Буриад улстай хамтран дунд сургууль байгуулахаар тохиролцов

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Буриад улстай хамтран дунд сургууль байгуулахаар тохиролцов

ОХУ-ын Буриад улстай хамтран Улаанбаатар хотод дунд сургууль байгуулахаар тохиролцов

НИТХ-ын дарга Д.Баттулга ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай айлчлахыг хүсээд, хоёр хотын хурлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой Улаанбаатар хот ах дүүгийн найрамдалт харилцаатай бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард Улаан-Үд хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг зохион байгуулсан юм.

ОХУ-ын Буриад улсын Ардын хурлын дарга  Доржиев Цырен-Даши Эрдынеевич оюутан, сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийг Улаанбаатар хоттой хамтран байгуулах хүсэлтэй байна гэлээ. Энэхүү хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахад бэлэн гэдгээ НИТХ-ын дарга Д.Баттулга илэрхийлэв

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж