Өмнөд Солонгосын алдарт “BTS” хамтлагийн тоглолтуудыг ирэх амралтын өдрүүдээр “YouTube” сайтад үнэгүй байршуулахаар болжээ. Энэ нь тус хамтлагийн зүгээс коронавирусийн цар тахлын улмаас гэртээ хөл хоригдсон шүтэн бишрэгчдэдээ барьж буй бэлэг аж.
Тус хамтлагийн 2014 оноос хойш хийсэн найман амьд тоглолт, шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан бичлэг зэргийг “YouTube” сайт болон “BTS” суваг, “BANGTANTV” телевизээр Бямба, Ням гаригуудад цацах гэнэ.
“BTS” хамтлаг энэ дөрөвдүгээр сард товлогдсон АНУ-аас эхлэх аялал тоглолтоо цар тахлын улмаас цуцалсан аж.
Эх сурвалж: Yonhap
Холбоотой мэдээ