Өмнөд Солонгосын эрдэмтэд “COVID-19” өвчний халдвартай хүмүүсийн цуснаас коронавирусийг сулруулах эсрэг биетийг илрүүлснийг эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ. Өмнөд Солонгосын халдварт өвчинтэй тэмцэх, хянах газраас мэдээлснээр төрийн өмчийн Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон “Celltrion Inc” био-эмийн үйлдвэрийн хамтарсан судалгаагаар халдвартай хүний цуснаас 38 эсрэг биетийг ялган авчээ. Эсрэг биет нь вирусийн хүчийг сулруулах, хоргүй болгох үйлчлэл үзүүлснээр өвчтөнүүдийг эмчлэхэд тус болно гэж үзэж байна.
Цаашид эдгээр эсрэг биетийг лабораторийн нөхцөлд амьтан дээр туршиж үзэх гэнэ. Ингэснээр коронавирусийн халдварыг эмчлэх аргыг түргэн хугацаанд нээнэ гэж албаныхан мэдэгджээ. Өмнөд Солонгост нэгдүгээр сараас хойш 10537 хүн халдвар авч, 7447 хүн эдгэрсэн ба 217 хүн нас баржээ.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
Холбоотой мэдээ