ЭМЯ: "Сонгдо" эмнэлгийн хоёр өвчтөний хариу эерэг гарсан

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: "Сонгдо" эмнэлгийн хоёр өвчтөний хариу эерэг гарсан

ЭМЯ: "Сонгдо" эмнэлгийн хоёр өвчтөний хариу эерэг гарсан

НЭМЭЛТ: 16.50

“Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлч байсан хоёр иргэнээс сэжигтэй тохиолдол илэрсэн учраас түргэвчилсэн оношлуураар оношлоход коронавирусийн халдвар авсан буюу эерэг гарсан байна. Гэхдээ түргэвчилсэн оношлуураар авсан бөгөөд өвчтөнийг тусгаарлаад дахин шинжлэхээр ажиллаж байгаа бөгөөд маргааш шинжилгээний хариу гарна. Тус хоёр өвчтөний нэг нь 80 гаруй настай бөгөөд Сонгдо эмнэлэгт тусгай өрөөнд тусгаарлагдаж, эмчлүүлж байгаа юм байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдөр “Сонгдо”  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж  байсан  болон эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр хүнийг  түргэвчилсэн оношлуураар үзэхэд  коронавирусийн халдвар илэрсэн. Нэг нь халдварын улмаас эмнэлэгт удаан хэвтэн эмчлүүлж байсан 80 гаруй насны хүн байгаа бол нөгөөх нь амбулаториор үйлчлүүлж байсан хүн. Тус хөгшнийг  “Сонгдо”  эмнэлгийн  нэг өрөөнд  тусгаарлан ажиглалтад авсан  бол нөгөө хүнийг ХӨСҮТ-т тусгаарласан.  Эмнэлэгт хэвтэж байсан өндөр настай хүний ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-нд ирж уулзсан учраас эрсдэлийг тооцоолон  хурдавчилсан оношлуураар өвөөд нь  шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан. Нөгөө хүнд тест тавихад  мөн эерэг гарсан. Маргааш илүү нарийн шинжилгээний хариу гарна” гэв.

ДЭМБ-аас түргэвчилсэн оношлуурыг хэрэглэхийг зөвшөөрөөгүй бөгөөд дахин шинжилгээ авч, хариуг баталгаажуулна.

“СОНГДО” ЭМНЭЛЭГИЙН ХОЁР ӨВЧТӨНӨӨС ХӨСҮТ ШИНЖИЛГЭЭ АВЧЭЭ

УБ “Сонгдо” эмнэлэгт  өнөөдөр /2020.04.14/ коронавирусийн халдвар авсан  байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрчээ. Дөнгөж сая Халдварт судлалын үндэсний төвийн эмч нар  тус иргэнээс шинжилгээ аваад буцсан байна.

Мөн тухайн хүнтэй ойрын хавьталд орсон эмч сувилагч зэрэг эмнэлгийн ажилтнуудыг ажиглалтад авчээ.  Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас удахгүй өгнө. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ХарамсалтайХарамсалтай
14
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж