АНУ нь Өмнөд Солонгос улсаас коронавирусийн халдварыг илрүүлэх оношлуурыг худалдан авчээ. Өмнөд Солонгосын хоёр компанид үйлдвэрлэсэн оношлуурыг АНУ-ын тээврийн нисэх онгоцоор зөөвөрлөн Даваа гаригт хүргэн өгсөн аж. Тус оношлуурыг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас зөвшөөрөл авсны дараа тээвэрлэн хүргэжээ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын өөр нэг компани АНУ-ын албаныхантай эмнэлгийн хэрэгсэл экспортлохоор гэрээ байгуулсан аж. Одоогоор хэчнээн тооны оношлуур хандивласан нь тодорхойгүй байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярилцаж, эмнэлгийн хэрэгслээр тусламж үзүүлэхээр тохиролцсон аж.
Өмнөд Солонгос улсад халдварын тархалтыг хурдан хугацаанд хумьж чадсан нь оношилгоо, хяналт сайн байсантай холбоотой гэж үзэж буй. АНУ-д коронавирусийн халдвараар хагас сая орчим хүн өвчилж, 23 мянган хүн нас барснаар дэлхийг тэргүүлж байна.
Эх сурвалж: Yonhap