Токио-2020 олимпийн галыг нууц газар руу шилжүүлжээ | News.MN

Токио-2020 олимпийн галыг нууц газар руу шилжүүлжээ

Токио-2020 олимпийн галыг нууц газар руу шилжүүлжээ

Токио-2020 олимпийн галыг нууц газар руу шилжүүлжээ

Токио-2020 зуны XXXII олимпийн наадам нэг жилээр хойшилсон тул олон хүн олимпийн галт бамбарт санаа зовж байсан. Тэгвэл Япон улс олимпийн галт бамбарын галыг удаан хугацаанд олон нийтэд ил болголгүй Япон улсын нэгэн нууцлаг газар руу шилжүүлжээ.

Энэ тухай Токио-2020 олимпийн зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүто “ Галт бамбарын галыг олимпийн зохион байгуулах хорооны хяналтан дор аюулгүй хадгалах болно” хэмээн мэдэгджээ. Дэнлүүн дотор хадгалагдаж буй олимпийн гал нь Токио хот руу шилжихээсээ өмнө энэ дөрөвдүгээр сарын сүүл хүртэл Фүкүшима мужид олон нийтэд танилцуулагдах хуваарьтай байсан юм. Мөн олимпийн зохион байгуулахаас хорооноос хэзээнээс эхлэн олимпийн галт бамбарын буухиаг аялуулахаа шийдээгүй байгаа аж.

Өнгөрөгч гуравдугаар сарын 19-нд Грек улсын Афин хотын бэлгэ тэмдэг болсон Панатинайко задгай цэнгэлдэхээс Японы талд шилжсэн олимпийн галт бамбарыг Мияаги мужийн Мацүшима агаарын бааз дээр олимпийн гурван удаагийн аварга жүдо бөхийн тамирчин Тадахиро Номүра болон олимпийн гурван удаагийн аварга чөлөөт бөхийн тамирчин Саори Ёошида нар гуравдугаар 20-нд хүлээн авсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж