгүй асуудлыг шийдэж болохгүй.

Төсөл санаачилсан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ц.Оюунгэрэл гишүүн ээ, Ю.Цэдэнбал агсны асуудлыг шүүхээр оруулахгүйгээр нутаг зааж явуулсан. Хууль бусаар ингэж хүний эрхийг хязгаарласан нь хэлмэгдүүлэлт. Үүнийг ойлгох хэрэгтэй. Хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан 30 гишүүн асуудалд сэтгэл хөдлөлөөр хандсан юм биш шүү.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-27 1.31.58.127

ЦЭДЭНБАЛ монголын ард түмний шилдэг хүү.Би коммунист дэглэмдээ хайртай,Тэр үеийнхнээс дургүй хүн байхгүй,одооны малууд коммунист дэглэм ямар сайхан дэглэм байсныг мэдэхгүй,бүгд сэтгэл хангалуун баян хоосны ялгаа байхгүй байсан.Одоо монголын амвдрал юу нв сайхан байнаа

МОНГОЛ 2015-11-27 122.201.22.203

Гарамгайбаатар гэгч дэлтэй СААРАЛ сүүлгүй БООХОЙ чи АТГ-ын АТГанд орох цаг чинь ирнэ дээ, харж л байгаарай......

Lhagva 2015-11-27 59.153.113.19

Loohuuz guai jishee ni. Buruu bna ulsaa zov zamaar yavuulya geheer tsolcihno, alcihna. Iim huniig iug nitsagaatgah geed bgaa ium be. Orosiin gar hol bolj busdiig nuhcin darj yavaad l ter orsuuddaa heregtsee ni duusaad jam yosooroo duusaa biz dee. Ene Hurelbaatart hiicih oor uls orond heregtei ium baidaggui ium baih daa zailuul,

Батэрдэнэ 2015-11-27 202.9.41.243

Оросын тавиулаас уучилалт гуйгаад байдаг. Тэр хүн чинь орост байх завсараараа л монголд ирдэг байсан. Орост цөлөгдсөн биш москвад байдаг өөрийнхөө байранд амьдарч байгаад өнгөрсөн. Юугаа ч мэдэхгүй архичин болоод зөнөөд ирэхээр нь тавьсан хүмүүс нь буцаагаад татаж авсан. Албан тушаалын хэнээтэй байсан болохоор зөнөсөн хойноо хүртэл буцаж ирж даргаа хийх санаатай нааш зүтгэж байсан биз. Монголд төрсөн л болохоос биш Оросоор сэтгэдэг, оросод сэтгэлтэй (3 удаа оросод дагаар орох өргөдөл санаачилж хөөцөлдөж байсан), жилийн ихэнхийг оросод өнгөрөөдөг урвагч байсан.

Зочин 2015-11-27 59.153.113.135

Цагаатгалын тухай хуульд хуучны тоталитар тогтолцоог цагаатгахгүй, өмгөөлөн хамгаалахгүй, шагшин магтахгүй, зөвтгөхгүй гэсэн санаа бий Тогтоолын үзэл санаа нь үүнтэй зөрчилдөх магадгүй гэдгийг бодолцох, шинэ үндсэн хуулийн нийтлэг, жам ёсны хөгжилд орох үзэл баримтлалтай зөрчилдөхгүй байлгах талаас нь бодууштай санагдана

Зочин 2015-11-27 150.129.140.177

КГБ-ын мэдээлэгчээс Монгол улс уучлалт гуйна. Сайхан сонсогдож байна шүү

ой гутчихлаа 2015-11-27 111.198.21.27

энэ 76 малыг өөрсдийг нь мах комбинат руу илгээгээд муур нохойн хоол болгоод гадагш зарчихвал Монголд арай хэрэгтэй юм даа. 1990-ээд онд зарлагадасан МАН МАХН- н л өөрсдөө нүүрэндээ илэг наагаад нутагт нь балайраад сууж байвал барав биз төсөвийн мөнгө төр засагт ямар хамаа байна

Хөгшин 2015-11-27 202.179.11.107

Өчигдөр л бид орос цэрэгт буудуууул ч байсан хөөцөлдөх эрхгүй монгол хүний амийг аварсан хүнийгээч магтвал хоригдож цөлөгддөг байснаа одоо яагаад мартаад байна. Өнөөдөр хятад хүнд алуулсан хүнээ өмөөрч чадахгүй байгаа нь зөв юм. Балын нутгийн Мэнгэт сайдын үед дандаа хятадын зөв болоод дуусдаг нь хэвээр байх юм гэжүү. Ингэж л харь орны эрх ашигт үйлчлээд бүх насаараа дарга байсангүй хэлмэгдлээ тусгай тэтэгэвэрт Москвад байлгалаа гээд баатар болоод байх юм гэж үү. Хэн монгол хүнийхээ төлөө зүтгэх юм бэ. Маршал гэдэг нэр авахын тул оросын генералуудтай архидаж монгол хүний амь насыг тоохгүй байсан Гэтэл монгол хүнийг орос цэрэг алсан төлөө нь Чойбалсан орос цэргийн гененралд агсам тавьж 17-р армийг монголын нутгаас гаргуулж байсан түүхтэй. Оросын нэртэй улсууд Филатова авгайн шунал эрх мэдлийг гайхаж Балыг ч үг хэлүүлэхгүй байгаад муулж ядаж байхад бид өөрсдийн хүүхдээ эрхлүүлэх амьдруулах цэцэрлрэг бариулсан төлөө энэ авгайг магтах нь буруу юм. Тэр үед бид хүүхдээ асрахаа ижии маамаар заалгах л дутсан байж лдээ. Үгүй бол бас оросын эсрэг буруутан болох байсан биз. Ингэж л монгол хүн хүүхдээ хайрлах эрхээр шагнуулсан гэж авгайг магтах нь зөв үү. Бид ийм ой санамжтай байх юм бол удахгүй яхтад, АНУ-н төлөөний хүн 2-р Бал болоод хамтарч дарлах бэлтгэлээ хийж байгаад гайхах юм алга. Нутгийнхан нь өмөөрөөд харинхантай нийлээд газар шороогоо гэсэн монгол хүнийг дарлаж алж байгаа нь зөвхөн эхлэл юм шүү. биз ээ. Тэнэг үүдээ. Мөнхбаярыг хийлээ Айраг суманд монгол хүнийг дайрч алсан ***** зүгээр өнгөрч байна. Удахгүй бүх хүний ээлж ирвэл гайхах юм алга.МАН-нхан уралдаад хятад, АНУ-д Балын жишгээр урваж эгэл биднээ Бал шиг насаараа дарлах санаагаа гүйцэлдүүлж байгаа ньэнэ болов уу. Нутгийнхан нь сүүлд магтаад байх бололтой.

Зочин 2015-11-27 202.21.106.167

Ямар хэрэг хийчихсэн гээд цагаатгах гээд байгааг болоо Цагаатгана гэвэл гэмт хэрэгтэн байсан болчих юм биш уу

Хөгшин 2015-11-27 202.179.11.107

Монгол хүний амь нас нэр төрийг огт тоолгүй зөвхөн оросуудын үгээр монголчуудыг буруутгаж байсан гадны хөлсний хүн нь батлагдсан. Одоо л монггол гэж байгаа болохоос интернацнал гэдэг нэрээр монгол улсын эрх ашигийг хөсөр хаясан Бал даргыг магтах нь буруу юм. Тэр үед орос цэрэгт алагдсан хүчиндүүлсэн хүнийг үгийг сонсдоггүй хөөцөлдсөн хүнийг ялладаг жишиг тогтоосон хүн. Одоо ийм байвал гадаадын төлөө зүтгэгсдийг зөвтгөх гэж үү. Давст уулыг орост өгөхийг зөвшөөрөхгүй байсан Аварзэд сайдыг хэн ажилгүй болгож хэлмэгдүүлсэн бэ. Ингэж монголын төлөө гэсэн бүрийг хорьж цөлж байсан урвагчийг одоо магтах нь зөв үү. Орос цэррэгт алагдсан хүнийг бид мартах гэж үү. Хэрэв Бал монгол хүний амийг хамгаалж байсан бол оросууд даврахгүй олон хүнийг алахгүй байсан. Одоо ингэж монгол хүний амь нас урам зоригийг гутааж байсан хүнийг зөвтгөвөл монголын төлөө явж амь насаа өгөх хүн олдох уу. Гэндэн шиг Сталиныг алгадах хүн олдох уу. Дараа нэг урвагч гарч ирээд нутаг нугийнхаа хүчээр баатар болдог гэсэн ойлголт төрнө шүү дээ. 1990-д онд Балыг оршуулах газар олдохгүй байхад Жадамбаа ненерал л өмөөрч шарилыг нь авчирч байсан. Нутгийнхан нь нэр төрөө бодоод мэнгэт сайд, Баянаа аваргаас эхлээд бүгд уралдан нулимж байснаа одоо мартаад магтах нь инээд хүрэм гайхалтай.

Зочин 2015-11-27 202.21.106.127

SONGUULIIN SHOU

Зочин 2015-11-27 112.72.12.16

44- жил нам улс удирдахад гарын хуруунд багтах тооны хүмүүс ажил албагүи болсон баих?Алуулсан талуулсан бол баихгүй дээ?Зөвлөлт Хятадын зөрчил дээр ЗӨВ тоглолт хийж улсаа хөгжүүлсэн юм даа?

Зочин 2015-11-27 103.9.90.66

Цэдэнбал гэж туйлшрахаа боль. Тэгж Яривал Чойбалсан болон анхны 7, Амар, Гэндэн гээд бүгдийнх нь ой гэж ярих ёстой. Тэр ой мой гэж балайрахаа боль. Төсөв хүнд байхад.

MGL 2015-11-27 103.229.178.18

Mongoliig orosiin neg muj bolgokh gej 3-n udaa alban yosnii khuselt tavij zutgesen barimt ni baigaa daa!

Цуст МА(х)Н 2015-11-27 49.0.162.145

МАН (МАХН ч хамаатай) цөхөн иргэдээ олон мянгаар нь хэлмэгдүүлчихээд одоо болтол УУЧЛАЛ ГУЙГААГҮЙ байж нэг муу КГБ-ийн тагнуулаас уучлал гуйна ч гэх шиг юу яриад байгаа юм бэ. 30-40 оны хэлмэгдүүлэлт гээд цагаатгаад нөхөн төлбөр өгч байгаа ч энэ нь Ардчиллын буянгаар хийгдэж байгаа болохоос цуст МАХН огт хүсээгүй ажил шүү. Коммунистууд далд орцгоо

Зочин 2015-11-27 103.14.36.6

Ю.Цэдэнбал даргыг үзэл суртлын зааг ялгаатай тэр үед улс, эх орныхоо тусгаар тогтнолыг авч үлдэж чадсан, монгол орныг ямар нэгэн байдлаар хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүн гэж үздэг. 1940 оны монголын нийгмийн байдал, 1980-аад оны нийгмийн байдлыг харьцуулж үзэхэд манай улсын хөгжил дэвшилт эрс өөрчлөлт ялгаа гарсан. Энэ бүгдийг энэ хүнтэй холбож үзэхээс өөр аргагүй.Ажил хийж байсан хүнд алдаа оноо байсан гэдгийг үгүйсгэхгүй, гэхдээ алдаанаас оноо нь илүү байх гэж хувь хүний хувьд дүгнэж байна.Иймд энэ хүнийг цагааатгах, монголын түүхэнд зүйн ёсны байр сууриа эзлэх нь зүйтэй гэж бодож байна.

t 2015-11-27 202.21.120.74

deeguur baigaa humuus ene hunees yadaj neg surgamj avaasai ehleed ter humuus helmeduulsen daraa ni uuruu helmegdsen yamar uil hiine teriigee edlene gedgiigt oilgochoosoi bilee

Зочин 2015-11-27 203.169.50.63

ХЭЛМЭГДСЭН БҮХ ХҮНИЙГ ЦАГААТГАЖ НӨХӨН ОЛГОВОР ӨГСӨН. БУРИАДУУДЫГ ЦЭДЭНБАЛ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ГЭВЭЛ ТЭРЭН ШИГ ХУДАЛ ЮМ БАЙХГҮЙ. ЦЭДЭНБАЛЫГ ЦАГААТГАХ НЬ ЗӨВ. ГАРАМГАЙБААТАР ШИГ СҮГСЭЛЗҮҮР АМАА ТАТСАН НЬ ДЭЭР. АЛУУРЧИН ЭРДЭНЭ ЧИНИЙ БАЙХ ГАЗАР УИХ БИШ, МААНЬТЫН ЧАНГА ДЭГЛЭМ...

xfgn 2015-11-27 182.160.36.27

Гарамгайбаатар жалганы хэрүүл үүсгэхээ болимоор юм. Тэгвэл Коминтерны буриадуудын хийсэн хэргийг яах вэ гээл тасрахгүй хэрүүл үүсч болно. Төрийн том этгээд гэдгээ бодож дуугармаар. Дэлхийн хэмжээнд биш гэхэд бүтэн Монголын хэмжээнд бодож яримаар юм. Нам ахалж хэрэлдсээр байгаад өөрийн эрхгүй ийм болчихдог юм болов уу ?

Зочин 2015-11-27 182.160.38.18

Туухээ туухэн бие хунээ угуйсгэх ихээхэн уршигтайг Украины оноогийн байдал харуулж байна Украинчууд коммунизмын туухээсээ бурэн сална гэж тунхаглан хошоонуудээ нураасан Уунийг нь далимдуулаад Баруун Украины Львов хот Галицыг Польш авах талаар яриад эхэллээ Унгар ч бас нэг мужийг нь оорийнх гэж байна

Зочин 2015-11-27 182.160.38.18

Монголчууд та нар Чойбалсан Цэдэнбал нараа буруутгаж ялласан Тэдний зохион байгуулсан 1949 оны тусгаар тогтнолын тухай санал асуулга ч хучингуй гэж бид узэж байна гэж аль нэг улс узвэл бид юу гэх вэ

Зочин 2015-11-27 49.0.186.40

Гарамгай үнэнийг л хэлж. Яс юман дээрээ цэдэнбрл ч Монголыг жалга довоор хуваах ажлын эхийг тавьсан

Зочин 2015-11-27 182.160.38.18

Лоохуузыг хэлмэгдуулж нутаг заасан туух МАХН дахь санал зоролдоонтэй л холбоотой Цэдэнбал гуай Хятадаас айж болгоомжилдог байсан Арга ч угуй Мао бол Монголыг эргуулэн авахыг хусэж байсан Харин Лоохууз гуай эдийн засагч хун учраас Зовхон эдийн засаг талаас харж Хятадай чолоотэй харьцахыг хусэж байв Харин буриадуудын хувьд голдуу Оросын иргэн хамтралаас зугатсан иргэдээ хуучин ЗХУ ын Дотоод Яам нэр цохож баривчилж хэлмэгдуулсэн Монголчууд ч хэт идэвх гаргасан биз Гэхдээ Монголд хамгийн их хэлмэгдсэн хумуус бол лам нар юмаа Тэд ур хуухэдгуй байсан учраас мартагдах талдаа болж байна

аоө 2015-11-27 182.160.36.27

Чи Мао доо буцаж очоорой.

Зочин 2015-11-27 202.179.11.14

ШУДАРГА БУС НЬ ГАДААДДАА ЦӨЛӨГДӨЖ, ШУДАРГА НЬ Л АЖИЛЛАХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ.

Зочин 2015-11-27 182.160.38.18

Ю Цээдэнбалыг улс торийн хувьд хэлмэгдуулсэн учраас УИХ аас цагаатгах естой Орчин уед Дэлхийн 2 р дайны ур дунг угуйсгэх улс орнуудын хил хязгаарыг оорчилж байгаа нохцолд дэлхийн. Дайнд хуучин ЗХУ ын талд хучний харьцаа давамгайлсан нохцолд их гурнууд Монголын одоогийн хилийг хулээн зовшоорсний ачаар 1949 онд маршалын хамт тусгаар тогтнолын бух ард тумний санал асуулга явуулсан Цэдэнбал гуайг цагаатгах нь гадаад хучин зуйл талаасаа маш хэрэгтэй

ik 2015-11-27 103.26.195.54

Өршөөж бол болох байх Цагаатгаж бол болохгүйлдээ ХЭЛМЭГДСЭН ХҮМҮҮС НЬ ЗАРИМ НЬ АМЬД ихэнхиих нь элэг нэгтүүд амьд сэрүүн байгаа тул маш эвгүй байдал үүснэ Хойшлуул

Зочин 2015-11-27 59.153.113.247

Garamgaibaatar aa chi bol Tsedenbaliin derged zugeer l joom. tertee tergui buriaduud chine Japan-g muruuduud suuj baisan tuukh bii. Buynnemekh terguutei dandaa utga zoxiol urlagiin 20 garui xumuusiin neriig 1937 ond aisandaa xelj barichluulsan aimxai buriad Rentsen Bymbayb-iin xushuu yu ch boloogui ym shig dunxiij baigaa ni shudraga ys mun uu

Зочин 2015-11-27 202.21.106.166

ZOV

Зочин 2015-11-27 202.9.41.46

МАН л өөрсөдөө хэлмэгдэгсэдийн өмнө бид буруутай гээд хэлчих л дээ. Тэгээд хэлмэгдсэн бүхнийг цагаатгая гээд. Тэрний дараа нь Цэдэнбал агёны асуудал цэгцэрэх бишүү. Түүнээс би чи гээд байх юмгүй. Хичнээн олон буриад монгол, халх, олон ястанууд тэр үед хэлмэгдсэн билээ дээ. МАН зүгээр л ард түмний өмнө уучлалтаа албан ёсоор / бүр хамаагүй сүр дуулиантайгаар / гуйчих л даа. Иа нар чадахгүй байгаа байхгүй юу?

Зочин 2015-11-27 202.21.106.166

ZOV

Зочин 2015-11-27 202.21.106.166

MAN SANASNI GARZ

Зочин 2015-11-27 202.131.7.199

Монголын төрийг 40 жил авч явсан гэх юм. Маршалыг амьд байхад наадах хүн чинь Төрийг удирдаж байгаагүй юм шү дээ.

Зочин 2015-11-27 202.21.106.166

SAINDAA BISH SONGUULID MAN YALNAA GEJ BODOJ L BAIGAA

Зочин 2015-11-27 43.242.243.117

Коммунизмаа санаад байна уу?

зочин 2015-11-27 182.160.34.62

Хэрхэвч цагаатгаж болохгүй. Гадаад орны жинхэнэ гар хөл байсан, маш олон хүнийг хэлмэгдүүлж, улс орны хөгжлийг ихээхэн хойш нь чангаасан хүн. Монгол төрийн тэргүүн байсных нь хувьд ойг нь тэмдэглэх хэрэгтэй байх.

Зочин 2015-11-27 202.9.40.253

Орос авгайтай, хоер хvvнь Оросын иргэн, орос хvнийг л хvн гэж тоодог, орос хэлээр ярьж, оросоор сэтгэхийг тулган шаардаж, Чингисийн тухай ярихыг хорьдог тийм л хvн байсан.Биднийг орос хvний емне гелег болгодог байлаа! Мартсан уу?!

Цэцэг 2015-11-27 73.170.206.93

Гарамгай баатар бага тэнэгтвэл таарна.Цэдэнбат 40 жил удирдахдаа чам шиг улсын мөнгө идээгүй.

Цэцэг 2015-11-27 73.170.206.93

Гарамгай баатар бага тэнэгтвэл таарна.Цэдэнбат 40 жил удирдахдаа чам шиг улсын мөнгө идээгүй.

Зочин 2015-11-27 119.40.98.162

Хамгийн их идсэн биш үү