Карл-Энтони Таунсын ээж covid-19-ийн улмаас таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Карл-Энтони Таунсын ээж covid-19-ийн улмаас таалал төгсчээ

Карл-Энтони Таунсын ээж covid-19-ийн улмаас таалал төгсчээ

Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Миннесота Тимбервулвс багийн бүх одод төвийн тоглогч Карл-Энтони Таунсын ээж Жаклин Таунс өнөөдөр (2020.04.14) шинэ коронавирусийн улмаас таалал төгсчээ.

Жаклин Таунс өнгөрөгч гуравдугаар сард шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан бөгөөд сар гаруй хугацааны турш энэхүү өвчинтэйгөө тэмцэж байжээ. Карл-Энтони Таунсын ээжээс гадна аав нь шинэ коронавирусийн халдвар авсан ч эдгэрээд байсан юм.

Карл-Энтони Таунс өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан хүмүүст гэртээ байхыг уриалж, коронавирус ноцтой зүйл хэмээн ярьж байсан билээ. Мөн тэрбээр Миннесота хотын Майо Клиник ашгийн бус эрүүл мэндийн байгууллагад 100 мянган ам.доллар хандивласан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж