Covid-19: Японы жүдогийн холбооны 16 хүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Covid-19: Японы жүдогийн холбооны 16 хүн халдвар авчээ

Covid-19: Японы жүдогийн холбооны 16 хүн халдвар авчээ

Японы жүдогийн холбооны үйл ажиллагаа хариуцсан Сояа Наказота тэргүүтэй 12 эрэгтэй, 4 эмэгтэй нийт 16 хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. Өдгөө 62 настай Наказотатай хамт Японы жүдогийн холбооны Токио хотын Бүнкёо дүүрэгт ажилладаг удирдах албаны 16 хүн халдвар авсан аж.

Японы жүдогийн холбооны албан ёсны мэдэгдэлд “ Холбооны үйл ажиллагаа хариуцсан дарга Сояа Наказота шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон. Наказотад өнгөрөгч гуравдугаар сарын 5-нд халдварын шинж тэмдэг илэрсэн бөгөөд гуравдугаар сарын 8-нд шинжилгээнд хамрагдсан. Харин өнөөдөр түүний шинжилгээний хариу эерэг гарлаа” хэмээжээ. Японы жүдогийн холбоо өнгөрөгч гуравдугаар сарын 30-нд холбооныхоо удирдах байруудыг хаасан ч нэг өдрийн дараа буюу 31-нд хурал хийж, энэхүү хуралд Сояа Наказота оролцсон байна. Ийнхүү тус хурлаас дөрөв хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 4-нд тус холбооноос анхны тохиолдол бүртгэгджээ.

Наказота энэ тухай “Холбоон дотор халдвар тархсан тал дээр би сэтгэл дундуур байна. Би оршин суугаа газрынхаа ойр эмнэлэгт халдварын шинжилгээ өгч халдвар авсан минь батлагдсан. Одоогоор би эмчилгээгээ сайн хийлгэж, хурдан эдгэрэхийг хүсч байна” хэмээжээ.

Японы жүдогийн холбооноос гадна сүмо бөхийн холбооны нэг бөх болон Японы сагсан бөмбөгийн B лигийн нэгдүгээр дивизоны Осака Эвесса багийн 13 хүн үүний дотор 11 тамирчин халдвар авчээ.

ЭХ СУРВАЛЖ: www.china.org.cn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж