Японы Ерөнхий сайдын нохойгоо эрхлүүлж буй бичлэг шүүмжлэлд өртөв

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Японы Ерөнхий сайдын нохойгоо эрхлүүлж буй бичлэг шүүмжлэлд өртөв

Японы Ерөнхий сайдын нохойгоо эрхлүүлж буй бичлэг шүүмжлэлд өртөв

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо саяхан өөрийн твиттер хуудсандаа буйдан дээрээ сууж кофе уунгаа нохойгоо эрхлүүлж буй бичлэгээ нийтэлж, ард иргэдийг цар тахлын үед хариуцлагаа ухамсарлан гэртээ байхыг уриалсан юм. Тэрбээр “Хэдий та найзуудтайгаа уулзаж, наргиж цэнгэж чадахгүй байгаа ч өнөөдөр та гэртээ байснаар маш олон хүний амийг аврах юм шүү” гэсэн тайлбартайгаар бичлэгээ нийтэлсэн байна.

Гэтэл түүний энэхүү бичлэгийг цахим сүлжээ хэрэглэгчид  мэдрэмжгүй хандлаа, цаг үеэ олоогүй бичлэг хэмээн шүүмжилжээ.  Тухайлбал, нэгэн хэрэглэгч “Олон мянган хүн амьд үлдэхийн төлөө тэмцэж байхад ингэж гэртээ амар амгалан тансаглаж байгаа бичлэгээ нийтэлж байдаг. Та өөрийгөө хэн гэж бодоо вэ” хэмээн жиргэсэн бол өөр нэгэн хэрэглэгч “Ерөнхий сайд ч гэсэн өөрийн гэсэн орон зайтай, гэртээ өөрийн дураар байх эрхтэй” хэмээн бичсэн байв.

Хэдхэн хоногийн өмнө коронавирусийн цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд өрх бүрт хоёр ширхэг амны хаалт тараана гэсэн Абэ Шинзо Ерөнхий сайдын мэдэгдэл ч мөн иргэдийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан юм. Үүнийхээ дараа тус улсын Засгийн газар өрхийн санхүүг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээ амлаад байгаа. Одоогоор Япон улсад коронавирусийн халдвараар 7,600 гаруй хүн өвчлөөд байгаа бол нас барагсдын тоо 143 болжээ.

Эх сурвалж: JAPANTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж