Чингэлтэй дүүрэг 49 иргэний газар эзэмших эрхийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Чингэлтэй дүүрэг 49 иргэний газар эзэмших эрхийг цуцалжээ

Чингэлтэй дүүрэг 49 иргэний газар эзэмших эрхийг цуцалжээ

Чингэлтэй дүүрэгт газрын маргаан, зөрчлийг шийдвэрлэх ажлын хэсэг ажиллаж байна.  Чингэлтэй дүүргийн засаг дарга хууль бусаар олгогдсон газрын эрхийг цуцалсан тухай асуудлаар өнөөдөр /2020.04.14/ мэдээлэл хийлээ.  Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зохион байгуулалт, газартай холбоотой зөрчил маргааныг арилгах, хянан шалгалт зохион байгуулах, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсэг гарч ажилласан байна. Уг ажлын хэсэг гарч ажилласнаас хойш нэг сарын хугацаанд  гурван дэд ажлын хэсэг байгуулан ажилласан аж.

  1. Зуслангийн ногоон бүс, түүнтэй холбоотой газрын маргаан зөрчил
  2. Зөвшөөрөлгүй тавигдсан түц, зам талбай хаасан хашааг цэгцлэх, мөн иргэдээс ирж буй өргөдөл гомдлыг хүлээн авч газар дээр нь ажиллах
  3. 2017 оноос хойш иргэн ААН байгууллагын  ирүүлсэн өргөдөл хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж буйд дүгнэлт хийх, санал гаргах  ажлын хэсгүү багтжээ.

Мөн газартай холбоотой өргөдөл гомдлыг нээлттэй хүлээн авах зорилготой 319857 тусгай дугаарыг ажиллуулж байгаа юм байна. Тус дүүрэгт засаг даргын захирамжийн дагуу газартай холбоотой асуудлыг  цаг алдалгүй, ил тод ажиллах зорилготойгоор байнгын зөвлөлийг ажиллуулж байгаа юм. Байнгын зөвлөл нь 2017-2019 оны хооронд дүүргийн ЗДТГ-т шийдвэрлэгдээгүй он дамжин хүлээгдсэн иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг баталгаажуулах, бусдад шилжүүлэх, газрын гэрчилгээний эрхийг сунгах зэрэг ажил удааширалтай явж байсныг хурдан хугацаанд шийдвэрлэх боломж бүрдсэнийг дүүргийн Газар Зохион байгуулалтын газрын дарга Н.Оюунбилэг онцолсон юм. Ингэхдээ зөвлөлийн зүгээс эрх зүйн шаардлага хангасан эсэх байдлыг үндэслэн 64 ААН-ын  газар эзэмших эрхийг гэрчилгээг сунгах нь зүйтэй гэх саналыг дүүргийн засаг даргад хүргүүлэн ажиллажээ. Мөн хяналт шалгалтын ажлын хүрээнд эрх хэмжээг хэтрүүлэн ашигласан, газрын эрхийг хууль бусаар ашигласан, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тогтоогдсон дүүргийн засаг даргын хэмжээнд хүчингүй болгох тухай захирамжийг гаргуулжээ. Энэхүү захирамжаар өнөөдрийн байдлаар  газар эзэмших эрх олгогдсон 49 иргэний  эрхийг хүчингүй болгосон байна.

Чингэлтэй дүүргийн засаг даргын төсөл хариуцса орлогч Ж. Чимэдцогзол “Газартай холбоотой маргаан маргаан зөрчлийг ариглах, шийвэрлэх зорилготой ажлын хэсэг нэг сарын хугацаанд нилээдгүй ажлыг хийж гүйцэтгэжээ. Манай дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшдэг, өмчилдөг, ашигладаг хуулийн хүрээнд эрх зүйн зохицуулалттай холбоотой ямар нэг асуудлаар өөрт болон бусдад хүлээгдсэн ямарваа нэгэн асуудал байгаа бол уг ажлын хэсэгт хандах мөн 319158 дугаарт мэдээлэх боломжтой” гэлээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж