Франц улс хөл хориог тавдугаар сарын 11 хүртэл сунгалаа

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Франц улс хөл хориог тавдугаар сарын 11 хүртэл сунгалаа

Франц улс хөл хориог тавдугаар сарын 11 хүртэл сунгалаа

Францчууд тавдугаар сарын 11 хүртэл гэртээ байхаар болсныг Ерөнхий сайд Эммануэль Макрон зарлаж, ард иргэдээ хариуцлага алдахгүй байхыг уриаллаа. Тэрбээр дөрөвдүгээр сарын 13-нд мэдээлсэн бөгөөд Франц улс цар тахалд бэлэн биш байсныг хүлээн, ийм хүнд хэцүү үед ч олон хүний алтан амь аврахаар илүү цагаар ажиллаж буй ажилтнуудад талархал илэрхийлжээ.

Мөн хөл хориог ийнхүү сунгасан тул ажилгүй байгаа иргэддээ санхүүгийн тусламж үзүүлэх, аялал жуулчлал, зочид буудал, ресторан, соёлын салбарыг дэмжих төлөвлөгөө боловсруулахаа амласан байна.

"Тавдугаар сарын 11 бол шинэ ирээдүйн эхлэл байх бөгөөд мөн үед амны хаалт хүн бүрт хүрэлцээтэй болж, сургууль, өдөр өнжүүлэх болон бусад боловсролын байгууллагууд ажиллаж эхэлнэ" хэмээн Макрон амлажээ. Мөн ихэнх ажлын байр эргэн сэргэж эхлэх ч ресторан, кафе зэрэг хүн олноор цугларах газрууд хаалттай хэвээр, фестивал гэх мэт олон нийтэд зориулсан арга хэмжээнүүд долдугаар сарын дунд үе хүртэл хориотой хэвээр үлдэнэ хэмээн тайлбарлав. Европын бусад оронтой хиллэдэг хилээ байдал намжтал тодорхойгүй хугацаанд нээх боломжгүй гэжээ.

Франц улс гуравдугаар сарын дунд үеэс хойш хөл хориотой байгаа бөгөөд халдвар авсан нийт 136779 хүн бүртгэгдсэнээс 14967 хүн нас баржээ.

 

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж