Энэтхэг: Хөл хорио зөрчигчид цагдаагийн гарыг тасджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Энэтхэг: Хөл хорио зөрчигчид цагдаагийн гарыг тасджээ

Энэтхэг: Хөл хорио зөрчигчид цагдаагийн гарыг тасджээ

Пунжаб мужид хөл хорио зөрчигчидтэй тэмцэж яваад гараа тас цавчуулсан цагдаагийн гарыг алтан гарт эмч нар амжилттай залгажээ. Хэрэг дөрөвдүгээр сарын 12-нд Патиала дүүрэгт болсон аж. Нихан Сых шашны бүлэглэлийн 4 этгээд ногооны захруу орох гэхэд цагдаа нар саатуулсанд зэвсэг хэрэглэн цагдаа руу дайрч, нэг цагдаагийн гарыг сэлмээр тас цавчаад зугтаажээ. Хэрэгт холбогдуулан 11 этгээдийг баривчилж, хохирсон цагдаа Харжийт Сингийг эмнэлэгт хэвтүүлжээ. Эмч нарын хэлснээр хагалгаа маш хэцүү байсан ч амжилттай болсон бөгөөд Синг бүрэн эдгэрэх гэнэ. Иймд Пунжабын цагдаагийн дарга Амариндер Синг мэс засалчдад талархал илэрхийлэн хэд хэдэн удаа “жиргэжээ”.

Хөл хорио зөрчигчид цагдаа нарлуу дайрсныхаа дараа ойролцоох тосгонруу зугтаж, тэндээ орогносон бөгөөд баривчлах үеэр гал нээсэн ч цагдаагийнхан нэмэлт хүчээр баривчилжээ. Тухайн этгээдүүдэд аллага хийхийг завдсан, цагдаагийн албан хаагчид хүнд гэмтэл учруулсан, олон нийтийн газар гал нээсэн гэх гурван хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

Нихан Сых бүлэглэлийн нэр нь матар гэх утгатай үг аж.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж