Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно

Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 1-6 градус, Их нууруудын хотгор болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар хүйтэрч 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 7-9 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж