Covid-19: 70 мянган халдвар шинээр бүртгэгдэж, 5300 хүн нас баржээ | News.MN

Covid-19: 70 мянган халдвар шинээр бүртгэгдэж, 5300 хүн нас баржээ

Covid-19: 70 мянган халдвар шинээр бүртгэгдэж, 5300 хүн нас баржээ

Covid-19: 70 мянган халдвар шинээр бүртгэгдэж, 5300 хүн нас баржээ

“Covid-19” өвчин өнөөдрийн байдлаар /2020.04.14/ дэлхийн 210 улс орны 1,923,280 хүнд халдварлаж, 119,587 хүн уг өвчний улмаас нас бараад байна. Харин эдгэрсэн хүний тоо 443 мянга болжээ.

Дэлхий даяар нэг хоногт 70 мянга гаруй шинэ тохиодол бүртгэгдсэн бол 5,300 гаруй хүн нас баржээ. Энэ зүй тогтлоос харахад 24 цагий дараа буюу маргааш  гэхэд нийт халдвар авсан хүний тоо хоёр сая хүрэхээр байна.

Хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдээд буй АНУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 26 мянга гаруй шинэ халдвар бүртгэгдсэнээр нийт халдвар авагсдын тоо 586 мянга давсан бол нас барагсдын тоо нэг хоногт 1,505-аар нэмэгдэж, 23,610 болжээ. Эдгэрсэн хүний тоо тус улсад 36 мянга болсон байна. АНУ-д бүртгэгдсэн халдварын тоо нь дэлхий дээр бүртгэгдсэн халдварын 30,5 хувийг дангаараа эзэлж байна.

Үүний дараа Испани 170 гаруй мянган хүн халдвар авсан нь дэлхийн нийт халдварын тохиолдлын 8,8 хувийг, Итали 8,3 /159 мянга гаруй тохиолдол/, Франц 7,2 хувь /136 мянган тохиолдол/, Герман 6,7 хувь /130 мянган тохиолдол/-ийг эзэлж байна. Мөн Их Британид 88 мянга орчим хүн халдвар авсан нь нийт халдварын 4,6 хувьтай тэнцэж байгаа бол халдвар анх дэгдсэн Хятад улсад 82 мянга гаруй халдвар бүртгэгдсэн нь дэлхийн нийт халдварын тохиолдлын 4,2 хувьтай тэнцэж байгаа юм.

Эдгээр нь хамгийн их халдвар бүртгэгдсэн зургаан улсын мэдээлэл бөгөөд энэ жагсаалтад Иран, Турк, Бельги, Нидерланд, Швейцар, Канад, Бразил улсууд удаалж, халдварын тохиолдлоор өндөр орнуудын эгнээнд багтаж байна. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар хурдацтай өсч байгаа орнуудын нэг бол ОХУ юм. Тус улсад 18 мянга гаруй хүн халдвар авч, 148 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Worldometers

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-14 103.212.117.125

хаом. шхс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж