УОК: Сургууль, цэцэрлэгийн карантиныг есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа | News.MN

УОК: Сургууль, цэцэрлэгийн карантиныг есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа

COVID-19

УОК: Сургууль, цэцэрлэгийн карантиныг есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа

НЭМЭЛТ: 14.40

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Monday, April 13, 2020

Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР:

Эрээн хотод байгаа 50 монгол иргэн гурван сарын 25-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан.  Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр  Өвөрмонголын УОК эдгээр иргэдийг хилээр нэвтрүүлж монгол руу гаргах  зөвшөөрөл өгсөн. ГХЯ энэ асуудлыг нарийвчлан судалж байгаад  УОК-т  тус асуудлыг оруулснаар маргааш өглөө 50 иргэнээ Эрээн замын -Үүд боомтоор  татаж авахаар боллоо. Нийт 50 иргэнээс  26 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй.

0-5 насны дөрвөн хүүхэд, 5-18 насны гурван хүүхэд, 18-30 насны  17 хүн, 35-45 насны 18 хүн, 50-аас дээш насны зургаан хүн өндөр настан хоёр хүн бий.

Мөн өөр нэг асуудал нь гадаадад байгаа иргэддээ ямар нэг хэмжээгээр туслах талаар судалж байна.УОК-ын даргаас өгсөн үүргийн дагуу ГХЯ саналаа танилцуулсан. Сангийн яам, Хөдөлмөрийн яамтай хамтраад энэ  саналаа  нарийвчлан боловсруулаад УОК-т дахин  танилцуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар  7888 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийг  татаж авахын өмнө бид эрсдэлээ маш нарийн тооцож улс орны аюулгүй байдлыг нэгдүгээрт тавина. Энэ нь  коронавирусийн халдвар авсан хүмүүс болон тусгаарлах байрны багтаамж , эмнэлгийн байгууллагын хүрэлцээ зэргийг харгалзан үзнэ гэсэн үг юм.  Ер нь иргэдээ бид орхихгүй чадлаараа авахыг хичээж байна. Байнгын тогтмол нислэг хийдэг цэгүүдээс авах бодлого баримтална. Иргэдэд хангалттай хугацаа өгснөөр өөр улсаас транзит нислэгээр ирэх боломжийг нь хангаж өгнө.  Тусгай нислэг хэзээ, хаашаа нисэхийг өнөөдрийн нөхцөлд хэлэх боломжгүй. Гадаадад коронавирусийн халдвар туссан Монгол Улсын есөн иргэн бий.  Тухайн улсад байгаа Монголын Элчин сайдын яамдууд тэдгээр хүмүүсийн ихэнхтэй нь   холбоотой байгаа. Мөн есөн хүний   биеийн байдал  нь тогтвортой, хэвийн байгаа гэсэн мэдээлэл өгсөн”

БСШУС-ын сайд Ё.БААТАРБИЛЭГ:
-Улсын онцгой комиссоос их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулж байна. Гэхдээ зургадугаар сарын 1 хүртэл теле хичээл үргэлжилнэ. ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-аас аймаг нийслэлийн Засаг дарга нарт сургууль цэцэрлэгийн танхимын тог цахилгааныг хязгаарлах чиглэл өгсөн. ЭЕШ-ын хугацаа хуваарийг одоогийн байдлаар долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9 их дээд сургууль элсэлтээ авна гэж төлөвлөсөн хэвээр байна. ЭЕШ өгөх бүх хүүхэд монгол хэл бичгийн шалгалт өгсөн байх Ерөнхийлөгчийн зарлигтай. Гэвч энэ жил энэ шалгалтыг авахгүй, өнжинө. Ингэснээр бүх хүүхэд ЭЕШ өгөх боломжтой гэсэн үг. Есдүгээр ангийн улаан шугам энэ жил үйлчлэхгүй. Өндөр төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийн хувьд сургуулийн удирдлагууд эцэг эхчүүдтэй санал бодлыг солилцож байгаа. Яамны зүгээс хувийн сургуулийн төлбөрийн асуудалд оролцох чиг үүрэг байхгүй.
Хотын дарга С.АМАРСАЙХАН:

-Хоёрдугаар сарын 21-ээс эхлээд дөрөвдүгээр сарын 13-ыг хүртэлх хугацаанд нийслэлийн 6790 алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, амны хаалтыг хэрэглэж хэвших болон хувийн ариун цэврийг сайтар хангахыг зөвлөж ажилласан. Гуравдугаар сарын 31-ний НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах шийдвэр гарсан. Өнөөдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар олон нийтийн цагдааг ажиллуулах журам батлагдсан. Өнөөдрийн байдлаар 1525 хороодын хэсгийн ахлагчид сургалтад хамрагдсан. Маргаашаас эхлээд эдгээр хороодын хэсгийн ахлагчид албан ёсоор олон нийтийн цагдаагийн эрхийг давхар гүйцэтгэнэ гэсэн үг. Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллана.  Хоёрдугаарт, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нийслэлийн хэмжээнд хийж байна. Өнөөдрийг хүртэл 8,645 км газарт автомашинаар, 958,700 ам метр буюу нэг  сая орчим метр квадрат талбайд гараар ариутгал хийж байна. Үүнд 114,000 ААН, иргэн хамрагдсан. Цаашид энэ ажил үргэлжилнэ. Ил задгай 170 орчим мянган жорлонд ариутгал хийх ажлыг Сүхбаатарт, Баянзүрх, Налайх дүүргээс эхлүүлээд явж байна.

Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор УОК-ын Шуурхай штабаас аймаг, орон нутгийн Засаг дарга нарт санал ирүүлсэн. Улаанбаатар хотын хувьд бид аль болох цөөн тоогоор зорчих, төвлөрлийг сааруулж ажиллаж байгаа тул одоогоор хязгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. Онцгой нөхцөлд хязгаарлана.Ариутгал халдваргүйжүүлэлтэд одоогийн байдлаар 400 гаруй сая төгрөгийн зардал гарсан" гэв.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА

Улсын онцгой комисс /УОК/ яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах эсэхийг хэлэлцэж байна. Сургууль, цэцэрлэгийн хорио дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болох бөгөөд Ерөнхий сайдын зүгээс энэ хугацааг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл сунгах саналыг УОК-т гаргаад байгаа юм. Өнгөрсөн удаагийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарим мэдээлэл дутуу боловсруулагдсан гэж үзээд хойшлуулаад байсан юм.

Улсын онцгой комиссын шийдвэрийг бид удахгүй хүргэх болно.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эцэг эхийн төлөөлөл 2020-04-14 202.9.46.61

Хувийн сургуульд хүүхдээ явуулсанаараа улсын сургуулийн ачааллыг үүрч байгаа. Яагаад тодорхой санал тавьж өгч болохгүй гэж?
Төлбөрийн үлдэгдэлтэй гээд хүүхдүүдийг сургуулиасаа хөөж бн. Хувийн хэрэг авахад ямар ч асуудалгүй юу? Хүүхэд хохирох юм биш биз дээ?

Avatar

aagii 2020-04-14 66.181.188.226

Gadaadad bgaa irgedee abcnrah ni zob snuu, hund hetsuu bdald tedniig orhij bolohgui snuu, harin tusgaarlalt deglemee saijruulj hatuu mordoh estoi, surguuliin hicneeliig 8 sariin 1-nees bolgoh heregtei snuu dee,

Avatar

Зочин 2020-04-14 202.21.118.6

Баярлалаа, Сунгах нь угаасаа зөв байсаан, Гэхдээ хувийн болон улсын статустай байх нь хамаагүй төлбөрийг 10-20 хувь ч гэсэн чөлөөлж өгөөч эээ, Их дээд сургуулиуд өөрсдийн ухамсрааар огт хөдлөхгүй нэээ,

Avatar

Зочин 2020-04-14 103.212.119.10

Сургалтын төлбөрийг 50% чөлөөлөөч ээ,

Avatar

Зочин 2020-04-14 202.126.89.209

Оюутнуудын онлайн хчээлийг зогсоо шал худлаа хуулж бичхээр ойлгосон ч юму бхгү ямар ч үр дүнгүй бн энийг бас бодолцож үзэх хэрэгтэйшдэ тэгээд згр онлайнаар юм хуулуулж бичүүлчээд сургалтын төлбөр ч хөнгөлөхгүй сургалтын төлбөрөө нэхээд бхын

Avatar

Зочин 2020-04-14 43.242.242.59

ОДООГИЙНН ОЛИГАРХИУД БОЛ КОММУНИСТ ХҮНИЙ ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ.КОММУНИСТУУД ЧИНЬ ХЭЗЭЭ Ч УЛСЫН ХӨРӨНГИЙГ ЗАВШИХ ТУХАЙ БОДОЖ БАЙГААГҮЙ ЮМ. ТЭР ҮЕИЙН КОММУНИСТ ДАРГА НАР ХӨРӨНГӨТЭЙ БАЙГААГҮЙ. ГЭТЭЛ ОДООНЫ БҮХ ДАРГА НАР, ТОМЧУУД ЯАЖ ТӨСВИЙН МӨНГИЙГ ХУВЬДАА АВАХ ТУХАЙ Л БОДОЖ БАЙНА. ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ. ГАНЦ НЭГХЭН МУУ КОММУНИСТ ХҮН БАЙСАН БАЙЖ БОЛНО. ТЭР ХҮНЭЭР ТӨЛӨӨЛЖ БУСДЫГ МУУЛЖ ХЭЛМЭГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ. БАТ-ҮҮЛИЙЙН ААВ, САЙХАНБИЛЭГИЙН ААВ ГЭЭД БОДОХОД ОЛОН ХҮНИЙ ААВ КОММУНИСТ БАЙЖЭЭ.

Avatar

Зочин 2020-04-14 202.179.2.138

5-р ангийн сурагчдын дүнг 2 улирлын дүнгээр гаргах юм бол лаборатор сургуулийн элсэлтийн шалгалтын шалгуур 90%-аа бага зэрэг буулгах хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-04-14 43.242.242.59

ЗҮГЭЭР АЖЛАА БОЛОМЖИЙН ХЭМЖЭЭНД ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ КОММУНИСТ ГЭСЭН ГАНЦ ШАЛТГААНААР АЖЛААС ХАЛНА ГЭЖ БАЙГАА НЬ УЛСТӨРЖСӨН НӨХДИЙН САНАА. ЕР НЬ БОЛ КОММУНИСТ ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ХАМГИЙН ХҮН ЧАНАР САЙТАЙ ЁС СУРТАХУУНТАЙ ХҮМҮҮС БАЙСНЫГ ЮМ МЭДЭХГҮЙ ХҮҮХДҮҮДИЙН ААВ ЭЭЖ ЭМЭЭ ӨВӨӨ НАР ХЭЛНЭ ДЭЭ. АН-ЫН НӨХДИЙН БАРАГ ДИЙЛЭНХИЙНХ НЬ ААВ ЭЭЖ КОММУНИСТ ХҮН БАЙСАН. ТЭР ҮЕД ЁС СУРТАХУУНГҮЙ, ЗАН ЧАНАРЫН ДОГОЛДОЛТОЙ, ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН, ЭХНЭРЭЭСЭЭ САЛСАН ХҮМҮҮС КОММУНИСТ БОЛОХ БОЛОМЖГҮЙ БАЙЛАА

Avatar

Зочин 2020-04-14 192.82.66.172

Хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 50% чөлөөлөөч ээ, Хагас жил хичээл орчоод бүтэн жилийн төлбөр авна гэдэг арай дэндэж байна. Энэ хувийн сургуулиудад арга хэмжээ авахыг шаардаж байна.. Боловсролын яам Баатарбилэг сайдаа!!!!

Avatar

hmm 2020-04-14 66.181.176.218

bagsh naraa yugaar tsalinjuulah we

Avatar

Zochin 2020-04-14 202.126.88.167

Teneg pisda MAN

Avatar

Иргэн. 2020-04-14 202.126.89.85

УОК маш муу ажиллаж байна.Хавгайруулан хорих зогсоохоос өөр гаргадаг оновчтой шийдвэр алга.Хилээ маш чангалаад дотооддоо аажмаар тавих уян бодлого баймаар байна.Мэргэжлийн бус Сарангэрэл, хрцрогдсон коммунист өвгөн Энхтүвшин нарыг өөрчлөх болжээ

Avatar

Ккккккккдк 2020-04-14 202.126.89.157

Импортол импортол бас дахин импортол !!!!!!
Уржигдар даанч МАСК аян гэнэт өрнөөд унасан ингэх л гээд байж шүү….
Засгийн газар өөртөө итгэлтэй байвал гаднаас импортлоод бай !!!!

Avatar

Kkkkk 2020-04-14 202.126.89.157

Уржигдар даанч МАСК аян өрнөөд байсан юмаа тэр….
Энэ Засгийн газар тэр тусмаа Эрүүл мэндийн яам нь өөртөө итгэл муутай бол гадаадаас иргэдээ авчрахаа зогсоо !!!!

Avatar

Иргэн 2020-04-14 66.181.181.228

Энэ УОК гэж махан толгойтууд байнаа.Хилээ хааж хяналтаа чангалахгүй 30корона оруулчихаад дотороо ганц корона байхгүй байхад карантин тогтоогоод ядарсан иргэдээ тамлаад байх юм. Энх түвшинг ОГЦРУУЛ

Avatar

Зочин 2020-04-14 202.179.2.138

1,11-р мөн лаборатор сургуулийн элсэлтийн шалгалт хэзээ явагдах вэ? Наадмаас өмнө үү хойно уу?

Avatar

Зочин 2020-04-14 202.126.89.146

50. хан хүн буюу нэг автобус хүн оруулах одоо ажил уу.6000 гаруй хүн ирэх хүсэлтээ гаргасан байна.Аль болох хурдан бүгдийг авчирч хорионд оруулаад дотооддоо хөл хориогоо сулруулах хэрэгтэй.Зарим газар цуцалж ,хэсэгчилж янз бүрээр үзэх хэрэгтэй.Өөрсдөө хэдэн тэрбумийн хадгаламжтай паразитууд амьдрал мэджхгүй байна.Хүүк энхтүвшин лалрууд.

Avatar

zochin 2020-04-14 66.181.161.109

Oyutnuudiin online hicheel geh Comedy-g zogsooh heregtei. Online hicheeliin talaar jinhene bodit sudraga sudalgaa ywuulmaar baina. Ene talaar anhaarmaar baina.

Avatar

Зочин 2020-04-14 202.126.89.209

Үнэн2

Avatar

Зочин 2020-04-14 64.119.19.219

Хэсгчлэж хориоч тээнэгүүдээ. Хавтгайруулж бүгдийг нь болохгүй. Дотооддоо корона гараагүй. Цөөхөн коронотой улс хорио тогтоогоогүй бн.

Avatar

Зочин 2020-04-14 182.160.40.62

SUNGAH SHAARDLAGAGUI BSAN YUMA,YAMAR CH BODLOGOGUI SUNGAAD BAIVAL XUUXDUUDIIN IREEDUIN BOLOVSROL SONOJ DUUSLAA,HUDLAA SURJIGNEED ZASAG TORIIXON GJ UNEN OROVDOLTEI AMITAD,NAAD XICHEEL SURGUULIA ORUUL.BITGII IREEDUI BOLSON XUUXDUUDEER BITGII TOGLOOD BAI

Avatar

Зочин 2020-04-14 43.242.243.182

Монголд халдвар гараагүй байхад өөрсдөө авчираад нөхцөл бдал хүндрүүлсэн буруутай

Avatar

Поп 2020-04-14 43.228.129.108

Ямар ч хамаагүй аргаар боож хааж байгаад сонгууль явуулаад 4 жилээр эрх мэдэл дээрээ суугаад авах гол зорилготой бна энэ МАН-ынханд.Тэгэх тусам өгөхгүй шүү …

Avatar

ZOCHIN 2020-04-14 66.181.161.109

Ene hden tolgoi yu bodoj baidag bainaa. Oyutan hvnii zvgees helehd online hcheel gj ymar ch chanargui hden material mailruu ywuulchaad uursduu sudalj med gj hldeg. Surguuliudin bagsh nar n ch gj dandaa tsagiin bagsh nar. Oyutnuudaas online hicheeliin setgel hanamjiin sudalgaagaar SETGEL HANAMJGUI VNELGEE 70%TAI GARSAN. Zvgeer l ene oyutnuudiin Online hcheeliig 9-1hvrtel zogsoo. Hagas semestriig bol oyutnuud ulirliin amraltaaraa eswel hagasbvtensaind ali alind n nuhuj chadnashude.

Avatar

user 2020-04-14 103.10.22.66

togsh kursiiin oyutnuud yahiinbeee. togsohtei holbootoi ymr shiidwer bnaa

Avatar

Зочин 2020-04-14 66.181.182.201

cунгах хэрэгтэй.

Avatar

zochin 2020-04-14 192.82.75.209

ewropa amerikaas b** awchir , odoo orosoos awchraad yu bolj bayna daa

Avatar

Зочин 2020-04-14 66.181.178.251

Ингэж өвчин чирж ирээд орлого амьдралыг нь хязгаарлах юм бол каринтинаар яах юм бэ хичээлийг нь хийлгэж юу хүсээд байгаагаа биелүүл ХҮРЭЛСҮХЭЭ

Avatar

Х 2020-04-14 103.57.92.165

Яг үнэн!!!!

Avatar

зочин 2020-04-14 202.9.40.126

эх орон нь алгаа тосоод авч байхад алгын чинээ ам, хамраа хамгаалж чадахгүй хүмүүст хариуцлага тооцох цаг болжээ, агаар салхинд гарч чадахгүй гэрийн мухар сахиад сахиад байхад, ядуу орны ядруухан ард түмнээ бодохгүй хувиа хичээсэн хүмүүсийг яах вэ?????????????????

Avatar

Монгол хүн. 2020-04-14 103.10.21.23

Нөхцөл байдлыг сайн харж судалж байгаад Каранинаа сунгах эсхээ шийд. Шууд л таамгаар сунгаад байвал улс орон ард иргдийн амьдрал сүйрэлээ. Ажил байхгүй, Бизнес байхгүй оролго байхгүй бол ард түмэн та нарыг барьж аваад хэдэн хэсэг тастах биз. Гаднаас л Корона оруулж ирэхгүй, хойд хилээ нам хааж, гаднаас өвчтөн авчирахгүй тохиолдолд бид Монголдоо хэвийн ажиллаж амьдарч болно. Хятадад ид Корона гаарч байх 12, 1 дүгээр сард бид асуудалгүй болж л байсан ш дээ. Хятадын хилээ хаагаад оруулж ирээгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж