“Нарита” буудалд зорчигчдыг цаасан хайрцгаар тусгаарлаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

“Нарита” буудалд зорчигчдыг цаасан хайрцгаар тусгаарлаж байна

“Нарита” буудалд зорчигчдыг цаасан хайрцгаар тусгаарлаж байна

Японы нийслэл Токио хотын "Нарита" олон улсын нисэх буудал дээр шинжилгээ өгөхөөр хүлээж буй зорчигчдыг цаасан хайрцгаар хийсэн ор бэлдэж тусгаарлаж байгаа нь зорчигчдыг бухимдуулж байгаа гэнэ. Тус улсын долоон аймаг, хотод онц байдал зарлаад байгаа ба үүний нэг коронавирусийн халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн Токио хот юм. Тиймээс нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдыг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулан ойролцоох зочид буудлуудад тусгаарлаж байгаа аж.

Энэхүү тусгаарлах хэсэгт зорчигчид нэг нэгээрээ байрлах ба хамгаалалтын хувцас өмссөн ажилчид тэдэнд цэвэр ус, идэх зүйлээр үйлчилж байгаа гэнэ. Японд энэ аргыг зөвхөн байгалийн гамшгийн үед хэрэгжүүлдэг ба цахим сүлжээнд иргэд энэ арга нь халдвараас хамгаалж чадахгүй хэмээн шүүмжилж байгаа юм. Тус улсад одоогоор Япон улсад коронавирусийн халдварын 7,645 тохиолдол илэрч, 143 хүн нас бараад байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж