Коронавирусийн халдвараас шалтгаалан Оросын ихэнх бүс нутагт хөл хорионы дэглэм үйлчилж байна. Судалгаа, дүн шинжилгээний “Эксперт РА” агентлагийн ахлах эдийн засагч Антон Табахын хэлснээр хөл хорионоос шалтгаалан 2020 оны эхний улиралд орос иргэдийн орлого 15 хувиар буурна гэжээ.
Гэхдээ нөхцөл байдал хүндэрч, хөл хориог сунган, шаардлагыг улам чангатгавал үүнээс илүү хувиар орлого буурах магадлалтай хэмээн тэрбээр хэллээ.
Орос улс анх өнгөрсөн гуравдугаар сарын 28-наас 10 хоног хөл хорио тогтоосон юм. Халдварын тархалт нэмэгдэж эхэлсэн тул дөрөвдүгээр сарыг дуустал сунгасан. Ингэхдээ дэлгүүр, эмийн сан, эрүүл мэндийн байгууллагууд, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, бусад газрууд зайнаас ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ