Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна | News.MN

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын Ухань хотод шинэ коронавирус илэрснийг зарласан. Үүнээс хойш гурав орчим сар өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, нийслэлийн Онцгой комиссийн зүгээс коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Шуурхай штабыг байгуулсан. Нийслэлийн хувьд халдвараас сэргийлэх, болзошгүй эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Бүхий л арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр хүн амын дотор Covid-19 халдвар тархаагүй гурван сар болж байна. Үүнд манай иргэд идэвхтэй оролцсон. Нийслэл рүү орох гарах хөдөлгөөнд мэргэжлийн баг хяналт тавин ажиллаж байна. Мөн нийслэлийн бүхий л эрүүл мэндийн байгууллагууд болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна” хэмээн мэдээллээ.

45873 хүн хяналт тандалтад хамрагджээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Шуурхай штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 14-ний 8 цагийн байдлаар 9 товчоогоор орсон 7880, гарсан 7515 буюу нийт 15395 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Мөн 23470 зорчигч орж, 22403 зорчигч гарсан бөгөөд нийт 45873 хүн хяналт тандалтад хамрагдсан. Энэ үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны мэдээгээр 15 галт тэрэг, 3357 зорчигч, 12 нислэгийн 854 зорчигч хяналт тандалтад хамрагдсан байна. Энэ үед мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 977 төрийн албан хаагч 256 чиглэлд ажиллаж, 2385 зөрчил илрүүлсэн. Тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахаас гадна иргэдэд мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байна. Улаанбаатар луу орох, гарах чиглэлд тандалт судалгаануудыг хийж байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг руу зорчих хөдөлгөөн их байна. Энэ аймгуудаас хот руу зорчих хөдөлгөөн хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа. 24 цагийн дотор 60651 орох, гарах хөдөлгөөний тандалт судалгаа хийгдсэн" гэв.

Гэрийн ажиглалтын хугацаа дуусаж хяналтаас гарсан хүн 502 байна гэв

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Тусгай үүрийн онгоц, орон нутгийн боомтуудаас орж ирж байгаа иргэдийг эмнэлэг болон тусгаарлах байранд 14-21 хоног тусгаарлаж байна. Эдгээр иргэд гараад 14 хоног гэрийн ажиглалт, тусгаарлалтад байх ёстой. Дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавин ажиллаж байна. Улсын онцгой комиссийн шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн дагуу хяналтыг хийж байгаа. Гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэл нийт 2509 хүнийг хяналтад авах ёстойгоос 1727 хүнийг хяналтад авсан. Үлдсэн хүмүүсийн хяналтын хугацаа нь дуусаагүй байгаа. Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 1727 хүний 1208-ыг нь эрүүл мэндийн төвийн хяналтад авсан. Гэрийн ажиглалтын хугацаа дуусаж хяналтаас гарсан хүн 502 байна" гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 2020-04-14 66.181.169.116

хоолны газар кофешоп мэтийн олон хүн цугладаг газруудыг орой үдэш болтол ажиллуулж байгаань ямар учиртай юм бэ болиочээ

Avatar

Оюут 2020-04-14 192.82.68.200

За за мэдээллийг сослоо, Их ажлыг зохион байгуулан ажиллаж байгааг бид мэдэж байна. Назгайраад байгаа нөхдүүдийг торгох хэрэгтэй шүү, Маск аа ч зүүхгүй хэнэггүйтээд байна. Та нарт ажлын амжилт хүсье, ТҮЦ-нүүдийг яая даа, Сансарын арын Их ЗАСАГ ИХ СУРГУУЛИЙН БАРУУН талын Муу юм зардаг, ТҮЦ байна

Avatar

Зочин 2020-04-14 202.55.188.94

За за ажилд тань амжилт хүсье хилээ хаа гэж төрт уламжлаарай Төмөр баатар даргаа

Avatar

иргзн 2020-04-14 202.179.24.152

иргэдээ сонсдоггүй Төрийн Буруу шийдвэрээс болж Улс орон доо Аюул чирлээ дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж