Бэкхэм “Уэст хэм”-ийг сонирхохгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Бэкхэм “Уэст хэм”-ийг сонирхохгүй байна

MLS-ийн “ЛА Галакси” багийн од Дэвид Бэкхэм “Уэст хэм Юнайтед” багт орохыг төдийлөн сонирхохгүй байгаа, өдгөө Лос Анжелес Галакси багт байгаадаа сэтгэл хангалуун байдаг” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

“Уэст хэм” багийн эзэмшигчдийн нэг Дэвид Голд өмнө нь Бэкхэм надад манай багт тоглох талаар бодолцоно гэдгээ амласан гэж байсан юм.

“Дэвид Лос Анжелес Галакси багт тун сэтгэл хангалуун байгаа, орхих талаар бодож санасан зүйл байхгүй, Наймдугаар сарын есөн гэхэд багтайгаа эргээд нэгдэнэ” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

Одоо 35 настай Бэкхэм өнгөрсөн улиралд Италийн Сери А лигийн “АС Милан” клубт зээлээр тоглож байсан ч хүнд бэртэлавч, улмаар ДАШТ-д оролцох боломжоо алдсан билээ.

“Уэст хэм”-ийн зүгээс Бэкхэмд ямар нэгэн гэрээний санал явуулсан зүйл байхгүй гэдгийг энэ үеэр хэвлэлийн төлөөлөгч нь баталсан юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж