Монголын Үндэсний Бөхийн Холбоо/МҮБХ/ тэргүүлэгчдийн хурал өчигдөр (2020.04.13) зохион байгуулагджээ. Энэхүү хурлаар МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдэж, дараагийн “Их Эе” хурал хүртэл түүний түр орлон гүйцэтгэгчээр дэд тэргүүн Ц.Магалжав дүрмийн дагуу тодорчээ. Энэхүү хурлыг зохион байгуулах зөвшөөрлийг улсын онцгой комисс/УОК/-оос албан ёсоор авч 12 бүрэлдэхүүнтэй, хоорондоо 2 метрээс багагүй зайд хуралджээ.
Холбоотой мэдээ