"Байдал хүндэрвэл хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлана" | News.MN

"Байдал хүндэрвэл хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлана"

"Байдал хүндэрвэл хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлана"

"Байдал хүндэрвэл хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлана"

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.04.14/ мэдээлэл хийж байна. Тус штабаас Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбоотойгоор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байгаа юм.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.БАДРАЛ:

-ОХУ-аас 282 иргэнээ хүлээн авсантай холбогдуулан халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсэн. Тиймээс гадаадад байгаа иргэд эх орондоо ирэх шаардлага байхгүй байна. Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаар БНХАУ-ын Эрээн хот дахь иргэдээ татан авчрах талаар мэдээллээ. Эдгээр иргэд нь эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн байсан. Татаж авах бэлтгэл ажил хангагдсан. Төлбөрөө төлж чадахгүй иргэд БНХАУ-ын хууль дүрмийг зөрчсөн иргэд болон эх орондоо ирж байгаа иргэдийг тусад нь тусгаарлана. Өнөөдөр энэ ажлыг зохион байгуулахаар МХЕГ, ХХЕГ, цагдаагийн байгууллага, ГХЕГ ажлын хэсэг иргэдээ авчрах ажлыг зохион байгуулна. Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй ч санхүүгийн хүндрэлд орсон иргэдээ татан авах ажлыг судалж, тооцоо хийж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зөрчлүүдийг зохицуулах чиглэлээр хууль батлах чиглэлээр үүрэг өгсөн тул хоёр хуулийн төслийг боловсруулж, удахгүй УИХ-д өргөн барина.

Гадаадаас иргэдээ татан авах асуудлыг Улсын онцгой комисс хуралдаж шийдвэрээ гаргадаг болсон. Тиймээс чартер нислэг үйлдэх  хуваарь тодорхой гараагүй. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ойлгож байгаа ч онгоцны буудал, олон нийтийн газраас халдвар авах эрсдэл өндөр байна. Гадаад дахь иргэдээсээ Монгол Улсын Засгийн газар хүлцэл өчье. Тиймээс гадаад дахь иргэд өөрсдийн боломж нөхцөлд тулгуурлан өөрсдийгөө халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулъя. Нөхцөл байдал хүндэрч байна. Улсын онцгой комиссын шуурхай штабаас халдвар тархсан нөхцөлд авах арга хэмжээний хүрээнд гамшгийн үеийн бэлтгэл сургуулилтын сургалтын бэлтгэлийг хангаж байна. Сургалтыг дөрөвдүгээр сард багтаан Улаанбаатар хотод Сэлэнгэ аймагтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү сургуулилтаар эмнэлгүүдийн хүртээмж, эмч эмнэлгийн ажилтны тоог тодорхой болгоно. Халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд Бүгд Найрамдах Польш улсаас хээрийн эмнэлгүүдийг оруулж ирсэн. Бидэнд сургуулилт хийх нөөц боломж нь байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.УУГАНБАЯР:

-Гэрээр тусгаарлагдаж буй иргэд хаяг дээр байхгүй зөрчил гарч байна. Эрдэнэт хотод таван иргэн гэртээ харилгүй удсан тохиолдол гарсан. Ийм зөрчилд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцсон. Зөрчил гаргаж буй иргэдэд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн. Тусгаарлалтаас гарсан иргэдэд төр шатны байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна. Одоогоор 2000 гаруй иргэн гэрийн дэглэм сахиж байна. Гэртээ тусгаарлагдаж буй иргэд хариуцлагатай байхгүй бол халдвар тархах эрсдэлтэй гэдгийг сануулъя.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх шинээр эмнэлэг барих шаардлагатай гэх саналыг олон нийтийн зүгээс илэрхийлж буй. Энэ асуудлаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралын мэдээлснээр манай улс шинээр эмнэлэг барих шаардлагагүйгээр хүн амд тусламж үзүүлэх боломжтой аж.  Эмнэлгийн тусламж, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Яармагт баригдаж буй төрөх эмнэлгийг зургадугаар сард ашиглалтад оруулснаар коронавирусийн халдварын үед өвчтөнүүдийг байрлуулж, эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Тус эмнэлэг нь нийт 800 өрөөтэй юм байна.

Мөн короанавирусийн халдварын өвчлөл гадаадын улс орнуудад нэмэгдэж байгаа тул гадаадын улс орнуудаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгджээ. Хэдийгээр гадаадаас тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авчрах асуудал яригдаж байгаа ч энэ нь коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг  нэмэгдүүлж байгааг Улсын онцгой комиссын шуурхай штабаас анхаарууллаа. Тиймээс гадаадын улс орнуудад амьдарч буй Монгол Улсын иргэд эх орондоо ирэх гэж яаралгүй өөрсдийн нөхцөл боломжид тулгуурлан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөв. Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн хувьд онгоцны буудалд олноороо бөөгнөрөх, олон нийтийн газарт халдвар авах эрсдэл өндөр байгааг анхаарууллаа.

НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЖОЛООЧ НАРЫГ БАЙРЛАСАН БАЙРАНД НЬ ТУСГААРЛАНА

Мөн нүүрс тээвэрлэлтийг эхлүүлсэнтэй холбоотойгоор Гашуунсухайт, Ханги зэрэг боомтоор нүүрс тээвэрлэлт хийж буй жолооч нарыг ээлж нь дууссан бол 14 хоног тусгаарлахаар болжээ. Тодруулбал, нүүрс тээвэрлэлт хийж, ээлж нь дууссан жолооч нарыг амрах 14 хоногийн хугацаанд нь орон нутаг руу явуулахгүйгээр байрлаж буй байранд нь тусгаарлах юм байна.

НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРВЭЛ ХОТ ХООРОНДЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд одоогоор орон нутгийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагагүй гэж үзжээ. Хэрэв цаашид нөхцөл байдал хүндэрвэл хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй юм байна. Түүнчлэн коронавирусийн халдвартай холбоотой худал ташаа мэдээлэл түгээсэн, мэдээллийг гуйвуулсан фэйсбүүк пэйж хуудас, мэдээллийн сайтуудад хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагад үүрэг болгожээ. Түүнчлэн Сэлэнгийн боомтоор нэвтэрч буй олон улсын тээврийн машинуудыг Улаанбаатар хот руу хөдөлгөөнд оролцоход зам давааны хүндрэл үүсч, цагдаагийн байгууллагуудын автомашин эвдэрч байгаа тул төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг дайчлахаар болсон байна.

Олон нийтийн дунд эргэлзээ дагуулаад буй амны хаалт зүүгээгүй иргэнийг торгох уу үгүй юу гэдэг асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбатын мэдээлснээр Зөрчлийн тухай хуулиар 5.13 дугаар зүйлд зааснаар 150 нэгжээр торгох хуулийн заалт хүчинтэй аж. Улсын онцгой комиссын шуурхай штабаас маск зүүгээгүй иргэн санаатайгаар халдвар тарааж байна гэж олон нийт үзэж,  гэмт хэрэгтэнд ч тооцно гэдгийг тодотгов.

                 ГАР АРИУТГАГЧИД ТЕХНИКИЙН БОДИС АШИГЛАЖЭЭ

МХЕГ-ын дэд дарга Г.СУГАРБАТ:

-Зөрчлийн тухай хуулиар 5.13 дугаар зүйлд зааснаар 150 нэгжээр торгуулна. Мөн гар ариутгагч үйлдвэрлэж буй аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэг 18 аж ахуй нэгж  гар ариутгагч бодис үйлдвэрлэж байна. Гар ариутгагчид 96 хувийн хүнсний спирт ашиглах ёстой. Харин Нахиа, Монос компани гар ариутгагч үйлдвэрлэхдээ техникийн спирт ашигласныг хүнсний спирт ашиглах үүрэг чиглэл өгсөн. Түүнчлэн ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй компаниудын ариутгалын бодис зарим нь стандартад нийцэхгүй байгаа тул стандартын дагуу ариутгалын бодисоо найруулж хэрэглэхийг зөвлөе.

Улсын онцгой комиссын Шуурхай штабын мэдээлснээр өндөржүүлсэн бэлэн байдлын үед гаргасан зөрчлүүдийг зохицуулах чиглэлээр хууль батлах чиглэлээр үүрэг өгсөн тул хуулийн хоёр төслийг боловсруулж, удахгүй УИХ-д өргөн барина гэдгийг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
13
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

91 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-14 182.160.39.17

hot hoorondiin teevriig zogsoono gej yu h*****d bnaa. dotroo yamarch ersdelgui bga yum chin humuusiin ajliig hiilge mashiniig unuul. gadnaas ireh irgedee sain tusgaarla. 35 honogoor. gertee tusgaarlana gej baihgui. edgersen geed baigaa humuusee dahiad 1 sar tusgaarla. edgersen geed baigaa humuusees chin l ovchin garna

Avatar

Зочин 2020-04-14 203.98.77.101

Зөв л шийдвэрүүд бна шүү дээ.

Avatar

Халдваргүй хүн 2020-04-14 64.119.20.249

Халдваргүй хүн санаатайгаар халдвар тараана гэж байх уу? Хуулийг ингэж гуйвуулж хэрэглэхээ зогсоомоор байна.

Avatar

Дэлгэрмаа 2020-04-14 202.9.46.123

Их бага золиос гэж бий зөөж авчирахаа зогсоо яг сонгдоо шиг алдвал яана монгол хүчирэхгүй гаднаас авчираад дотороо хориод яахын манагаа гайхуулаад

Avatar

иргэн 2020-04-14 150.129.143.224

хөдөө орон нутгийн замыг хааж хот дотороо бөөгнөрөөд байх нь буруу шдээ орон нутгуудаар тарж аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байх нь аюул багатай …. тэрнээс биш хот дотороо бөөгнөрөөд тэгээд гадаадаас өвчин оруулж ирээд байх нь эрэсдэл өндөртэй өвчтэй хүмүүстэй ажиллаж байгаа нэг хүн л өвчин тусаад нөгөө шинж тэмдэг нь илрэхгүй хотруу ороод ирвэл цөөхөн монголчууд яах юм бэ…..

Avatar

Zochin 2020-04-14 66.181.161.20

Oglooni mend mongolchuuddaa. Eh oron elgen tumend maani urin dulaan havar tsag irj uri unaj setgel teniij bgaagch koronogoo martalgui hicheegei gdgiig huse. Mongoliin saihan ard tumnii uujuu setgel Mongoliin saihan nutagii min uudam talaar kovid 19 ailchilsanch ev sanaa neg elegsen dotno atagssn shagai shig adr tumneer maani ailchilad l butsah ni todorhoi. Ene tsagt setgel zutgel zorilgo neg baij temtsej emchilj bie seteglee zoriulj bga busad baatrudda uram hairlan hurgeh tus ni ger horio shu

Avatar

Zochin 2020-04-14 66.181.161.20

Arhi uusan zarsan humuusiig torgoochee.zarim 1ni uuj idej hanahgui ger oron hani ijil ur huuhed ondor nastai eej aav emee ovoogoo tamlaj setgel sanaa amidrah orching taivan bus bolgoj darhlaa sulruulj arhidaj bn.naad zam haaj mask zuu gdg shigee ARHiig horihoor yaadgiin uuj iddeg humuuses uudguin hohirch bn horig tavij ogooch said darga naraa!!!!!!!!arhi horilo geed uheh hun baihgui bailgui.ydaj horio tseeri ued ur huuhed ni gertee taivan baig.

Avatar

Зочин 2020-04-14 103.10.22.66

хот хоорондыг хааж яахын дотороосоо өвчин гараагүй байхад хүүхдүүд нь хөдөө байгаа аав ээж нар яахуу. Энд ажилаа хийх гээд дээрээс нь хүүхдүүдрүүгээ явах шаардлагатай байхад ингэж болохгүй ээ

Avatar

Иргэн 2020-04-14 202.126.88.66

Архи зарахыг хоримоор байнаа архи уусан улс их байна энд тэндгүй архидаж байна

Avatar

хүннү 2020-04-14 192.82.64.168

Маск зүүх нэн шаардлагатай. Гэхдээ Зөрчлийн хуулийн 5,13 гэдэг заалтаа хэл, эсвэл та нар гуйвуулж байна уу? Маск зүүгээгүй хүнийг "санаатайгаар халдвар тараасан гэж үзээд 150 нэгжээ торгох" юм байна. Арга хэмжээ авч болно "санаатай өвчин тараасан" гэсэн нотлох баримт байх ёстой. Гэтэл шинжилгээгээр тухайн иргэнээс бусдад халдаах өвчин байхгүй гэсэн хариу гарвал яах вэ? Наад хэлж яриад байгаа зүйлүүдээ сайхан цэгцэл. Санаа нь зөв арга хэмжээ ав. гэхдээ шалтгаа зөв ол.

Avatar

Зочин 2020-04-14 66.181.161.40

нэргэсэний хойнолс хашиграв болов уу

Avatar

Зочин 2020-04-14 66.181.161.12

gadnaas hvmvvsiig oruulhaa boliulaachee

Avatar

gg 2020-04-14 66.181.161.79

haah hereg bhku hot hoorondi teewer harin gadnaas naad l*****n owchinoo zoohoo zogsoo!!!

Avatar

Zochin 2020-04-14 202.126.89.45

Hot hoorondoh zamiig baidal hvnderwel haan gnvv. Hvndersen hoin haagaad ymar ashigtai we. Bvrl ih hvree hamrah asuudal.erthenl haaj arga hemjee awsann der. Ulsiin ontsgoi komis ajilaa haruitslagatai hii. Songodoigoos ilersen hvniig hynaltand ygad oruulaagvi ym be. Eh oron gj yrihaasaa omno eh ornoo hairlah hogjvvlii gsen chin hvseltei bai

Avatar

5811 2020-04-14 202.55.188.85

монос одоо ямар янзын ашиг сонирхолын зөрчилтэй газар вэ эрхийг нь хас л даа анх маскны үнийг тэнгэрт хадаасан одоо бас техникийн спирт арай шүү

Avatar

эочин 2020-04-14 202.9.46.128

ХОТОД ХАЛДВАР ТАРХВАЛЧ ДИЙЛЭХГҮЙ МАШ ОЛОН ХҮН ӨӨД БОЛНО ДОО. АМЬД ҮЛДСЭН НЬ ТҮГЖРЭЛГҮЙ САЙХАН БАЙХ БАЙХДАА ОРОН СУУЦ ЭЛБЭГ БОЛЖ АМЬДРАЛ НЬ ДЭЭШЛЭХ БАЙХ ДАА БАЯРТАЙ НӨХДӨӨ

Avatar

И.Норовжав 2020-04-14 93.26.122.49

Эмч эмнэлгийн үйлчилгээ, барилгын ашиглалт , үйлчилгээний ажилтан , гал тогооны ажилтан склад, цэвэрлэгээ ариутгалын ажилтан гээд нийтдээ хэдэн зуун хүн ажиллах болно. компютерийн сүлжээ , хүчил төрөгчийн байгууламж гэх мэт маш их ажил байгааг одооноос эхлэн бэлтгэж сургаж эхлэх гээд их ажил байна. төсөв санхүүг нь одооноос баталж ажилд оруулж эхлэх хэрэгтэй байна.
Өрөө тасалгааны хаяг , мэдээлэлийн салбар хийхээс эхлээд маш олон , их ажилд хугацаа шаардах болно. шүүдээ.

Avatar

Зочин 2020-04-14 202.126.89.45

Hvndersen hoin zam haah chn ersdeltei zuil. Tiim bolhoor erthenl haah heregteedee

Avatar

эочин 2020-04-14 202.9.46.128

ТЭГҮ СОНГОЙГ ЗӨРЧВӨЛ ТОРГОХ, АМНЫ ХААЛТГҮЙ БОЛ ТОРГОХ ХАЛДВАР АВСАН МЭДЭЭГҮЙ БОЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ШОРОН ХИЙГЭЭД БОЛ ОДОО ШОРОНГОО СУЛАЛЧИХ , ШОРОНД ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮС ОРУУЛАХ ЮМ БАЙНА. ЭХЛЭЭД ХОРИГДЛУУД СУЛЛАХ ХЭРЭГТЭЙ ДАРАА НЬ ХАЛДВАРТАЙ НӨХДӨӨР ШОРОНГОО ДЗҮРГЭЭРЭЙ ДЭЭ.

Avatar

И.Норовжав 2020-04-14 93.26.122.49

Яармаргийн эмнэлгийг 6-р сарын 1 -нд ашиглалтанд өгөх юм уу 6 сард ашиглалтанд оруулах юм уу. Ер нь энэ хүнд үед гүйцэтгэгч байгууллагын хүч боломжинд бодит дүгнэлт гаргаж, хэрэв ээ хийх ажлын хэмжээ , хүч чадал нь ажлыг хугацаанд нь багтаахааргүй бол , УОК – аас Онцгой үүргийн штаб зохион байгуулж Хойшлуулашгүй авах арга хэмжээг зарлаж хийх ажлын чиглэлээр мэргэжлийн ангиудыг байгууллагуудаас дайчлан ажлуулж шуурхайлах шаардлагатай байна.ЭМЯ -аас ашиглалтын өмнөх захиргаа байгуулах .

Avatar

Зочин 2020-04-14 59.153.115.19

Архи зарахыг зогсоох хэрэгтэй бна .согтуу хүмүүсийн дархлаа маш муу бга .орон даяар шийдэх гаргаасай гэж хүсэж бна

Avatar

24 цаг өмнө хэлж 2020-04-14 122.201.31.121

Hot хООРОНД..ЗАМ ХААВАЛ. ЗААВАЛ 24 ЦАГИЙН ӨМНӨ. ИРГЭДЭД МЭДЭГДЭЖ. ВАЫГААРАЙ…ИРГЭДЭД ХҮНДРЭЛ..САНХҮҮ УЛАМ НЭМЭГДЭНЭ..

Avatar

gerlee 2020-04-14 59.153.85.75

what the hell.зөөвөрлөгдөөд ирж байна гэнээ,Вирус зөөвөрлөгч УОБ_ын комисс.гондом цоорхой байсан байна ш д.2 хүнээс илэрлээ бидний дундаас шүү.УОК гуай.

Avatar

Булган биш сүүл 2020-04-14 202.55.188.43

Миний Франц найзын сүүл булган сүүл биш дэг нэг ха ха .Уучлаарай бусдыг бага ч болов инээлгэх гээд биччихлээ .Уучлаарай миний Ууганэдгэв өвгөө .Манай монголчууд ёстой мундаг сайн ажиллаж бна .Тав зургаан хүнийг хэдхэн хоногт төгс эмчилчихлээ. Гадаадаас монголчуудаа оруулж ирээд л байгаарай.Титэмт хаантаныг устгаад л бай .Та бид бүгд монголчууд чадна.Монгол улс эх орон ард олныхоо төлөө нойр хоолоо хасан сайн ажиллаж өндөр амжилт гаргасан хүн бүгдийг өндөр шагнаж урамшуулан. Хөдөлмөрийн баатара

Avatar

сагсуу хүн гуай 2020-04-14 59.153.85.75

цаг дулаарах тусам бид хүнд байдалд орно.вирус ирчихээд хаалга тогшиж байна.бүү баярла арай эрт шүү.

Avatar

Зочин 2020-04-14 103.229.122.208

Улсын онцгой комисс д ямар хүмүүс байгаа юм болдоо одоо энэ өвчин вирусыг гэмт хэрэг гэмт хэрэгтэн болгож хувиргалаа шидтэй юм аа нугалаа хэлмэгдүүлэх хуучны аргаа хэрэглэх нь дээ

Avatar

Зочин 2020-04-14 202.126.89.95

Hot hoorond zam haaj hereggui ochnoon ajiltai humuus bga shde oorsdo gadnaas owchin awchraha boli

Avatar

иргэн 2020-04-14 66.181.181.17

Хорио цээрийн дэглэм тогтоосон байхад УМХЕГ-ын зөрчилтэй үйл ажилллагаа байна гэсэн дүгнэлтийг тоохгүй зөвшөөрөлгүй оёдлын цех ажиллаж хордлогод оруулж гэр орондоо байх нөхцөлгүй болгож байна. Хааж өгөх талаар холбогдох газарт нь мэдэгдээд 5 хонолоо. Арга хэмжээ авах байгууллага алга. Ингэж хууль дүрэм зөрчиж байгаа улсууддаа хариуцлагаа тооцооч. Гэртээ дэглэм сахимаар байх юм

Avatar

Зочин биш 2020-04-14 202.55.188.43

Бүх хяналтаа алдахгүй байхын тулд уйдаад завтай бга хүмүүсийг түргэвчилсэн сургалтанд өөрсдийн саналынх нь дагуу суралцуулан ажиллах хүчээ нэм. Утсаа салгаад хаяган дээрээ очихгүй удах оргон зайлах аас урьдчилан сэргийлж сэжигтэй этгээдүүдийг тусгаарлаж хяналтанд байлгах .Бусдад тусалдаггүй юмаа гэхэд гай болохгүй байгаасаа

Avatar

Монгол 2020-04-14 122.201.31.99

ХҮНСНЭЭС БУСАД ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭЭ ХААВАЛ ЯАСЫН.ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ОРЛОГОГҮЙ ХИЙ ТҮРЭЭС ТӨЛӨӨД Л ЯВЖ БГАА ХҮМҮҮС.ХАМГИЙН ОЛОН ХҮН ЦУГЛАДАГ ГАЗАР Ш ДЭЭ

Avatar

Зочин 2020-04-14 182.160.39.17

chi l garahgui gertee suu. ajil amidraltai humuus ger bulee tejeej bna. orj ireegui baihad surjigneed baih yum. gadnaas orj ireh humuusee l san 35 honogoor tusgaarla. edgersen gesen humuusig 1-2 sar tusgaarla. edgersen humuus l dahij ovdoj haldvar tarhaana shuu

Avatar

Зочин 2020-04-14 66.181.190.68

Tenegtej ogoh umaa gadaas baahan avchirchihaad end bga hvmvvse daramtlaad

Avatar

Jjjjj 2020-04-14 202.126.89.243

Хүүк ба түүний андууд самарч байна доо. Хүүкийн Засаг энэ улсыг Эдийн засаг масаг Хүнтэй Малтай нь самарлаа дооо….Одоо бурхандаа залбирах л үлдлээ…..

Avatar

Зочин 2020-04-14 202.55.188.87

Байдал хэзээ хүндрэхийг хүлээх хэрэггүй л бол уу өр н эвгүй байгаан биш үү. Өөр. Яаралтай. авах.шаардлагатай зүйлээ авч хэрэгжүүлсэн дээр байхоо

Avatar

Иргэн 2020-04-14 122.201.31.99

Худаллдаааны төвүүдийг хаамаар бн

Avatar

Зочин 2020-04-14 182.160.39.17

bitgii h***

Avatar

Зочин 2020-04-14 93.26.122.49

Сэтгэгдэл бичихдээ зочин гэж бичдэг сэтгэлийг нийтлэхгүй байлгая. Энэ нэрээр сэтгэгдэл ихэвчлэн хэрүүл , дайрч доромжилсон зүйл бичиж байх юм .Эрхээ эдэлж мэдээлэлтай танилцаж сэтгэгдэлээ бичиж байгаа бол өөрийхөө нэрээр бичдэг болго.И

Avatar

Зочин 2020-04-14 99.101.182.211

Zov thx

Avatar

Зочин 2020-04-14 93.26.122.49

С

Avatar

Зочин 2020-04-14 202.55.188.46

Ene ded darga ni gej neg hoorgon ongiroo gar baina

Avatar

иргэн 2020-04-14 103.212.116.71

УБ хотоос орж гарах хөдөлгөөнөө 2долоо хоног хааж байдлыг харсан нь дээр байх

Avatar

Kkkkklol 2020-04-14 202.126.89.243

Бурхандаа залбир өөр арга үлдээгүй.

Avatar

Уншигч 2020-04-14 202.9.47.4

Тусгаарлалтыг яаж хийхийг нарийн заагаад түүнийг зөрчсөн хүндээ өндөр төлбөртэй торгуул тавьж арга хэмжээ аваач ээ. Бусад орнууд шиг. Тэгэхгүй байна, ингэхгүй байна гэж гоншигноод байх хэрэггүй.

Avatar

Зочин 2020-04-14 202.131.228.118

Сонгдо эмнэлэгт үзүүлсэн 2 хүнээс короно илэрсэн гэж яригдсан

Avatar

зочин 2020-04-14 66.181.161.109

УОК гэж ямар ч хэрэгцээгүй хэдэн хүнээр дүүржээ. Сэтгэл хөдлөлөөр биш бодит үнэлгээн дээрээ алсыг харсан ажил л зохион байгуулж ажилмаар байх юм. Зөв шийдвэр, ард түмэндээ хохирол багатай шийдврийг ард түмэн үг дуугүй л дагна.

Avatar

иргзн 2020-04-14 202.179.24.164

УОК ЯМАРЧ МЭДРЭМЖГҮЙ АЖИЛЛАХ ЮМ ДӨӨ БАЙДАЛ ХҮНДЭРХИЙГ ХҮЛЭЭГЭЭД ХОРИГ СААДАА ТАВИНА ГЭЭД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭНЭ ТЭР ГЭЖ БАЙДАГГҮЙ ЭЭ,

Avatar

ДОРЖ 2020-04-14 59.153.112.129

ХӨЛ ХОРИО ТОГТОО. ХӨДӨӨГҮҮР ХЭСЭГЧИЛСЭН ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙГЭЭ ЧЭЭ ТАРХСАН БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ХОТОД ХЭСЭГЧИЛСЭН ХОРИО ХИЙХГҮЙ БОЛ БАЙДАЛ ОНЦГҮЙ БОЛЖ МАГАД ШҮҮ.

Avatar

иргэн 2020-04-14 192.82.76.213

зөвлөөд л болоо юу монос яагаад хариуцлага тооцож хаагаач

Avatar

Зочин 2020-04-14 202.21.108.163

odooo toootsooh hereg bhguiee daraaa ni arga hemjee awah blguidee

Avatar

с 2020-04-14 202.21.108.154

Мудакүүд чинь тэр Улаан Үдээс ирж байгаа өвчтэй баагийг яагаад шалгаагүй юм бэ???

Avatar

Zochin 2020-04-14 202.126.88.36

Zuuhuu boli shaardaj bna, songuuliar buruu bodlogo barisan ta nariig solihoo mediidee

Avatar

ТАРИАЛАНЧ 2020-04-14 139.5.217.210

ХӨЛ ХОРИХДОО УЧИРТАЙ ХАНДМААР БАЙНА ШҮҮ!!! ХАВРЫН ТАРИАЛАЛТ ЭХЭЛЖ БАЙХАД ҮР, БОРДОО, СЭЛБЭГ ШАТАХУУН АВАХ, …Г.М ХОТ ХӨДӨӨРҮҮ ЯВАХ СУУХ АЖИЛ ИХ ГАРНАА, АЖИЛД СААД БОЛОЛГҮЙ ЗОХИЦУУЛАХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ ДЭЭ ОЛОН ДАРГА НАР МИНЬ.

Avatar

б 2020-04-14 103.229.122.148

Энэ тусгаарлалтыг муу зохион байгуулсан УОК, Хүрэлсүхийн ЗГ хариуцлага хүлээх ёстой. С.Эрдэнэ үнэн хэлж байсан нь нотлогдож байна. Үнэхээр хариуцлагагүй байж ард түмнийг эрсдэлд орууллаа. Цөөхөн хүн л өвчинд өртөөсэй гэж залбирах л үлдэж дээ.

Avatar

иргэн 2020-04-14 192.82.76.213

битгий х**. нүүр тулах бол тулж л таарна

Avatar

Зочин 2020-04-14 103.229.120.62

Бодит цагийн байдал үүсчээд бхйхад сургуулилалт хийнэ гээд дэмий юм ярихаа боль. Мэргэжлийн бус хүмүүс өөрсдийгөө магтаад хийрхээд байсан. Наад сургуулилалт энэ тэрд зарцуулах хөрөнгө мөнгөө хамгаалах арга хэмжээндээ зарцуулаач тэнэгүүд ээ

Avatar

Зочин 2020-04-14 66.181.161.67

Харин тийм шд. Үхсэн ацных нь сургуулилалт вэ. Жинхэнээсээ гамшиг орж ирсэн байхад чинь.

Avatar

Зочин 2020-04-14 66.181.161.39

Pizdukuudyg avchirhaa boliochee

Avatar

Зочин 2020-04-14 203.91.115.55

Хүндэрчихээд байхад хүндэрвэл гэж юу яриад байнаа. Энэ малнуудыг солиочээ.

Avatar

Зочин 2020-04-14 202.131.225.197

Biggie. Hudalaa surchigneed baildaa

Avatar

Зочин 2020-04-14 64.119.24.214

ОДОО ГАДНААС ХҮМҮҮС АВЧИРАХАА НЭН ДАРУЙ ЗОГСОООХИЙГ ШААРДАЖ БАЙНА

Avatar

zochinzochin 2020-04-14 59.153.114.217

yadag ch baisan gadaadad baigaa irgedee avchirah ni zuv, uls gej baigaa l bol mongol hunee avah ni zuv, hunleg niigem l um bol hunii erhiig deedeldeg l um bol irgedee avchirah, uvchtei baival emchleh ni zuv

Avatar

Зочин 2020-04-14 122.201.21.83

Avilgaliin munguur zugaalj gadagshaa garsan ah duu hamaatan sadangaa oruulj ireh gej ard tumendee hair zarlaad surjigneed bsan tsuuhun mongolchuuddaa buun gai tarilaadaa ene zasag

Avatar

Зочин 2020-04-14 122.201.21.83

virus ilreegui bhad surjigneed bsan uchnuun ilercheed bhad yugaa hiigeed bgaan hurdan hul hudulguunuu haagaach niitiin teevriig zogsoo huduunuus hotod orj irehiig horigloochee

Avatar

Зочин 2020-04-14 202.126.89.113

Гадаадад байгаа мөнгөгүй аргаа барсан хүмүүсээ улс төсөв гаргаад элчин сайдын яамаар дамжуулаад том заал байр хөлслөөд иргэдээ оруулах хүнсээр хангах зохион байгуулалтыг яаралтай хийгээч ээ.

Avatar

Зочин 2020-04-14 202.126.89.121

Та нар хүний өмнөөс явсым уу! Өөрсдөө хариуцлагаа хүлээ

Avatar

Зочин 2020-04-14 122.201.21.83

та нарыг бараг ярьж дуусаагүй байхад л байдал хүндэрч байна

Avatar

Зочин 2020-04-14 88.18.95.211

БАЙГАА ГАЗРАА БАЙХ ХЭРЭГТЭЙ. БИТГИЙ ЭХ ОРОНДОО ЭРГЭН ИРЖ ГАЙ ГАМШИГ БОЛ! ЖИЧ:БИ Ч ГАДААДАД БАЙГАА

Avatar

хяналтанаас гарсан шүү 2020-04-14 66.181.190.103

гадаадад бгаа иргэдээ авч ирэх л чухал тэр асуудал нээлттэй байх ёстой.харин хяналтанаас гаргачих гээд бгааг харж бна уу.хурдан улс даяаараа хөл хорио тогтоо.хожигдоно шүү.өвчин биднийг хүлээхгүй ээ.аймаг сум хотын хөдөлгөөнөө зогсоо.бүх эмийн сан эмнэлэг хүнсний дэлгүүрээ ажилуулаад бусдын хаа.гадуур хөл хөдөлгөөн их бна.сайн дурын цагдаа эргүүл ч хэрэггүй.

Avatar

Zochin 2020-04-14 103.229.123.201

Tur zasag uursduu baidaliig hundruulj galaar naadaj bna.

Avatar

Зочин 2020-04-14 66.181.181.204

Байдлыг та нар өөрсдөө л халдвар зөөж оруулж хүндрүүлээд байгаа. Үүнийгээ болихгүй бол улам нэмэгдсээр л байх болно.

Avatar

Зочин 2020-04-14 202.21.108.202

Замаа хаагаач ээ. Баларлаа. Хилээ заримдаг хааж байж энэ дээ. Одоо нэмэргүй боллоо.

Avatar

Дотроосоо тархаж эхлэхнээ 2020-04-14 64.119.19.147

Бүүр нэг дээгүүрээ далчигналдаад иргэдийн үгийг тоохгүй тэрийг ч авчирна энийг ч авчирна гээд сагсалзаад байсын. Яг ингэх гээд байж Иргэд хэлээд гуйгаад байсан гаднаас авчраад байна энэ чинь 1л өдөр дотроос болгоно шүү гэж. Хэдэн эмч эмнэлэгтэй ч гэж сагсалзах билээ. Одоо эмч нар өвдвөл тэгээд капут. Хичнээн хэллээ Энхтүвшин гуайд. Одоо эдгээр хүмүүсийн маршрутыг өдөр цагтай нь даруй тодорхой зарлаж үзүүл. Тэгвэл хүмүүс шинжилгээнд хамрагдах ёстойгоо мэдэх болно

Avatar

ДОРЖ 2020-04-14 59.153.112.129

СУРГУУЛАЛЬТ ГЭЖ СОЛИОРОХЫН ОРОНД ОДОО НААД МӨНГӨӨРӨӨ ЖИНХЭНЭ ДАЙНЫ ҮЕИЙН БАЙДЛААР АЖИЛЛАА ЧЭЭ. ЗААВАЛ ХЭДЭН ХҮН ҮХҮҮЛЖ БАЙЖ ХӨДЛӨХ ГЭЭД БАЙГАА МАЛНУУД ЮМ УУ.

Avatar

Зочин 2020-04-14 59.153.113.23

Энэ онцгойгийн 2 онгироо юм өвчнөөр дөрөөлж од болох гээд бүр ядчих юм. Юуны духанд хүрэлгүй дугаарын хязгаарлалт хийнэ, хөл хорио тогтооно гэж сүржигнэх юм. Бас гамшигийн сургуулилалт хийнэ гээд л өвчигнөөд унав уу. Энэ Бадрал, Ууганбаяр хоёрыг зайлуулаач ээ.

Avatar

Зочин 2020-04-14 202.179.31.126

Төр засаг хамаг чадлаараа хичээн ажиллаж байна. Харин хүмүүс өөрсдөө л хариуцлага ухамсараа дээшлүүлмээр байна

Avatar

Зочин 2020-04-14 203.217.139.225

Гадаадаас иргэнээ авах нь хүнлэг, үндсэн хуулинд нийцсэн үйл ажиллагаа гэж Нарангэрэл эмч өчигдөр мэдээллэж байна лээ. Дотооддоо байгаа хүмүүс нь бас эрүүл амьдрах эрхтэй баймаар л юм. Миний дүү 3 настай хүүхэдтэйгээ Америкт аялалаар яваад нислэг хаагдаад тэндээ карантиний байдалд байгаа. Эрсдэлээ бодоод коронавирус гайгүй болтол эх орондоо ирэхгүй гэсэн. Өөрийгөө хүүхдээ , бас энд байгаа хүмүүстээ халдвартай газраас очихгүй гэж намжтал тэндээ байхаар шийдсэн. Энд байгаа хүмүүсээ бас хамгаалаач

Avatar

Зочин 2020-04-14 124.158.124.156

Нахиа, Монос минь даанч яав даа… Техникийн спирт гар ариутгагчинд хийгээд байх даа яахав дээ. өнөөдрийг хүртэл итгэж явсан юм шүү.

Avatar

Зочин 2020-04-14 103.80.210.183

казино тоглолдог ИХ-н хулгайчдын хүүхдүүдийг бүү авчир тэндээ байж л байг.

Avatar

иргэн 2020-04-14 150.129.141.81

Гаднаас зөөхөө болих. Шийдвэр гаргагсад өвчний тухай ойлгоцгүй болохоор ингэж байгаа даа. Мэргэжлийн эмч халдвар судлаачдын үгийг сонсоочдээ. Тэдний түвшинд мэдрэхгүй л дээ хэцүү. Байдал хүндэрлээ шүү.

Avatar

Zochin 2020-04-14 59.153.115.157

Ontsgoi baidal uneheer sain ajillaj bga shu!!

Avatar

Zochin 2020-04-14 103.229.123.201

Ene tur zasag ch ard tumen uvchin 2 oor mun ch ih naadaj bnada.

Avatar

Зочин 2020-04-14 202.179.25.39

Одоо гаднаас өвчин зөөх ажлаа даруй зогсоогооч эээ. Гадаадад буй 7000 иргэдээ харж үзнэ л гэх юм. Гэтэл дотооддоо эх орондоо буй 3 сая иргэдийг харж үзэж аюулгүй байдлыг нь хангах ёстой. Одоо онгоц нисгэж тансагладаг ажлаа зогсоо. Бид ямар баян Америк биш. Бяруу болоогүй байж бухын явдлаар баа..гаад хэрэггүй. Дээр нь МИАТ бас ашгаа бодоод онгоцоо нисгэх сонирхолтой байна. Ичээч…

Avatar

saraa 2020-04-14 66.181.188.226

Oros talaas ireh humuusee anhaarmaar bna, sain zaabarcnilgaa ogoh heregtei, Gadaadad bgaa irged ireh gej uarah hereggui gej bolohgui dee, ted cnin amidrah argagui,mongo togroggui bolood l eh nutag ruugaa ireh gej bgaa snuu dee,tusgaarlalt deglemee l sain hiih heregtei, abcnrah humuusee abcnrah heregtei,uls gej bgaa bol irgedee hauaj bolohgui snuu

Avatar

Zochin 2020-04-14 202.179.24.134

Odoo gadnaas zooj baihaar tend baigaa shaardlagatai humuust n mongon tuslamj uzuulvel yasiin

Avatar

иргэн 2020-04-14 202.179.25.215

Шийдвэр гаргачид Гаднаас баахан Тахал өвчин Зөөвөрлөж оруулж ирж тараачихаад эцэст нь ингэж хэлээд суух даа Ичихгүй юу, одоо Улс оронд Аюул нэгэнт нүүрлээд эхлэнгүүт Шийдвэр гаргаж байсан нөхдүүд хариуцлагаас мултарч Жирийн иргэд Хохироод л үлдэнэ ,,

Avatar

Зочин 2020-04-14 103.229.121.40

Гаднаас хүн зөөсөөр 30 халдвар илэрч монгол улсад аюул нүүрлэсний хариуцлагыг хэн хүлээх вэ. Одоо шууд зогсоо, чаддагаараа сонгуулиар л хариуцлага ярина шүү бид.

Avatar

Юу гэсэн үг юм бэ? Халдвар тараавал хариуцлагаа тооцоод ч яах юм ??? 2020-04-14 66.181.183.239

Гэрээр тусгаарлагдаж буй иргэд хаяг дээр байхгүй зөрчил гарч байна.
Эрдэнэт хотод таван иргэн гэртээ харилгүй удсан тохиолдол гарсан.

Avatar

зочин 2020-04-14 119.40.98.177

gadnaas oruulsaar baigaad odoo dotroosoo haldvar tarj ehellee sh de ene arai uramgui uildel bolj bnaa end bgaa bid hichneen ih hicheelee dee yostoi hereg algaa odoo hetsuu bolnoo

Avatar

зочин 2020-04-14 192.82.64.190

Зугаацахаар гадаадыг зорьсон хүмүүс болон он удаан жилээр гадаадад амьдарч байснаа гэнэт эх орондоо хайртай болсон улсуудыг бодорлцмоор байх юм

Avatar

иргзн 2020-04-14 202.179.25.215

дотоод доо Цар тахалгүй байсныг Төр УОК иргэдийнхээ үг шаардлагыг хүлээж авалгүй Хэт дураараа авирлаж Гаднаас зөөвөрлөж оруулж ирж байсны ачаар МУ -д Цар тахалын бодит Аюул нүүрлэж эхэллээ, Төр УОК-ын нэг л Буруу шийдвэр Улс орны Аюулгүй байдалд ямар их Аюултай
Ноцтой байдалд хүргэж байгааг Бид амсаж эхлэх нь энэ дээ,

Avatar

Зочин 2020-04-14 121.168.50.25

Шаардлага байхгүй гэдэг нь юу гэсэн үг вэ хаха, мөнгө дууссан, удахгүй хоолоо ч авч идэж чадахгүй болох гэж байгаа хүмүүсээ хурдан авцгаа. Угаасаа энэ эрсдэлээ та нар анхнаасаа тооцож л нислэг хийж байгаа биздээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж