Дэлхийн алдартнууд Тайванийн коронавирусийн халдвараас сэргийлэх загварыг сайшааж байна | News.MN

Дэлхийн алдартнууд Тайванийн коронавирусийн халдвараас сэргийлэх загварыг сайшааж байна

Дэлхийн алдартнууд Тайванийн коронавирусийн халдвараас сэргийлэх загварыг сайшааж байна

Шинэ коронавирусийн халдварын тархалт дэлхий дахиныг түгшээсэн хэвээр байгаа энэ цаг үед Тайванийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замаас гадаадын олон улс орнууд санаа авч хэрэгжүүлэх болсон төдийгүй дэлхийд нөлөө бүхий олны танил, бизнесийн хүрээний алдартан, урлагийн од зэрэг цөөнгүй хүмүүс Тайванийн цар тахлаас сэргийлэх туршлага нь үлгэр жишээ болж буйг сайшааж, Тайванийн туршлагаас суралцууштай талаар байр сууриа илэрхийлснийг дор сийрүүлье.

АНУ-ын “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс Fox News Sunday-д өгсөн ярилцлагын үеэр хэлэхдээ "Тайвань нь шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх туршлагаараа бусад улс оронд сайн үлгэр жишээ үзүүлж байна гэж хэлмээр байна. Тэд эхнээсээ үзлэг шинжилгээг зөв оновчтой, маш үр дүнтэй өрнүүлсэн. Тэд ийнхүү хяналт шинжилгээг зөв оновчтой дэс дараатай явуулж чадсанаар бусад улс оронд нүүрлээд буй тахлын аюул болоод эдийн засгийн хүндрэлтэй тулгараагүй байна” гэжээ.

АНУ-ын алдарт дуучин, жүжигчин Барбара Стрейзанд твиттер хуудсандаа "Эх газрын Хятадаас ердөө 100 миллийн зайтай оршдог төдийгүй цар тахлын голомт Ухань хоттой шууд нислэгтэй Тайвань шинэ коронавирусийн халдварын оргил аюултай тархалтын үеийг амжилттай давж чаджээ. Тайваньд одоогийн байдлаар шинэ коронавирусийн 350 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 5 хүн амь насаа алдсан. Тайванийн ихэнх сургууль, бизнесийн байгууллагууд хэвийн ажиллаж байна" хэмээн жиргэсэн байна.

Данийн алдарт зохиолч Хенрик Бьорн саяхан Данийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө халдварт өвчний тархалтыг амжилттай хязгаарлаж, цаг тухайд нь үр дүнтэй арга хэмжээ авч чадаж буй Тайванийг мөн сайшаажээ. Ярилцлагын дараагаар Дани улсад энэ талаар хэлэлцүүлэг өрнөж, голлох хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Хенрик Бьорн хэлэхдээ Тайваньд сургууль, дэлгүүр, аж ахуйн нэгжүүд, бар, суши ресторан гээд бүгд хэвийн ажиллаж буй боловч Засгийн газар, ард иргэд аль аль нь гараа маш сайн ариутгаж, амны хаалт зүүх, биеийн дулаанаа хэмжих зэрэг хамгийн энгийн, үндсэн аргуудадөндөр ач холбогдол өгч байна. Хэд хоногийн өмнө Хенрик Бьорн Тайваньд хятад хэл сурч буй хүү дээрээ зочилж очсон ажээ. Түүнийг Тайваньд очсоны дараа эмнэлгийн тусгай мэргэжилтэн түүний биеийн дулааныг хэмжиж, сүүлийн 14 хоногийн хугацаанд түүний оршин суугаа газрын байдал, өндөр эрсдэлтэй бүсээс ирсэн эсэх, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсэх, Тайвань дахь хаяг, хувийн болон зочид буудлын утасны дугаар зэргийг нэгбүрчлэн асуусан тухай ч ярьжээ. Хэрэв өндөр эрсдэлтэй бүсээс ирсэн бол 14 хоногийн турш тусгаарлаж, хорио цээрийн дэглэмийг сахиж буй эсэхийг GPS-ээр хянаж буй зэрэг нь Тайваньд 100% итгэж болохоор санагдсан хэмээн сайшаажээ.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-14 103.212.118.220

Тайваны тусгаар улс гэж НҮБ дэмжих хэрэгтэй

Avatar

зочин 2020-04-14 202.126.89.43

ДЭМБ-с 4-13 нд гаргасан мэдээг уншихад; Грееланд улс хамгийн сайн байгаа 11 хүн өвчилж бүгдийг эдгээсэн, нэмж халдвар аваагүй олон хонож байна. Доминика 16 хүнээс 8 , Мальдив 20 хүнээс 16, Вьетнам 262 хүнээс 144 хүн эдгэж, нас баралтгүй байна. 51 оронд нас баралт бүртгэгдээгүй. Эдгээр орнуудаас зөвхөн Тайванийг сонгон авсан нь улс төр.

Avatar

Зочин 2020-04-14 202.131.243.190

Аль ч улс орныг магтахад эрт байна

Avatar

зочин 2020-04-14 64.119.21.181

Сэжигтэй хүмүүсийг GPS р хянах чухал юм бна

Avatar

Зочин 2020-04-14 43.228.131.110

Одоо аж ахуйн нэгжүүдийг ажлаа хийх боломжыг олгох ёстой. Хааж боосоор байгаад хүмүүс ажилгүй орлогогүй болоод эхэллээ.

Avatar

zochin 2020-04-14 182.160.2.66

Manaih hamaagui iluu hamgaalaad baihad hen ch saishaahgui l bn shde, ayagui bol shoolj bgaa, dotooddoo neelttei baimaar bn,turshlaga sudalj boldoggui um uuuu

Avatar

Зочин 2020-04-14 202.55.188.44

Халдвар тархсаны дараах арга хэмжээг сайн авсны дүнд халдварыг тогтоон барьсан гэдэг үүднээс сайшааж байна

Avatar

ард 2020-04-14 202.179.31.113

Манайхыг ямар юмны сайн гэдэг юм хаалгаа цоожилчоод хэвтээд байхыг хэн ч чадна

Avatar

зочин 2020-04-14 202.126.89.101

Хаалгаа цоожилчихлоо хэвтээд байх тийм амар биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж