Амралтын өдрүүдээр 5000 орчим хүн хөл хорионы дэглэм зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдээр 5000 орчим хүн хөл хорионы дэглэм зөрчжээ

Амралтын өдрүүдээр 5000 орчим хүн хөл хорионы дэглэм зөрчжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр хөл хорионы дэглэм зөрчсөн 5000 гаруй тохиолдлыг илрүүллээ хэмээн Москва хотын Хяналтын удирдлагын төвийн дарга Евгений Данчиков телевизийн "Россия 24" сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдлээ.

"Хүмүүс зугаалж, салхинд гарч, шорлог шарж, согтуурч байна” хэмээн тэр хэлсэн байна.

Москва хотын Захирагч Сергей Собянин иргэдийг гэрээсээ аль болох гарахгүй байхыг онцгой анхааруулсан. Эмнэлгийн тусламж авах, ажилдаа явах, хүнсний бүтээгдэхүүн цуглуулахаас өөр бусад зорилгоор гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсаар байна. Нохойгоо салхилуулахыг иргэдэд зөвшөөрч байгаа ч гэрээсээ 100 метрээс холдохгүйгээр салхилуулах ёстой.

Хөл хорионы дэглэм зөрчигчдөд 4000 рубль, давтан үйлдвэл 5000 рублийн торгууль ногдуулж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж