Хөл хорионоос болж хархнууд байгалийн шалгаралд орж байна | News.MN

Хөл хорионоос болж хархнууд байгалийн шалгаралд орж байна

Хөл хорионоос болж хархнууд байгалийн шалгаралд орж байна

Хөл хорионоос болж хархнууд байгалийн шалгаралд орж байна

АНУ-ын том хотуудад хархнууд хөл хорионоос болж идэх хоолгүй болсны улмаас амьд үлдэхийн тулд сүргээрээ тулалдан, нэгнээ барьж идэх болсныг мэрэгч амьтан судлаач эрдэмтэд онцолж байна. Өмнө нь хархнууд Нью Йорк, Лос Анжелес зэрэг хотуудад том рестораны хаягдлаар хооллодог байж. Гэтэл коронавирусийн тархалтыг тогтоон барихын тулд хөл хорио тогтоож, ресторануудыг хаасны дараа хархнууд гэнэт хоолны хомсдолд орсон тухай хотын мэрэгч судлаач Бобби Корриган тайлбарлажээ.

Тэрбээр “Зөвхөн АНУ-д ч биш дэлхийн олон оронд том хоолны газруудын хогон дээр хархнууд байдаг байсан. Харин одоо тэдэнд шинэ асуудал үүссэн байна. Энэ бол хүн төрөлхтний эртний түүхтэй ижил үйл явдал. Эрт үед хүмүүс арлыг эзлэхийн тулд цэрэг, арми дагуулан ирж, тулалддаг байсан. Хотын хархнуудад яг тийм үйл явдал тохиолдож байна. Хархны хоёр арми хоорондоо тулалдана, аль нь ч ялсан бай хамгийн хүчтэй нь амьд үлдэнэ. Тэд зөвхөн хогны төлөө тулалдах биш, үхсэн нэгнээ барьж идэж байна” хэмээн тайлбарлажээ.

Ийнхүү хархнууд хоорондоо дайтсанаар байгалийн шалгарал болж, ирээдүйд хархны илүү ухаантай, түрэмгий шинэ зүйл үүсч болзошгүй гэнэ. Энэхүү асуудалд анхаарлаа хандуулан хөл хорионы үеийн хархнуудыг судлахаар Фордхэм их сургуулийн биологич Майкл Х.Парсонс төлөвлөж байгаа аж. Тэрбээр “Өмнө нь хархнууд аймхай, хүний нүдэнд өртөхөөс зайлсхийдэг байсан. Тэр үед хамгийн ухаантай, зоригтой нь хүнээс айлгүй ил гарч өөр газраас хоол хайдаг байсан. Харин одоо бол бүх л сүрэг өлсөхийн эрхэнд ил гарч, өөр газраас хоол хайн, өрсөлдөгч сүргийнхэнтэй дайтахад бэлэн болж” хэмээн ярьсан байна.

Сайнаар бодоход энэ үйл явдлын үр дүнд хархны тоо толгой буурч, цөөн үр төл гаргадаг болж магадгүй ч муугаар бодоход байгалийн шалгарлын дүнд цоо шинэ, хүчирхэг, ухаантай хархны зүйл үүсч магадгүй юм. Хархнууд удаан хугацаанд ийнхүү нэг нэгнээ барьж идээд байхгүй нь мэдээж. Тэд ямар нэгэн байдлаар шинэ хүнсний эх үүсвэр олох болно. Харин тэр үед хархнууд одоогийнхоос илүү ухаантай, хүчирхэг болон хөгжсөн байх гэнэ.

Харх бол маш түргэн үрждэг амьтан. Хээлээ ердөө 23 өдөр тээдэг. Энэ нь харх нэгэнт улам хүчтэй болж хувьсвал тэдний тоо толгойг хязгаарлах нь маш хэцүү гэсэн үг. Мөн нэгэнт ил гарч хоол хүнс хайж сурсан харх дахиж хүнээс айх айдасгүй, түрэмгий, ухаалаг болсон байх болно. Энэ хувьсал өвчний хоёр дахь давлагаа эхлэх үед аль хэдийн явагдсан байх гэнэ. Түүнээс гадна хамгийн аймшигтай нь харх бол өвчин тээгч амьтан. Одоогоор харх Covid-19 туссан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч олон тооны нян, шимэгч, хантавирус зэргийг тээж хүнд халдаах аюултай нь хэдийн нотлогдсон билээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-14 192.82.72.134

Америкууд халдвартай цогцоснуудаа шатааж устгахгүй булаад байгаа энэ хархнууд тэр цогцоснуудаар хооллоод хлдвар тараагч болж хувирвал аюултай даа.

Avatar

Зочин 2020-04-14 202.9.47.13

Харх хүнрүү дайрдаг хүнээр хоололдог болволч баларлаа. Хүн идсэн тохиолдол ч байдаг л юм.

Avatar

зочин 2020-04-14 202.126.89.43

харх нь хэн юм, улаан цагаан юмаа

Avatar

Зочин 2020-04-14 202.126.88.54

Угаасаа л бүх л зүйл л л оршин тогтнохын тэмцэл.
Хүн төрөлхтөн хархтай үргэлжлүүлэн тэмцэх болно

Avatar

Зочин 2020-04-14 66.181.182.218

Хэрвээ орчлон хорвоо хувисвал зүүд зэрэглээ мэт хуурмаг болно.

Avatar

MGL 2020-04-14 103.229.178.2

Байгалийн шалгарал ийм богино хугацаанд явагдахгүй ээ. Зүгээр л тоо нь цөөрнө

Avatar

Зочин 2020-04-14 66.181.161.107

Generation түргэн сэлгэдэг төрөл зүйлийн хувьд байгалийн шалгарал хурдан явагдах боломжтой.

Avatar

Зочин 2020-04-14 103.229.120.92

ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН. ТОМ МАШИН БҮТЭН 25000 ЗАЙСАНД 40 ӨӨР ИХ УДААН УГААЛГААД МЭДДЭГҮЙ БАЙЖ ХАЙРАН МӨНГӨ. ӨРСӨЛДӨХ УГААЛГА ИХ УГААГЧИД АЖИЛЛАХ ОЙРХОН

Avatar

Энэ 2020-04-14 103.229.120.92

ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН. ТОМ МАШИН БҮТЭН 25000 ЗАЙСАНД 40 ӨӨР ИХ УДААН УГААЛГААД МЭДДЭГҮЙ БАЙЖ ХАЙРАН МӨНГӨ. ӨРСӨЛДӨХ УГААЛГА ИХ УГААГЧИД АЖИЛЛАХ ОЙРХОН

Avatar

Зочин 2020-04-14 183.177.97.14

hehe

Avatar

Зочин 2020-04-14 51.89.213.81

Төвөд х***а хоёрын эрлийзүүдээс энэ өвчин гарлаа

Avatar

Зочин 2020-04-14 202.126.89.165

үхэр монгол оо, чи монгол хэлээрээ ядаж зөв бичиж сур. Төвд гэдэггүй Түвд гэж бичдэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж