Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр /2020.04.14/ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ. "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн "Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцах хэрэгтэй" гэсэн утсаар ярисан бичлэгийг олон нийтэд цацсан юм. Энэ олон хүнийг дургуйцлийг хүргэсэн бөгөөд иргэн Г.Загдааг хуулийн байгууллага шалгаж, 461-р хорих ангид нэг сарын хугацаанд хорихоор болсон юм.
Тэрбээр 2010 онд ХЭҮК-ын даргаар томилогдсон бөгөөд 2016 онд улираан томилоод байсан юм. Түүний хүсэлтийг өнөөдөр 14.00 цагт хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.
ЖАМСРАНГИЙН БЯМБАДОРЖ ГЭЖ ХЭН БЭ?
Төрсөн газар:
Ховд аймгийн Дарви сума
Төгссөн сургууль, мэргэжил:
1972 онд Ховд аймгийн дунд сургууль
1975 онд Хууль цаазын дунд сургууль
1985 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
1975-1979 он Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зохион
байгуулагч,
1985-1990 он МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд
багш,
1990-1992.01.25 Ардын Их Хурлын дэргэдэх Улс төрийн дээд сургууль, Төр,
нийгэм судлалын академид багш,
1992 он Монгол Улсын Бага Хурлын гишүүн,
1992-1996 он Монгол Улсын Их Хурлын гишүүн,
1996-2000 он Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2000-2004 он Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2000-2004.07сар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын
Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга,
Монгол Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн ахлагч,
2004.09.28-аас Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигдэн Монгол Улсын
Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн,
2005-2010 он Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга,
2010.11 сараас Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилогдон
ажиллаж байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ