Турк улс 90 мянган хоригдол суллах хууль баталлаа | News.MN

Турк улс 90 мянган хоригдол суллах хууль баталлаа

Турк улс 90 мянган хоригдол суллах хууль баталлаа

Турк улс 90 мянган хоригдол суллах хууль баталлаа

Турк улсын эрх баригчид шоронгуудын ачааллыг бууруулж, коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх үүднээс өчигдөр /2020.04.13/  олон мянган хоригдлуудыг түр болон бүр мөсөн суллах хуулийн төслийг баталжээ. Ингэснээр тус улсын өнцөг булан бүрт байгаа шоронгуудаас 45 мянга орчим хоригдол бүр мөсөн, мөн тооны хоригдол түр хугацаагаар гээд нийт 90 мянга орчим хоригдол суллагдахаар болж байна.

Уг хуулийн төслийг гишүүдийн 279 нь дэмжиж, 51 нь эсэргүүцсэн ба тавдугаар сарын сүүлч хүртэл хоригдлуудыг суллах арга хэмжээг зохион байгуулах юм байна. Түр суллагдсан хоригдлуудыг нийгэмд сул чөлөөтэй байлгах хугацаа нь тахлын нөхцөл байдлаас хамаарах ба Хууль зүйн яам энэ хугацааг дахин хоёр удаа сунгах эрхтэй аж. Хоригдлуудыг сул байлгах хугацааг нэг удаадаа дээд тал нь хоёр сараар сунгахаар заажээ.

Тус улсад одоогийн байдлаар нийт 61 мянга орчим хүн халдвар авч, 1,300 орчим хүн нас бараад байгаагаас шоронгуудад 17 тохиолдол бүртгэгдэж, гурван хоригдол нас барсан байна. Түүнчлэн шоронгийн ажилтнуудын дотроос 79 хүн, шүүх прокурорын 80 ажилтан халдвар аваад байгаа гэнэ.

Энэ хуулийн төсөлд терроризмийн ялтай хоригдлуудыг /50 мянга орчим/ хамруулаагүйг сөрөг хүчнийхэн хүчтэй шүүмжилж байгаа ба ийм ялтай хоригдлуудын ихэнх нь 2016 оны төрийн эргэлтэд оролцсон гэж буруутгагдсан улс төрчид, сэтгүүлчид байгаа юм. Төрийн эргэлтийн дараа нийт хоригдлын тоо 300,000 хүрчээ.

 Эх сурвалж:Al JAZEERA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-14 103.80.210.155

түр гарсан хоригдол ямар нэгэн аргаар өвчин тарааж гадуур байх хугацаагаа уртасгах болно турк улсын өвчлөл яаж төгсөх бол

Avatar

Зочин 2020-04-14 192.82.70.183

Негее томроод байдаг , хегжил дэвшлийн оргилд гарснаа гайхаад байдаг , менге херенге бvхнийг шийддэг гэж итгээд байдаг улсууд нэг муу ханиаданд ингэж сехерч алингаа алддаг байх гэж ээ!!?? Ккк

Avatar

Зочин 2020-04-14 202.9.40.68

Манай улс ч гэсэн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүсийг суллах хэрэгтэй. Тэд нарыг хооллох нь улсын төсөвт ачаалал үүсгэж хэцүү байгаа нь ойлгомжтой. Боломжийфн хүмүүсийг суллах нь хэн хэндээ ашигтай. Хэрвээ коронавирус шоронд хэн нэгэнд нь халдвал бүгд халдвар авч хяарна. Халдвар авах магадлал маш өндөр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж