Умардууд Өмнөд Солонгосын сонгуулийг угтаж пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Умардууд Өмнөд Солонгосын сонгуулийг угтаж пуужин харвалаа

Умардууд Өмнөд Солонгосын сонгуулийг угтаж пуужин харвалаа

Хойд Солонгос өнөөдөр өглөө /2020.04.14/ тус улсын зүүн эргийн Мунчон орчмоос Япон тэнгис рүү чиглэлтэй хэд хэдэн пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын Үндэсний Батлан ​​хамгаалах яам мэдэгдлээ. Эдгээр пуужингууд нь ойрын зайн пуужин байсан ба ойролцоогоор 150 км зам туулж, тэнгисийн усанд унажээ.

Ингэснээр тус улс он гарснаас хойш тав дахь удаагийн пуужингийн  туршилт болж байгаа ба үүний өмнө гуравдугаар сарын 2, 9, 21, 29-ний өдрүүдэд нийт есөн пуужин харвасан юм. Харин энэ удаагийн туршилт нь маргааш /2020.04.15/ болох Өмнөд Солонгосын парламентын сонгууль болон Хойд Солонгосын их удирдагч агсан Ким Ир Сений мэндэлсний 108 жилийн ойг угтаж байгаагаараа онцлог болохыг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Одоогийн удирдагч Ким Жон Ун 2017 онд мөн удирдагч Ким Ир Сений мэндэлсний ойг угтаж пуужин харваж байсан юм.

Эх сурвалж: GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж