“Нарита” буудалд зорчигчдыг цаасан хайрцгаар тусгаарлаж байна | News.MN

“Нарита” буудалд зорчигчдыг цаасан хайрцгаар тусгаарлаж байна

“Нарита” буудалд зорчигчдыг цаасан хайрцгаар тусгаарлаж байна

“Нарита” буудалд зорчигчдыг цаасан хайрцгаар тусгаарлаж байна

Японы нийслэл Токио хотын "Нарита" олон улсын нисэх буудал дээр шинжилгээ өгөхөөр хүлээж буй зорчигчдыг цаасан хайрцгаар хийсэн ор бэлдэж тусгаарлаж байгаа нь зорчигчдыг бухимдуулж байгаа гэнэ. Тус улсын долоон аймаг, хотод онц байдал зарлаад байгаа ба үүний нэг коронавирусийн халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн Токио хот юм. Тиймээс нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдыг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулан ойролцоох зочид буудлуудад тусгаарлаж байгаа аж.

Энэхүү тусгаарлах хэсэгт зорчигчид нэг нэгээрээ байрлах ба хамгаалалтын хувцас өмссөн ажилчид тэдэнд цэвэр ус, идэх зүйлээр үйлчилж байгаа гэнэ. Японд энэ аргыг зөвхөн байгалийн гамшгийн үед хэрэгжүүлдэг ба цахим сүлжээнд иргэд энэ арга нь халдвараас хамгаалж чадахгүй хэмээн шүүмжилж байгаа юм. Тус улсад одоогоор Япон улсад коронавирусийн халдварын 7,645 тохиолдол илэрч, 143 хүн нас бараад байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-14 202.21.108.188

урин цаг ирж байнадаа

Avatar

Зочин 2020-04-14 103.57.95.109

япон шинжилгээ авахдаа их хойрго байгаа солонгос 500 000 гаруй хүнд хийсэн байхад япон дөнгөж 79 000

Avatar

Зочин 2020-04-14 66.181.176.215

юун аймаг вэ,муж гээч

Avatar

Зочин 2020-04-14 49.0.137.131

муж гэдэг бие даасан хууль цаазтай нутаг дэвсгэрийг хэлдэг. Тэгэхээр Японы засаг захиргааны манай аймагтай дүйцэх нэгжийг аймаг гэж нэрлэх нь зүйтэй болов.уу. Ер нь манай хэлэнд муж – аймгийн ялгааг юу гэж заагласан байдаг юм бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж