Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Каритас Монгол” ТББ-тай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэн миний оролцоо” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг аймгийн хэмжээнд өрнүүллээ.
Монгол Улсын Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Гамшгаас хамгаалах сайн дурын идэвхтнийг нэмэгдүүлэх, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор зохион байгуулсан юм.
Уралдаанд нийт 146 бүтээл ирснээс гутгаар байрт иргэн Д.Золзаяа, дэд байрт иргэн Д.Лхагвадулам, тэргүүн байрт иргэн М.Түмэнжаргал нар шалгарч, шагналаа гардан авлаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ