Халдварын тохиолдол 13-аар нэмэгдэж, нэгээр цөөрсөн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв. Шинэ коронавирусийн халдвараар ганц хоногийн дотор 70 мянган хүн шинээр халдвар авсны 13 нь Монгол Улсад бүртгэгдсэн гэсэн үг. Тэд ОХУ-аас ирсэн оюутнууд болохыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмээ хэлжээ.
Даяарчлагдсан цэнхэр бөмбөрцөг дээр олон сая хүн цар тахлаар өвчилж, гадаад улсад амьдарч буй олон зуун мянган хүн эх орон, элэг нэгтэн рүүгээ тэмүүлж байна. Хятад, орос, америк, монгол, хар шар байхаас үл хамаараад хамгийн хүнд үедээ ургаа барааддаг нь хорвоогийн амьдрал. Ийм л хүнд үед эх орон гэж байдгийг мэдрэх сайхан. Ийм л хэцүү үед ээж аавыгаа барааддаг нь жам.
Нийт тохиодлын тоо 30 болж, нэг дор 13 хүнээс коронавирус илэрнэ гэдэг иргэдийн хувьд таагүй мэдээ. Одоо хилээ тас хааж, үүдээ цоожлохыг олон хүн шаардаж байна. Болно л доо, гэхдээ “цар тахал авчирлаа, цаашаа бай” гэж хүний газар уйлж, өвдөж, орох орон, идэх хоолгүй болсон үр хүүхэд, хань ижил, аав ээждээ хатуурхаж чадах уу.
Монгол хүн Монголдоо очихгүй бол монгол хүнийг хэн нутагтаа аваачиж, эмчилж, эдгээх юм бэ. Ийм л үед монголчууд хүн чанартай, хүнлэг байх ёстой биш үү!
Оюутнуудын биеийн байдал харьцангуй гайгүй, заримаас нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй аж. Шинж тэмдэг илрээгүй нөхцөлд хэн ч өөрийгөө өвчин тусчихлаа гэж бодохгүй нь лав. Халдвар тээгчид 19-23 насныхан. Монголд бүртгэгдсэн тохиолдлуудын олонх нь залуучууд. Тиймээс би халдвар авахгүй, авсан ч хөнгөн хүрнэ гэж хэнэггүйтэхээс илүү амны хаалтаа зүүгээд гараа угаах нь амь насаа эрсдэл оруулахаас сэргийлэх та бидний хийж чадах, хайртай бүхнээ хамгаалж чадах арга. Ийм л үед монголчуудад эвдрэл талцал биш эв нэгдэл чухал.
А.Амбасэлмаа дарга хэлэхдээ “Бид халдвартын бэлтгэгдсэн клиникийн хоёр том байшинд тусгаарлалт, ажиглалт болон батлагдсан, сэжигтэй тохиолдлуудыг хянаж, эмчилж байгаа. Манай эмч нар ээлжээр ажиллахад бэлэн, зохицуулалт хийнэ. Одоогоор ХӨСҮТ-ийн эмч нар өвчтөнүүдийг эмчлэх бүрэн чадамжтай” гэсэн тайлбар өгсөн байна лээ.
УОК-оос ч ийм эрсдэл байгааг, эмч, эмнэлгийн байгууллагуудын тусламж, үйлчилгээ хүртээмжээ бодолцож иргэдээ татаж байгаагаа УОК-оос удаа дараа мэдээлж буй. Тэд, хэн ч байлаа эх орондоо вирус тээгээд очихыг хүсээгүй. Энэ хэцүү үед ээж, аав, элгэн саднаа бараадахыг бодсон. Түүнээс цар тахлаар улстөржих тусмаа Монгол Улс улам их аюулд орно гэсэн үг. “Covid-19”-ийг хохирол багатай давах нь ганц У.Хүрэлсүхийн үүрэг биш. Амны хаалт зүүх нь Д.Сарангэрэлийн амь насыг хамгаалаад байгаа юм биш. Дэлхий нийтэд гамшиг тарьж буй коронавирусээс нэг ч гэсэн иргэнээ эрүүл, амьд авч үлдэх нь улс орон бүхний туйлын зорилго болсон. Монголын Засгийн газар ч ялгаагүй, эх орондоо вирус тархаахгүйн төлөө, гадаадад байгаа иргэдээ аюул, тахлаас аврахын тулд боломжит бүх л аргаа ашиглаж байна. Дэлхий нийтийн хамгийн том дайсан болсон коронавирусийн ялахад бидэнд эв нэгдэл, хүнлэг сэтгэл хэрэгтэй. Ямар уужим юм бэ, монгол хүний сэтгэл гэж дуулдаггүй бил үү, монголчууд.
Б.БАТ
МОНГОЛ 2020-04-14 183.81.171.2
МОНГОЛ МУУХАЙ ГЭЭД ГАРААД ЯВСАН НЬ Ч БИЙ, СУРЧ БОЛОВСРОХ ГЭЭД ЯВСАН Ч БИЙ, АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ТАВ АРВАН ТӨГРӨГНИЙ ТӨЛӨӨ ЯВСАН Ч БИЙ.. ХЭРВЭЭ МОНГОЛД ДАЙН БОЛЖ БАЙСАН БОЛ ЭДГЭЭР ЯВАГСДЫН ХЭДЭН НЬ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ГЭЭД ИРЭХ БАЙСАНЫГ Ч МЭДЭХГҮЙ ГЭХДЭЭ Л ТЭДНИЙ МАХ ЦУСАНД ШИНГЭСЭН ЭХ ОРОН НЬ ҮГҮЙЛЭГДЭЖ Л ТААРАА .. БИД ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР ЦӨӨХҮҮЛЭЭ ШҮҮ ДЭЭ.. НЭГ Ч МОНГОЛ ИРГНЭЭ АЛДАЖ БОЛОХГҮЙ ТӨЛӨӨ ЧАРМАЙХ ЦАГ ИРЧЭЭ.. ХЭНИЙГ Ч БҮҮ ЯЛГАВАРЛ. БОЛДОГ БОЛ БҮГДИЙГ НЬ АВЧИРАХ ХЭРЭГТЭЙ. БҮГД ИРЭЭСЭЙ…
Миний хүүхэд ч гадаадад бна, гэхдээ 2020-04-14 64.119.20.249
Тийм ээ, миний хүүхэд ч гадаадад байна. Гэхдээ тэнд өөрийгөө тусгаарлаад, сурах юм аа онлайнаар сураад, хорионд орчихоод байна. Тэр хүүхэд маань ямар ч байсан эх орондоо эрсдэл тээж очихгүй гэсэн.
би монгол 2020-04-14 192.82.64.153
Ихэнх нь мөнгөтэй эрх мэдэлтэй хүний хүүхэд, мөн эрх мэдэл мөнгө хөрөнгөтэй хүмүүс л гадаад явна амьдарна жирийн иргэд бол тэгж чадахгүй Монголд минь өвчин гарсан бол тэд Монголоо муулаад л сууж байгаа хэзээ ч ирэхгүй ШҮҮ ДЭЭ. Орон нутагт лгэхэд хэзээ ч тэтгэлгээр гадаадад хүүхэд нь сурдаггүй ш дээ. ЗАРИМ ХҮН ЧАНАРГҮЙ ГАДААДЫГ ШҮТСЭН АМЬТАД ОДОО Л ЭХ ОРНОО САНАЖ ГЭНЭ
Зочин 2020-04-14 103.9.90.98
butsaagaad bitgii garga.amia bodoj gadaadad baij bgaad ydrahaaraa mongoloo genet sanadag aan.mongoloosoo garch uzeegui saihan amidarch bolj l bn.gadaadad bga humuusees todorhoi hemjeenii tatvar avch bh heregtei
Зочин 2020-04-14 202.9.40.113
Энэ залуусыг өөрийн үр хүүхэдтэй адил гэж бод. Өөр хаашаа яВах Юм бэ.
Зочин 2020-04-14 192.82.70.183
Аль сайн дураараа архи дарс энтрээр хальж хорогдохыг тэр гэхэв дээ!! ийм евчин бол яаж ч бодсон давагдашгvй хvчин зvйл гэж ойлгож хичээцэгээе.
Тэнэг 2020-04-14 202.21.108.144
"Эх оронч бн гэдэг нь: Энэ тэндээс тахал чирээд энд бүгдээрээ бөөнөөрөө үхэж дуусах"-ыг хэлнэ гэжээ.
зочин 2020-04-14 202.126.89.43
дэлхийн 100 -д орон иргэдээ гадаадаас татан авсан. манайд солонгосын онгоц ирж иргэдээ авч явсан. санаатайгаар монголчуудыг талцуулахаа боль
Зочин 2020-04-14 66.181.182.218
Хөх толбо
ДОРЖ 2020-04-14 59.153.112.129
ХУДЛАА ЭХ ОРОН ГЭЖ СОЛИОРОХОО БОЛЬ. НУТАГТАА ЗҮГЭЭР Л АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙГАА ОЛОН ТҮМНЭЭ БОДООД БАЙГАА УЛС ОРНЫХОО ДЭГ ЖУРМААР ТЭНДЭЭ БАЙ. ТИЙМ Л ЭХ ОРОНОО МЭДЭЭД БАЙГАА БОЛ ОДОО Л ЭХ ОРНОО АВРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭНДЭЭС ТЭНДЭХ ЗАРДАЛ МӨНГИЙГ НЬ ЯВУУЛЖ БОЛНО Ш ДЭЭ. ЗААВАЛ ЭНД ИРЖ ЭХ ОРОН НЭГТНҮҮДЭЭ СҮЙРҮҮЛЭХ ХЭРЭГ ЮУ БАЙНА. ХАРИН Ч ЭХ ОРНОО ГЭЖ ҮНЭХЭЭР БОДОЖ БАЙГАА БОЛ ЭНД БАЙГАА ААВ ЭЭЖИЙГЭЭ БОДООД УТСААР ЯРИАД ТЭНДЭЭ БАЙ.
Зочин 2020-04-14 202.126.89.84
Худлаа хошгируулахаа боль. Одоо вирүс импортлохоо зогсоох цаг болсон. Иргэдийг харж үзэх олон арга байгаа. Заавал зөөж тээвэрлээд байх шаардлагагүй.
Bold o 2020-04-14 223.38.23.144
Ene gaitai hyataduud delhiig baliar viruseer estoi neg suiruulj bn aa ..olon hunii ami nasiig avch odloo …
зочин 2020-04-14 66.181.161.47
Мөн ч олон жил зүтгэж байж 3- н саяуулаа болсон юм сан …Одоо хэдээр хорогдох юм бол доо ! ?.
Хятад , Америк ч яахав … хорогдоод хорогдоод юу базаах аж да .
Зочин 2020-04-14 66.181.161.97
Бөөн өвчин чирч ирж гай тарьж байж юуны чинь эх орон!!! Өөрсдийгөө хамгаалаад арчаатайхан хятад япон солрнгост бдг оюутнууд шиг бж чадкү худоаа архидаал солиороод бж бсн биз орост сурдаг нэрээр
ЗАСГИЙН ГАЗАР МУУ АЖИЛЛАЖ Байна 2020-04-14 43.242.242.24
Засгийн газрыг аль 1 сард л арга хэмжээ авч хилээ хаа гэхэд хаахгүй байсан. Гадаад иргэдээ зүгээр аялал, хурал гээд л баахан явуулаад байсан. Тухайн үед л ХИЛ хаахаа мэдэгдэж гадаадад байгаа иргэдийг 2-р сард багтаан ирэхийг урьдчилан мэдэгдсэн бол ийм байдал үүсэхгүй лбайлаа. Батлан хамгаалахын дарга Энхболд, УОКийн өвгөн ЭНхтүвшин Монголд хил хаах нөхцөл бүрдээгүй гээд мангартаад байсан. Одоо боль л доо6 Крантин тогтоочихоод байхад онгоцноос буугаад УИХ-ын гишүүн байсан Шаравдорж шууд гэртээ о
Зочин 2020-04-14 202.126.89.92
ХҮН ЧАНАРТАЙ БАЙГАА НЬ ГЭЭД ХЭДЭН МЯНГААРАА ҮХЭХ ҮҮ. ОДОО ЗҮГЭЭР БОЛЬЖ ҮЗ!!! ХИЛЭЭ ТАС ХАА!!! ХЭДЭН ТЭНЭМЭЛҮҮДЭЭС БОЛ АХ ДҮҮ ҮР ХҮҮХДЭЭ ЭРСДЭЛД ОРУУЛИААРГҮЙ БАЙНА. ЭНЭ ЗӨВХӨН ХҮРЭЛСҮХ, БАТТУЛГЫН ЭХ ОРОН БИШ, БИД БҮГДИЙН ЭХ ОРОН. ИРГЭН ХҮНИЙ ХУВЬД ХҮН БҮР ШИЙДВЭРТ ОРОЛЦОХ ЭРХТЭЙ. ШИЙДЭЖ ЧАДАХНҮЙ БОЛ ЦАХИМААР САНАЛ ХУРАА!!! ХИЛЭЭ ХАААААААА!!!!!!!
Mongol 2020-04-14 196.53.0.81
Bi gadaadad amidardag ger buleeree. Bolomjtoi bol baigaa gazraa l baitsgaa. Mongol uls Helee haah ni zov. Ene ovchin edgeh tiishee bolohoor gadaad baidag humuus mongold ochihgui yu!!! Harin uls bolomjgui olsood bga humuustei tetgemj tsalin ogood argalj bolno do.
Зочин 2020-04-14 202.21.107.105
Хязгаарлагдах 21 хоногт ахиж л битгий нэмэгдээсэй дээ л гэж залбирахаас даа.
Zochin 2020-04-14 174.195.130.218
Mongol neg aldchihval maaaash hetsuuu zuil bolno.. iiiim yadruuuu ediiin zasagtai uls bol hetsuuu shuudeee!!! Gadaadad baigaaa irged maaani uuursduuuu yaaaj iiigeeed eh orondoooow virus teej irehgu baihiiiig hicheeldeee.. eh orondoooo hairtai bol!!!
САЙтЫГ ЧИНЬ ХААНА ШҮҮ 2020-04-14 202.179.26.240
NEWS.MN ний малуудаа наад сэтгэгдэлээ хаагаачдээ хууль биелүүлэхгүй бол наад сайтаа хаа
ДОРЖ 2020-04-14 59.153.112.129
СОЛИОРДОГ АЦ ВЭ. СЭТГЭГДЭЛ БИЧИХЭД ХОРИДОГ ХУУЛЬ ХАА БАЙНА. БАС ХУУЛИАР АЙЛГАДАГ ХУЦДАГ ХУЛЧГАР ВЭ.
Энд хүн чанар ямар ч хамаагүй. Цөөхөн Монгол үндэстний үндэсний аюулгүй байдал яригдах учиртай !!! 2020-04-14 66.181.183.239
Монгол хүн Монголдоо очихгүй бол монгол хүнийг хэн нутагтаа аваачиж, эмчилж, эдгээх юм бэ. Ийм л үед монголчууд хүн чанартай, хүнлэг байх ёстой биш үү!
aagii 2020-04-14 66.181.188.226
Masn zob bicnsen bna, Eh oron gej bgaa bol iim hund ued irgedee hezee cn orhij bolohgui, Denduu amin hubia hicneesen zarim neg humuus uneheer orobdoltei um, bidnii neg, ur huuhed , aab eej ah duu gej handah heregtei, Gehdee tusgaarlalt, deglemee ulam cnand hatuu bolgoj mordoh heregtei, Emcn nar haldbar abahaas sergiilj ajillah heregtei,
Зочин 2020-04-14 66.181.178.251
Алдуул мал биш дээ үнэндээ эдгээр нөхдүүд хурган баячуудын л хүүхдүүд гадаадад хүүхдээ сургаад байгаа хэд байгаа билээ дээ араа даагаад явсан бол эх оондоо өвчин чирхээс болгоомжлоод ирэхгүй байх хэрэгтэй ийм юмнуудаас болж хэдэн өрх гал алдаж байгааг ойлгохгүй л дээ
Ы 2020-04-14 103.229.122.148
Битгий гуцаа. Бүрэнхянаж чадах хэмжээгээр багаар л авч ирэх хэрэгтэй. Тэгээд бас дарга нарын хүүхдүүд, амаргийг биш. Эрдэнийн хэлээд байдаг зөв ш дээ. НЭг алдвал дийлэхгүй ш дээ. Одоо энэ 30г алдахгүй эмчилж чадах юм уу үгүй. Чадахгүй бол Ухна Хүрэлсүх тэргүүтэй МАНгаруудад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Ингэж хамаг юмаа хааж, ард түмнээ ажилгүй, орлогогүй болгочихоод гаднаас өвчин импортлоод байдаг тэнэг здакууд. Өөрсдөө бол хэдэн тэрбумын хөрөнгөтэй хулгайчууд ажилгүй болсон ч өлсөх юм биш
Зочин 2020-04-14 66.181.161.25
bugdiin shataaagaad gazar bulj deerees n beton tsutga 3 say hun 30 tenemel zolbinguudaas bolj suireh uu hutslaaa l bna ugaasaa amid uhdeluudeer yaahiin
Зочин 2020-04-14 64.119.16.247
Донгос чи төрсөн нутагтаа ирэхийг хүсэх эрх байгаа
Зочин 2020-04-14 202.179.26.28
ҮНЭХЭЭР ШААРДЛАГАТАЙ БАЙЖ ГАДАГШАА ЯВСАН НЬ БАЙДАГ Ч ТҮҮНЭЭС ДУТАХААРГҮЙ ОЛОН ХИЙ ДЭМИЙ ХЭРЭН ТЭНҮҮЧИЛСЭН НӨХДҮҮД ЗӨНДӨӨ БАЙДГЫН БАЙНА. ГАДААД РУУ 25-40 КГ ХҮМҮҮСИЙН АЧАА АВЧ ЯВААЛ АЧААНЫ ТӨЛБӨРӨӨР НЬ ЗАРДАЛАА ҮНЭГҮЙ ТӨЛҮҮЛЭЭД СУРЧИХСАН ҮНЭГҮЙ ЯМАР Ч ЗАРДАЛГҮЙ НААШ ЦААШ ЗУГААЛСАН ХҮМҮҮС ОЛОН БАЙДГЫГ СҮҮЛД МЭДЛЭЭ. НЭГ ЯВААД АМТАГШЧИХСАН ДАХИАД ИЙШЭЭ ТИЙШЭЭ ЯВНА ТЭГҮҮЛ АРАЙ ОЛОН КГ ТЭГЭЭД БАРАГ АШИГТАЙ УХААНЫ ЮМ ЯРИАД ЯВЦГААЖ БАЙНА. ИЙМ ХИЙХ АЖИЛГҮЙ ТЭНҮҮЛЧДИЙГ ӨРӨВДӨӨД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ.
ХҮН ХҮН 2020-04-14 103.10.23.119
Хэрэгүй гадуур гархаан бол амны хаалтаан зүү тогтмол угааж цэврал Шатгууны үнэ бураад байхад дэлгүүрийн хүсний барааны үнэ буурахгүй л байх юм үүнд улсаас үнийг бууруулах нэгдсэн арга хэмжээ хэрэгтэй байна Архи согтууруулах ундаа зарахыг зогсоо
Одоо төр төмөр нүүрээн харууллаж хатуу байх цаг Монголд төр гэж алга төрийг тоох гарагсан шийдвэрийг хэрэгжүүлэх ААНгэж алга
Нөгөө талаас төр амьдралд биелэх боломжгүй ард түмнийг мэхлэж нүд хуурсан шийдвэр гаргаж байна
ZOCHIN 2020-04-14 1.159.148.175
ER N BOL EH ORONDOO IRELGUIL YAHAV GEHDEE UHANID BSAN OYUTNUUD BOL UNEN ARCHAATAI SAIN OYUTNUUD BJ. UVCHIN HELJ IRDEGGUI CH ARCHAAGUI GADUUR SELGUUTCDEG SETGEDEGGUI N L TUSCH BGAA N NUUTC BISH.MASKAA ZUUJ GAR HUL UU UGAAJIIHAD YADGIIN.
иргзн 2020-04-14 202.179.25.215
Төр нэг л Буруу алхам хийвэл Улс орон Ард иргэд дээ ямар их Ноцтой байдалд хүргэдгийг одоо мэдэрч эхлэх нь дээ,
Зочин 2020-04-14 121.168.50.25
Нэг Монгол хүний амь 433 энэтхэг, хятад хүмүүсийн амьтай тэнцэнэ. Маш үнэтэй амь. Хүссэн хүн нь Монгол оронд төрдөггүй юм. Бид цөөхөн хүнээ хамгаас илүү хайрлах ёстой!
ЗОЧИН 2020-04-14 150.129.142.187
Хүссэн хүн нь Монгол оронд төрдөггүй юм ямар онож хэлэв гайхалтай
Зочин 2020-04-14 43.242.242.59
НЭЭРЭЭ ЭХ ОРОН РУУГАА ТЭМҮҮЛЖ БАЙГАА ЭЛЭГ НЭГТНЭЭ ЦААШАА ГЭЭД ТҮЛЭХ НЬ ЗОХИМЖГҮЙ ЮМАА. ГАДААДАД БАЙЖ БАЙГААД ӨВЧИН ТУСВАЛ АМЬ НАСАА АЛДАХ МАГАДЛАЛТАЙ. ТЭР ОРНЫ ЭМЧ НАР ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЭМЧЛЭЭ Ч БИЛҮҮ. НАСТАЙЧУУДАА ЭМЧЛЭХГҮЙ ГЭЖ БАЙГАА УЛС ЧИНЬ ГАДНЫ ИРГЭНИЙГ БОЛ БАРАГ Л ҮГҮЙ БОЛОВ УУ
Г 2020-04-14 51.89.5.189
ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН. ТОМ МАШИН БҮТЭН 25000 ЗАЙСАНД 40 ӨӨР ИХ УДААН УГААЛГААД МЭДДЭГҮЙ БАЙЖ ХАЙРАН МӨНГӨ
Зочин 2020-04-14 51.89.5.189
ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН. ТОМ МАШИН БҮТЭН 25000 ЗАЙСАНД 40 ӨӨР ИХ УДААН УГААЛГААД МЭДДЭГҮЙ БАЙЖ ХАЙРАН МӨНГӨ