Covid-19: Ажилгүй иргэдэд зориулж үнэгүй будааны ATM ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Covid-19: Ажилгүй иргэдэд зориулж үнэгүй будааны ATM ажиллаж байна

Covid-19: Ажилгүй иргэдэд зориулж үнэгүй будааны ATM ажиллаж байна

Үнэгүй будааны ATM Вьетнамын хамгийн хүнд байдалтай байгаа иргэдэд туслахаар ажиллаж байна. Вьетнам улсад өдгөө 265 хүн халдвар авсан, нас барсан байхгүй. Бусад орнуудынхтай харьцуулж үзэхэд харьцангуй бага хэдий ч халдварыг цааш тараахгүйн тулд Вьетнам хөл хорио тогтоон, олон жижиг бизнесүүдийг хаасан тул олон мянган хүн ажилгүй болжээ.

Хөл хорионоос болж гэнэт орлогогүй болсон иргэдэд зориулж, олон хотод үнэгүй будааны ATM байрлуулжээ. Жишээ нь Ханой хотод гэхэд өдөр бүр өглөөний 08:00-17:00 цаг хүртэл хэрэгцээтэй байгаа хэн ч бай тус ATM дээр очоод хүссэн хэмжээгээрээ үнэгүй будаа авах боломжтой аж. Мөн будаа авахаар дугаарлахдаа бие биеэсээ хоёр метр зай барих, будаа авахын өмнө заавал гараа ариутгах ёстой гэнэ.

Харин Хью хотод будааны ATM нэг иргэнд нэг удаадаа 2 кг будаа үнэгүй өгч ажиллаж байна. Мөн Хо Чи Мин хотод будааны ATM 24/7 цагаар ажиллаж байгаа бол Да Нан хотод дараа долоо хоногт хоёр ATM байрлуулах гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж