Тайвань Дани улстай хамтран 12 минутанд COVID-19-ийг илрүүлэх оношлуурыг бүтээв | News.MN

Тайвань Дани улстай хамтран 12 минутанд COVID-19-ийг илрүүлэх оношлуурыг бүтээв

Тайвань Дани улстай хамтран 12 минутанд COVID-19-ийг илрүүлэх оношлуурыг бүтээв

COVID-19 дэлхий даяар хурдацтай тархсанаар улс орнууд тус бүрдээ энэхүү цар тахлыг хэрхэн даван туулж, хурдан хугацаанд оношилж, түргэн шуурхай эмчилгээ үзүүлэх тал дээр  судалгаа хийсээр байна. Тэгвэл Тайвань болон Дани улсын олон улсын судалгааны баг (Blusense Diagnostics)нь саяхан олон нийтэд судалгааныхаа үр дүнг танилцууллаа. Нэгхэн дусал цусаар 12 минутанд COVID-19 вирусийн халдвар авсан эсэхийг тогтоох оношлуур зохион бүтээжээ. Уг төхөөрөмжийн оношилгооны оновчлол 90 хувь ба тавдугаар сард Европын холбооны баталгааг авснаар зургадугаар сараас зах зээлд нэвтрүүлэх боломжтой юм.

Нэг дусал цусыг туршилтын шингэнтэй холиод ялтсан дээр тавьж уг төхөөрөмжид хийж шургуулна. Ингээд 12 минутын дараа шинжилгээний хариу эерэг, сөрөг гарсан эсэхийг мэдэх боломжтой аж. Мөн бусад нарийн тоон үзүүлэлтүүдийг ч мэдэх боломжтой.

Уг оношлуурын систем нь халдварын эхний шатанд гарсан эсрэг биетийг илрүүлж, сэжигтэй тохиолдлыг эрт оношилж тогтоох боломжтой юм. Мөн халдварын дунд болон сүүлийн шатанд байгаа эсрэг биетийг тогтоож, өвчтөнийг эдгэрэлтийн үедээ байна уу, эсвэл өмнө нь халдвар авсан эсэхийг тодорхойлох боломжтой юм. Түүний зэрэгцээ шинж тэмдэггүй халдвар авагч, холын замд аялалд явсан хүмүүсийг оношлох, нэгэнт халдвар авсан нь цааш нь халдвар тараах эрсдэлтэй эсэхийг нягталж үзсэний үндсэн дээр эмнэлгээс гаргаж болох эсэхийг шийдвэрлэх  юм.

Тайванийн халдвар авсан тохиолдлын тоо бага учир сорьц авах тал дээр харьцангуй хүндрэлтэй байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Данийн 2-р нэгдсэн эмнэлэгт (Hvidovre hospital) эхний клиник туршилтыг амжилттай  хийсэн. 15 сорьцыг эерэг, сөргөөр оновчтой ялгаж чадсан бөгөөд Данийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл  энэ талаар сурвалжилж мэдээлсэн. Дараа долоо хоногоос Италид илүү өргөн хүрээнд 200 хүнд клиник туршилт хийхээр төлөвлөж байна.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MOGEUH 2020-04-14 202.55.188.46

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж