Халдвартай хүмүүсийн цуснаас вирусийг сулруулах эсрэг биетийг илрүүлжээ | News.MN

Халдвартай хүмүүсийн цуснаас вирусийг сулруулах эсрэг биетийг илрүүлжээ

Халдвартай хүмүүсийн цуснаас вирусийг сулруулах эсрэг биетийг илрүүлжээ

Халдвартай хүмүүсийн цуснаас вирусийг сулруулах эсрэг биетийг илрүүлжээ

Өмнөд Солонгосын эрдэмтэд “COVID-19” өвчний халдвартай хүмүүсийн цуснаас коронавирусийг сулруулах эсрэг биетийг илрүүлснийг эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ. Өмнөд Солонгосын халдварт өвчинтэй тэмцэх, хянах газраас мэдээлснээр төрийн өмчийн Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон “Celltrion Inc” био-эмийн үйлдвэрийн хамтарсан судалгаагаар халдвартай хүний цуснаас 38 эсрэг биетийг ялган авчээ. Эсрэг биет нь вирусийн хүчийг сулруулах, хоргүй болгох үйлчлэл үзүүлснээр өвчтөнүүдийг эмчлэхэд тус болно гэж үзэж байна.

Цаашид эдгээр эсрэг биетийг лабораторийн нөхцөлд амьтан дээр туршиж үзэх гэнэ. Ингэснээр коронавирусийн халдварыг эмчлэх аргыг түргэн хугацаанд нээнэ гэж албаныхан мэдэгджээ. Өмнөд Солонгост нэгдүгээр сараас хойш 10537 хүн халдвар авч, 7447 хүн эдгэрсэн ба 217 хүн нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

333 2020-04-14 103.14.38.144

ашгүй дээ. генийн инженерчлэлийнхэн олно доо.

Avatar

Aa neg zochin gmeer yumuu yu gh yum? 2020-04-14 202.126.89.43

Vnen l bgasai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж