Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2020.04.14/ 10.00 цагт хуралдана. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан ч маршааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж шийдвэрлэхээр болжээ.

УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ЖДҮХС-аас зээл авсан, бусдад давуу байдал олгосон гэх асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж, шүүх хурал нь товлогдсон. Гэвч шүүх хурал нь тодорхой шалтгааны улмаас хойшилсон бөгөөд тэрбээр хаврын чуулган нээхийн өмнө УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн юм.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж