Испанийн Ла лигийн Селта Виго багт тоглож буй Орос довтлогч Федор Смолов ОХУ-ын анхны ерөнхийлөгч асан Борис Ельциний ач охин Мария Юмашеватай сүй тавиад удаагүй байгаа билээ. Тэгвэл хайрт сүйт бүсгүйнхээ 18 насны төрсөн өдөрт очихын тулд Федор Смолов Испани улсын тогтоогоод буй хөл хорионы дүрмийг зөрчиж хувийн онгоцоор Орос руу ниссэн байна.
Харин Испанийн хууль хяналтын байгууллагаас өдгөө 30 настай довтлогчийг эргэн ирэхэд хатуухан хариуцлага тооцно хэмээжээ. Селта Виго багийн зүгээс “ Тус тоглогч байнга л хувийн шалтгааны улмаас Орос явах шаардлагатай болчлоо зөвшөөрөл олгооч хэмээн хүсэлт ирүүлдэг байсан. Гэвч багийн зүгээс Ла лигээс гаргасан дүрмийн дагуу зөвшөөрөл олгоогүй. Гэвч тэрбээр явж байгаагаа шуурхай мэдэгдэж, хувийн асуудлаа зохицуулаад ирнэ гэж хэлсэн” хэмээн мэдэгджээ.
Федор Смолов энэ оны нэгдүгээр сард Мария Юмашеватай сүй тавьж, өвлийн солилцоо наймааны цонхоор Оросын Премьер лигийн Локомотив Москва багаас Испанийн Селта Виго багт зээлээр ирсэн билээ.
Холбоотой мэдээ