Неймарын ээж хүүгээсээ зургаан насаар дүү найз залуутай

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Неймарын ээж хүүгээсээ зургаан насаар дүү найз залуутай

Неймарын ээж хүүгээсээ зургаан насаар дүү найз залуутай

Дэлхийн хөлбөмбөгийн өнөө цагийн шилдгүүдийн нэг Францын Пари-Сен Жермен багийн Бразил довтлогч Неймар ээждээ 22 настай залуутай үерхэх "зөвшөөрөл" өгчээ. Неймарын ээж өдгөө 52 настай Надине Гонгалвес 22 настай модель залуу Тиаго Рамостай авхуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавьж хүмүүсийг алмайруулжээ. Харин тэрхүү зурагны доор өдгөө 28 настай Неймар “Жаргалтай байгаарай ээжээ, хайртай шүү” хэмээжээ.

52 настай Надине Гонгалвес нь Неймарын аав, агент болох Вагнер Рибейротой 25 жилийн турш хамт амьдарсан ч 2016 онд салсан байна. Харин тэрбээр 22 настай 4K Easy цахим спортын багийн тамирчин, модель залууг шинэ хайраараа сонгожээ. Тиаго Рамос Неймарын үнэнч хөгжөөн дэмжигчээс гадна 2017 онд түүн рүү захиа илгээж байжээ.

Энэхүү захиандаа Тиаго Рамос  “Неймар чи бол гайхалтай, чам шиг залуугийн дэмжигч байна гэдгийг яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Би чиний тоглож байгааг харж, үлгэр дуурайлал авдаг. Нэг өдөр энэхүү захиаг чамтай хамт уншина гэж итгэж байна. Нэг өдөр л чамтай уулзана гэдгээ мэдэж байна. Учир нь би мөрөөдөмтгий боловч хэзээ ч өөрийнхөө зорилгуудад бууж өгдөггүй нэгэн. Бурхан чамтай хамт шүү, амжилт, аз жаргалыг хүсье” хэмээн бичсэн байна. Энэхүү захиагаа Тиаго өнгөрөгч нэгдүгээр сард ил гаргаж, Неймартай хамт авхуулсан зурагныхаа хамтаар олон нийтийн сүлжээнд байршуулсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж