Covid-19 арьсан дээр тууралт, гөвдрүү хэлбэрээр илэрч байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Covid-19 арьсан дээр тууралт, гөвдрүү хэлбэрээр илэрч байж болзошгүй

Covid-19 арьсан дээр тууралт, гөвдрүү хэлбэрээр илэрч байж болзошгүй

Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 өвчний үед илрэх хамгийн түгээмэл шинж тэмдгүүд нь хуурай ханиалгах, найтаах, халуурах, гүйлгэх, хоолой, цээж өвдөх. Үүнээс гадна хүндэрсэн үе шатандаа амьсгал давчдах, булчин өвдөх, бөөрний үйл ажиллагаа доголдох шинж тэмдгүүд илэрдэг. Гэтэл уг өвчний халдварыг авсан зарим өвчтөнүүд үнэр амт огт мэдрэхээ больж байгаа талаар судлаачид мэдээлж байгаа юм.

Шинэ төрлийн коронавирусийг таньж, илрүүлэхэд улам хүндрэлтэй болж, энэ өвчин хүн төрөлхтнийг төөрөгдөлд оруулсаар байна. Учир нь дээрх олон шинж тэмдэгээс гадна арьс салстын өвчнүүдтэй ялгахын аргагүй шинж тэмдэг халдвар авсан зарим өвчтөнүүдэд илрэх болжээ.

Францын арьс харшил, бэлгийн замын халдварын эмч нарын холбооны /SNDV/ 400 орчим эмч, мэргэжилтнүүдийн үзэж буйгаар арьсан дээр гэнэт улаан өнгийн хөндүүртэй гөвдрүү, тууралт гарах нь covid-19-ийн шинж тэмдэг байж болзошгүй аж. Түүнчлэн зарим өчтөнгүүд ямарч судасны бөглөрөл үүсээгүй хэрнээ гэнэт зүрхний шигдээс болж байгаа бол зарим нь мэдрэлийн чиглэлийн өвчлөлүүдтэй төстэй толгой эргэх, ухаан санаа балартах, хөл гар бадайрч, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байна.

ЭХ СУРВАЛЖ: NEW YORK TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж