Турк улс 90 мянган хоригдол суллах хууль баталлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Турк улс 90 мянган хоригдол суллах хууль баталлаа

Турк улс 90 мянган хоригдол суллах хууль баталлаа

Турк улсын эрх баригчид шоронгуудын ачааллыг бууруулж, коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх үүднээс өчигдөр /2020.04.13/  олон мянган хоригдлуудыг түр болон бүр мөсөн суллах хуулийн төслийг баталжээ. Ингэснээр тус улсын өнцөг булан бүрт байгаа шоронгуудаас 45 мянга орчим хоригдол бүр мөсөн, мөн тооны хоригдол түр хугацаагаар гээд нийт 90 мянга орчим хоригдол суллагдахаар болж байна.

Уг хуулийн төслийг гишүүдийн 279 нь дэмжиж, 51 нь эсэргүүцсэн ба тавдугаар сарын сүүлч хүртэл хоригдлуудыг суллах арга хэмжээг зохион байгуулах юм байна. Түр суллагдсан хоригдлуудыг нийгэмд сул чөлөөтэй байлгах хугацаа нь тахлын нөхцөл байдлаас хамаарах ба Хууль зүйн яам энэ хугацааг дахин хоёр удаа сунгах эрхтэй аж. Хоригдлуудыг сул байлгах хугацааг нэг удаадаа дээд тал нь хоёр сараар сунгахаар заажээ.

Тус улсад одоогийн байдлаар нийт 61 мянга орчим хүн халдвар авч, 1,300 орчим хүн нас бараад байгаагаас шоронгуудад 17 тохиолдол бүртгэгдэж, гурван хоригдол нас барсан байна. Түүнчлэн шоронгийн ажилтнуудын дотроос 79 хүн, шүүх прокурорын 80 ажилтан халдвар аваад байгаа гэнэ.

Энэ хуулийн төсөлд терроризмийн ялтай хоригдлуудыг /50 мянга орчим/ хамруулаагүйг сөрөг хүчнийхэн хүчтэй шүүмжилж байгаа ба ийм ялтай хоригдлуудын ихэнх нь 2016 оны төрийн эргэлтэд оролцсон гэж буруутгагдсан улс төрчид, сэтгүүлчид байгаа юм. Төрийн эргэлтийн дараа нийт хоригдлын тоо 300,000 хүрчээ.

 Эх сурвалж:Al JAZEERA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж