Москва хот 24 эмнэлгийг Covid-19-ийн өвчтөнүүдэд зориулан өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Москва хот 24 эмнэлгийг Covid-19-ийн өвчтөнүүдэд зориулан өөрчилнө

Москва хот 24 эмнэлгийг Covid-19-ийн өвчтөнүүдэд зориулан өөрчилнө

Ойрын 10 хоногт багтаан 24 эмнэлгийг Covid-19-ийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхэд зориулан өөрчилнө хэмээн Коронавирустэй тэмцэх Москва хотын Шуурхай штаб мэдээллээ.

Халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байгаа учраас дээрх арга хэмжээг авч байгаа юм. Ингэснээр нийтдээ 21 мянган орыг коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд зориулан дэлгэнэ хэмээн Москва хотын Эрүүл мэндийн газар тодотгосон.

Эдгээр 24 эмнэлэг нь гол төлөв төрөлжсөн эмнэлгүүд бөгөөд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан түр хугацаагаар өөрчилнө.

2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар коронавирусийн 18328 тохиолдол батлагдаад байна. Үүнээс сүүлийн 24 цагийн дотор 2558 тохиолдлыг илрүүлжээ.  Нийтдээ нэг сая 300 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн бөгөөд халдвар авсан хүмүүсээс 1470 хүн эдгэрч, 148 хүн нас баржээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж