Covid-19 арьсан дээр тууралт, гөвдрүү хэлбэрээр илэрч байж болзошгүй | News.MN

Covid-19 арьсан дээр тууралт, гөвдрүү хэлбэрээр илэрч байж болзошгүй

Covid-19 арьсан дээр тууралт, гөвдрүү хэлбэрээр илэрч байж болзошгүй

Covid-19 арьсан дээр тууралт, гөвдрүү хэлбэрээр илэрч байж болзошгүй

Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 өвчний үед илрэх хамгийн түгээмэл шинж тэмдгүүд нь хуурай ханиалгах, найтаах, халуурах, гүйлгэх, хоолой, цээж өвдөх. Үүнээс гадна хүндэрсэн үе шатандаа амьсгал давчдах, булчин өвдөх, бөөрний үйл ажиллагаа доголдох шинж тэмдгүүд илэрдэг. Гэтэл уг өвчний халдварыг авсан зарим өвчтөнүүд үнэр амт огт мэдрэхээ больж байгаа талаар судлаачид мэдээлж байгаа юм.

Шинэ төрлийн коронавирусийг таньж, илрүүлэхэд улам хүндрэлтэй болж, энэ өвчин хүн төрөлхтнийг төөрөгдөлд оруулсаар байна. Учир нь дээрх олон шинж тэмдэгээс гадна арьс салстын өвчнүүдтэй ялгахын аргагүй шинж тэмдэг халдвар авсан зарим өвчтөнүүдэд илрэх болжээ.

Францын арьс харшил, бэлгийн замын халдварын эмч нарын холбооны /SNDV/ 400 орчим эмч, мэргэжилтнүүдийн үзэж буйгаар арьсан дээр гэнэт улаан өнгийн хөндүүртэй гөвдрүү, тууралт гарах нь covid-19-ийн шинж тэмдэг байж болзошгүй аж. Түүнчлэн зарим өчтөнгүүд ямарч судасны бөглөрөл үүсээгүй хэрнээ гэнэт зүрхний шигдээс болж байгаа бол зарим нь мэдрэлийн чиглэлийн өвчлөлүүдтэй төстэй толгой эргэх, ухаан санаа балартах, хөл гар бадайрч, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байна.

ЭХ СУРВАЛЖ: NEW YORK TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hudlaa 2020-04-14 59.102.25.20

hudlaaa shaaha boli itgeh hereggui shu humuuse odo ene medeellin site uudin unen hudliig yadaj yalgaj salgatsgaay

Avatar

АД 2020-04-14 202.21.96.171

Ийм асуудлаар ядаж мэргэжлийн байгууллагын эх сурвалжийг ашиглаж баймаар байна аа. Одоо бүгд л халдварт өвчнөөр PhD болсон мэт бичих юм, дуртаа газраасаа мэдээ авч орчуулах юм

Avatar

Зочин 2020-04-14 202.21.107.105

Ямар балай өвчин бэ. Харшилын өвчтэй хүмүүс бас сэжиглэгдэх юм уу. Хүнийг хараад вирус гэхээр болох нь ээ.

Avatar

Зочин 2020-04-14 172.58.21.48

Өө шээт надад бүх шинж нь илрээд байх юм

Avatar

ДОРЖ 2020-04-14 59.153.112.129

ХАРИН ТИЙМЭЭ ХӨНГӨН БАЙДЛААР НАДАД Ч БАС ИЙМЭРХҮҮ БАЙДАЛ БАЙНА АА. 119 РҮҮ ЗАЛГАХААР НЭГ ХҮҮХЭН ГДААД ЯВСАН УУ ГЭЭД НЭЭХ ТООХГҮЙ ЮМ. ЯАХ ВЭ.

Avatar

Зочин 2020-04-14 203.98.77.46

Энэ мэдээллийн эх сурвалж нь юу вэ? Чухам яагаад ийм гарчиг өгсөнг огтоос ойлгохгүй байна. WTF

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж