ХААН Банкны Экспресс банк төв Улсын Их Дэлгүүрт нээгдлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ХААН Банкны Экспресс банк төв Улсын Их Дэлгүүрт нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

ХААН Банкны Экспресс банк төв Улсын Их Дэлгүүрт нээгдлээ

ХААН Банк, УИД-тэй хамтран өөртөө үйлчлэх Экспресс банк төвийг Улсын их дэлгүүрийн 1 давхарт нээлээ. Банк санхүүгийн үйлчилгээг дэвшилтэт  технологитой уялдуулан илүү шуурхай хүргэх Экспресс банкнаас ХААН Банкны төлбөрийн картаа ашиглан банкны олон төрлийн үйлчилгээ авах боломжтой юм.

Банкны цаашдын хөгжлийн чиг хандлага Цахим банк руу хурдацтай шилжиж,  банкинд биечлэн очих шаардлагагүй болж буй энэ үед  харилцагчид ХААН Банкны Экспресс банк төвүүдээр дамжуулан бие даан санхүүгийн хэрэгцээгээ хангах боломж бүрдсээр байна.

Одоогийн байдлаар ХААН Банк Улаанбаатар хотод 38, Дархан-Уул аймагт 2, Орхон аймагт 1 Экспресс банк төвийг тус тус нээсэн бөгөөд  цаашид энэ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Экспресс банк төвд байршуулсан АТМ-ууд нь мэдрэгчтэй дэлгэцтэй, мөнгөн тэмдэгт шалгах хамгийн сүүлийн үеийн технологитой, хуурамч карт илрүүлэгчтэй зэрэг техникийн олон давуу талтай  юм.       

Банкинд дугаарлах цагийг хэмнэсэн дэвшилтэт технологид суурилсан Экспресс банк төвд та бүхнийг урьж байна.

 

Харилцагч та өөрт ойр Экспресс банкаар үйлчлүүлээрэй!

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!