Анхаар, амны хаалтаа зүү, тахал биднийг ангуучлахад бэлэн байна! | News.MN

Анхаар, амны хаалтаа зүү, тахал биднийг ангуучлахад бэлэн байна!

Анхаар, амны хаалтаа зүү, тахал биднийг ангуучлахад бэлэн байна!

Анхаар, амны хаалтаа зүү, тахал биднийг ангуучлахад бэлэн байна!

Хятадын Ухань хотод анх дэлгэрсэн коронавирусийн тархалт дэлхийн өнцөг булан бүрт "зөөвөрлөгдөж" байна.  “Амны хаалтаа зүүж, ариун цэврийг сахих, халдвар гарсан бүсээс ирсэн бол өөрийгөө 14 хоног тусгаарлах” зааврыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Эрүүл мэндийн яам, Засгийн газар, холбогдох байгууллагуудаас өгч,  төр засгийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч буй. Гэвч, цаг агаар дулаарах тусам  монголчуудын анхаарал суларч, амны хаалтаа зүүхгүй хэнэггүйтэж  эхэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэд амны хаалт  зүүх нь "Өөрийгөө болон хайртай бүхнээ, эх орноо хамгаалах  явдал" гэж  олон нийтэд байнга сануулж,  шинэ коронавирусийн  дэгдэлт  4-5 сард оргил үедээ хүрнэ гэсэн таамгийг дэвшүүлэх болсон. Дэлхийн олон улсад нэг өдөрт хэдэн мянгаараа цар тахлаар халдварлаж, олон зуугаараа үхэж байгаа энэ үед монголчууд хэзээ мөдгүй тэсрэх бөмбөгөн дээр амьдарч байна гэсэн үг. 

Гэтэл хүүхдээ дагуулсан, амны хаалтаа зүүгээгүй иргэд олширч, гудамж талбайд хөл хөдөлгөөн ихсэж байна. Энэ бол цар тахал. Монгол дотроосоо коронавирус халдварлаагүй гээд тайвшрах асуудал огтоос биш. Өвчин, тахал, үхэл зовлон монголчуудын үүдэн дээр отоод сууж байгааг сана. Гэтэл нэг хүний хэнэггүйтэл улс үндэстэнд ямар гай тарихыг бидний нүдэн дээр өрнөж буй дэлхийн улс орнуудад нүүрлэсэн гамшиг харуулж байна. 

Тиймээс иргэдээ тайвширч, хэнэггүйтэж болохгүйг анхааруулж,  Улсын Онцгой комиссоос /УОК/ "Амны хаалтаа зүүцгээе" аян өрнүүлэх шийдвэр гарч тус аяныг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 31-нийг дуустал улс орон даяар зохион байгуулахаар болсон.  Төр засаг нь өөрсдийнх нь амь насыг аврахын төлөө зүтгэж, хичээж, эрүүл мэндийн салбарынхан амрах сөхөөгүй ажиллаж байхад иргэд бид ч дор бүрнээ хариуцлагатай байх учиртай. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүний эрхээс илүү иргэний үүрэг хариуцлагыг хөндөх цаг ирсэн. Энэ нь үүргээ биелүүлээгүй иргэнд ҮҮРЭХ хариуцлагыг нь тооцох ёстой гэсэн үг. 

ТЭГВЭЛ АМНЫ ХААЛТ ЗҮҮГЭЭГҮЙ ИРГЭДЭД  ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ?

Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хоёрдугаар сарын 17-нд мэдээлэл хийхдээ “Амны хаалт зүүгээгүй, нус цэрээ хаяжи байгаа иргэдэд эргүүлүүд шаардлага тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл,  эрх бүхий байцаагч нар шаардлага тавин амны хаалт зүүгээгүй иргэнд Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулна”гэсэн юм.

Гэсэн ч өнөөдрийг хүртэл  амны хаалт зүүгээгүй ганц иргэнд хариуцлага тооцоогүй байна. Гэтэл гадуур амны хаалт зүүгээгүй иргэд улам олширох болсон.  Цар тахлын үед төрийн анхааруулга санамжийг зөрчиж, амны хаалт зүүхгүй яваа иргэнд хариуцлага тооцоё гэхээр Зөрчлийн тухай хуульд ийм заалт байхгүй. Бусад хуульд ч ийм зохицуулалт байхгүй. Тиймээс Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулж, цоорхой үүссэн асуудлуудыг журамлахаар шийджээ.

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМД  АМНЫ ХААЛТЫГ  ЗҮҮХ ЁСТОЙ ГЭСЭН ХЭМ, ХЭМЖЭЭГ ТОГТООЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Цагдаагийн Ерөнхий газрын нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ч.Чинбат хэлэхдээЗөрчлийн тухай хуульд амны хаалт зүүгээгүй иргэдийг торгох заалт байхгүй учраас цагдаагийн байгууллага өнөөдрийг хүртэл иргэдэд амны хаалтаа зүүхийг зөвлөж ирсэн.

Хэрэв УОКоос хорио цээрийн дэглэмд иргэд амны хаалтыг заавал зүүх ёстой гэсэн хэм, хэмжээг тогтоож өгвөл тэдгээр хүмүүст хариуцлага тооцох боломжтой болно. Ингэснээр Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн  нэг дэх хэсэгт  зааснаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн гэх шалтгаанаар амны хаалт зүүгээгүй иргэн тус бүрийг  150 мянган төгрөгөөр торгож  хариуцлага тооцох юм. 

Одоогоор ямар ч  хуулийн заалт байхгүй учраас амны хаалт зүүгээгүй иргэдийг  торгох ямар ч боломжгүй. Учир нь аливаа зөрчил гэдэг нь Зөрчлийн тухай хуульд заасан  зөрчил болон бусад захиргааны актуудаар тогтоогддог. УОК өнгөрсөн хоёрдугаар сард цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарган, хот руу орж гарах хөдөлгөөнийг хязгаарлан  хорио цээрийн дэглэмд шилжсэн. Тухайн үед орон нутгаас нийслэл хот руу хулгайн замаар явахыг завдсан жолооч нар болон бусад зөрчил гаргасан  иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн  нэг дэх хэсэгт  зааснаар хариуцлага тооцсон” гэв.

Ерөнхийдөө аливаа нэгэн  хуулийн зүйл,  заалтыг үндэслэн иргэдэд шаардлага тавих ёстой төрийн байгууллагууд өнгөрсөн хугацаанд хүчгүйдэж байсан нь  ийнхүү харагдаж байгаа юм.

ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАНА

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа юм байна. Уг  хууль удахгүй УИХ-аар батлагдана. Дээрх хуульд коронавирусийн халдвараас сэргийлэхтэй холбоотой болон дагаж мөрдөх бүхий л асуудлыг хуульчлан тусгах аж.  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Амны хаалт зүүхгүй байгаа хүнийг торгодог арга хэмжээ авахгүй бол болохгүй нь. Эрсдэлийн судалгааг  арван байгууллага хийж, халдвар тархах магадлал маш өндөр гэсэн дүгнэлт гарсан. Бид эрсдэл дунд байна. Амны хаалтаа зүүцгээе, гараа угааж, шаардлагагүй бол гадуур явахгүй байя гэсэн уриалгыг дахин дахин дэвшүүлж байна" гэжээ. Тиймээс амны хаалтаа зүүхгүй байгаа иргэдийг  торгох зэрэг хуулийн зохицуулалтыг Цар тахлын эсрэг хуульд оруулахаар болжээ.

ЗӨРЧИЛ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА ХЯНАЛТ ТАВИНА

 Хотын дарга С.Амарсайханы хэлснээр хороо дүүргийн 1700 гаруй хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж, иргэдэд хяналт тавих аж.   Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 6790 албан хаагчид эргүүлээр ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, амны хаалтыг хэрэглэж хэвших болон хувийн ариун цэврийг сайтар хангахыг зөвлөж байгаа юм байна. Нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажилуулах бэлтгэл ажлыг хангаж дууссан бөгөөд энэ сарын 15-наас эхэлж ажиллах аж. Өнөөдрийн байдлаар 180 гаруй олон нийтийн цагдаа ажилладаг байна. Олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй аж. Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллахыг хотын дарга анхааруулсан.  Цар тахлын хууль батлагдсанаар төрөөс өгч байгаа анхааруулга, зөвлөмжийг үл тоовол олон нийтийн цагдаа хяналт, хариуцлага тооцох эрхтэй болно гэсэн үг юм.

Тахал баян, ядуу гэж хэнийг ч ялгахгүйтэй адил Монгол Улс дотроосоо  коронавирусийн халдвар тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Ийм байхад нэг хүний хэнэггүй зан, тэнэг үйлдлээс болж нийт хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд асуудал үүсч болзошгүй.  Тиймээс хүн бүр ухамсартай байж, аюулт өвчнөөс сэргийлэх дэглэмийг өдөр бүр алгасалгүй мөрдөх шаардлагатай байна.

Дэглэм мөрдөөгүй цагт хэчнээн ч хөрөнгө гаргаад өвчнийг дийлдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд өмнөд хөршөөсөө, Европын орнуудаас хангалттай харсан. Иймээс сүржигнэлээ гэж бодолгүй, дор бүрнээ ухамсартай хандаж, аюулт өвчнөөс сэргийлэхгүй бол тахал та биднийг ангуучлаад эхэлж мэднэ. Анхаар, тахал биднийг ангуучлахаар аль хэдийн зөөвөрлөгдөөд ороод ирснийг!!!

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-14 192.82.75.180

Pisdanuudad l zoriulj bichev ta nar maskaa zuugeed ogooch bi ta naraas aigaad baina ta nart xairtai dotnii humuus baidaggui ym bol nadad baidag ym. Mongol uls eh iron gej ovchgonoj baihaar boditoi huvi nemree oruulaad maskaa zuu uchir n neg haldvar avsan hunii emchilgeend bagdaa 8 say tugrug zartsuulana ulaanbaatar jijighen tarhalt garval mash hurdatstai gazar avna tiimees guuy maskaa zuu .Hog tuuj yvaa hotiin irged maskaa zuusen yvj baina lee shuu

Avatar

Зочин 2020-04-14 202.21.109.96

Бид Монголчууд Хятадаас ирэх аюулыг сайн хамгаалж чаддаг.Гэхдээ Оросоос ирэх аюулыг хамгаалж чадахгүй байна.Дэндүү их итгэх юм.Арав гаруй оюутанд вирус халдаагаад хил давуулчихсан байна.Оросууд Монголын баялагыг олох жил үнэгүй ашигласан. Монгол хүмүүсийг өөрсдөөр нь өөрсдийг нь алуулдаг.Вирус тархахаас өмнө Монгол оюутнуудийг буцааж болох байсан.Гэвч тэд тэгсэнгүй

Avatar

Аюул эрс + эгдсэн шүү 2020-04-14 64.119.19.147

Бүүр нэг дээгүүрээ далчигналдаад иргэдийн үгийг тоохгүй тэрийг ч авчирна энийг ч авчирна гээд сагсалзаад байсын. Яг ингэх гээд байж Иргэд хэлээд гуйгаад байсан гаднаас авчраад байна энэ чинь 1л өдөр дотроос болгоно шүү гэж. Хэдэн эмч эмнэлэгтэй ч гэж сагсалзах билээ. Одоо эмч нар өвдвөл тэгээд капут. Хичнээн хэллээ Энхтүвшин гуайд. Одоо эдгээр хүмүүсийн маршрутыг өдөр цагтай ньдаруй тодорхой зарлаж үзүүл. Тэгж хүмүүс шинжилгээнд хамрагдах ёстойгоо мэднэ. Хариуцлагагүй дарга нараас боллоо д

Avatar

Зочин 2020-04-14 139.5.217.163

Асимптоматик халдварын хоёр тохиолдол байдаг: нэгдүгээрт, 14 хоногийн турш эмнэлгийн ажиглалт хийсний дараа өөрийгөө таних, эмнэлзүйн хувьд таних шинж тэмдэг, шинж тэмдэг байхгүй, хоёрдугаарт, инкубацийн үе дэх "асимптоматик халдвар" төлөв байдал.

"Асимптоматик халдвар" -ын инкубацийн үе шатанд, өөрөөр хэлбэл халдвар авсан хүний нуклейн хүчлийн сорил эерэг байдаг, түүвэрлэхдээ өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй эсвэл эмнэлзүйн хувьд танигдах шинж тэмдэг, шинж тэмдэг байдаггүй боловч дараа нь зарим э

Avatar

Зочин 2020-04-14 202.126.89.195

Ali neg saraas anhaaruulsan, tahal avchirch ulsad zanalhiilj chiregdel hohirol uchruulj bgaa hariutslagagui humuusiig yaaj torgohyn? Mask zuugeegui huniig torgoj bgaa bol?????

Avatar

Зочин 2020-04-14 59.153.115.204

Гаднаас зөөхөө одоо болиоо. Эх оронч царайлж, ард иргэдээ бодсон гээд худлаа сонгуулдьдаад байхын. Амьжиргаа муудаад цөхрөнгөө барьж байгаа хүмүүс дээрээ аймаар тахал гээчээ гаднаас зөөж авчраад, сэтгэл зүйн айдас өгөөд байхынмаа. Эдийн засаг муу орон байж, цөөхөн хүн амтай улсаа боддоггүй юм бэ, өвчлөл ихэсвэл барьж дийлэхүү, маск, спиртнээсээ бусдыг гаднаас зөөж байж арай дэндүү бухимдмаараа юмаа

Avatar

Зочин 2020-04-14 103.26.194.156

Аймаар байна шүү 30 хүн боллоо. Онцгой байдлын комиссоос анхааруулж байгаа бүгд мөрдөх хэрэгтэй дээ. Гадуур хүүхдүүдийн явуулмааргүй байна даа. Яагаад хүмүүс тоохгүй байна аа. Аюул ойрхон байна даа. Торгоно гэх юм. Торгоочээ тэр дүрэм зөрчсөн хүмүүс ээ. Тэгэхгүй болохоор хэнэггүй монголчуудад хэд хэлээд хэрэг алгаа.

Avatar

Зочин 2020-04-14 64.119.21.187

baigaliin tuuhiin musen suurin deer huuchin baisan AMERIK hudaldaani bankini tsamhag baishin barigdana shuu. ene ordoni ariin gazar deer huuchin bank baisan omchoo butsaay ablaa. odoo hed heregui soziolizm musen barilgaar yadiin.

Avatar

уншигч 2020-04-14 66.181.169.116

бүх хоолны газар кофешоп мэтийн газруудыг эрт хаалгаачээ битгий орой үдэш хүн цуглах газрыг нь бэлдэж өгөөд байгаач яагаад арга хэмжээ авахгүй банйа вэ 22 цаг хүртэл ажллах бухруу байна шүү

Avatar

Зочин 2020-04-14 139.5.218.157

Гаднаас хүн оруулж хэрэггүй .Одоо дотрол л маш анхааралтай байх хэрэгтэй .Хэрэв та нар хүмүүс оруулж эх оронд минь өвчин тараавал 3000000 иргэд чинь та нартай хариуцлага тооцоно шүү .

Avatar

Зочин 2020-04-14 202.126.88.135

Амны хаалт зүүгээл халдвар тархдаггүй бол сайхан л бн

Avatar

Зочин 2020-04-14 192.82.75.180

Pisda ymda chi

Avatar

ЗОЧИН 2020-04-14 66.181.161.109

Сонгуулиа болиод Сонгуульд зарцуулах мөнгөөрөө гадаадад байгаа монголчууддаа 1сарынх нь байрны түрээсийг төлөөд 1сарын хугацаатай тусгай үүргийн онгоцоо зогсоож тодооддоо үүсээд байгаа асуудлууддаа анхаараачээ. 1сарын дараа бол тусгайрлтнд байгаа хүмүүс ч гарчихна дахиад 2000 хүн хүлээж авах байр ч бэлэн болно. Бод бод бод

Avatar

Зочин 2020-04-14 202.9.40.55

Biggie erguut.

Avatar

ZOCHIN 2020-04-14 66.181.161.109

Өөрсдөө улсруугаа оруулж ирээд улс дотроо хүндрэл үүсгэж хямралыг тултал нь мэдрүүлчээд одоо ирээдүй болсон залуусын хичээлийг ОНЛАЙН-р чанаргүй оруулж байна.

Avatar

Батаа 2020-04-14 202.179.26.93

Хүмүүсээ шаардлагагүй бол гэрээсээ гармааргүй байна. Өдөр болгон дэлгүүр хэсдэгээ болих хэрэгтэй. Хүүхдүүдээ гэрээс гаргамааргүй байна. Тахал хотод нэг тархах юм бол хэдэн сараар гэрээсээ гарах боломжгүй болно шүү. Хятад, Итали, Испани, Франц, Орос …

Avatar

BAYARLALAA 2020-04-14 66.181.179.123

BIDNIIG ANGUUCHLAH TAHAL AVCHIRSAND BAYARLALAA

Avatar

Зочин 2020-04-14 202.126.89.88

юм л бол торгоно гэсэн улс болжээ. Торгохоо урьтал болголгүй маскаа тараахаа бодолцмоор юм. Талхны мөнгө өр зээлээ яах вэ гэж байхад. Ард иргэд чинь дампуурж удахгүй өлсөглөнд нэрвэгдэх байх шүү!!!!

Avatar

Зочин 2020-04-14 66.181.178.251

Дарга нар тахлаар биднийг ангуучилж байна татан авалтааа зогсоо олон нялх хүүхэд хөгшид энд амьдарч байна хүрэлсүх ямар санаа агуулаад байнаа орос ххятад англи франц япон гээд бүх том гүрнүүд барьц алддаж баайхад монголчууд тэнэгээ гайхуулах онгой арга бодож олсон юм уу хаашаа юм бэ

Avatar

иргэн би 2020-04-14 66.181.177.225

Гудамжинд маскгүй залууд шаардлага тависан битгий хуцаад бай гээд яваад өглөө .Дэргэдүүр нь мөн ч олон эр эм хүмүүс яваад байх юм шаардлага огт тавихгүй байна .Надад торгох зодох эрх өгнө үү?цах бороохой хэрэглэх нь зөв.

Avatar

Зочин 2020-04-14 8.21.11.45

Ene uvchin orood irvel odoo maskaa zuugeed hicheegeed baigaa humuus haldvar avahgui uldene. Odoo gudmaar selguutsej yavaa heneggui humuus hamgiin turuund tusna geed bod doo. Yaaj heluuleh geed baigaa um

Avatar

Зочин 2020-04-14 103.212.116.216

Оюутан хүүхдүүдээ эртхэн авч ирэх байсан юм. ГХЯ маш муу ажиллалаа. Дарга, баячуудын гэр бүлийг л европоос зөөгөөд байсан шүү дээ.

Avatar

Зочин 2020-04-14 202.126.88.43

Манай өвчтэй УЛС ТӨРЧИД яаж ийгээд ӨВЧИН олоод тээгээд ирэх юм байна ИРГЭД хичээгээд, хичээлээ хаагаад эдийн засгаа дампууруулаад ч нэмэр алга

Avatar

иргзн 2020-04-14 202.179.24.152

юм л бол Ард иргэд ээ Торгоно шийтгэнэ гэж байхаар Шийдвэр гаргачид Гаднаас цар Тахал зөөвөрлөхөө больчих , тэгээд наад Сонгууль энэ тэрээ орхиж хойшлуулах хэрэгтэй,

Avatar

УЛААНГОМ 2020-04-14 66.181.176.215

НААД ХУУЛИА ХУРДАН БАТЛААД МАШ ХАТУУ ЖУРАМЛААД ЭХЭЛ. ТӨСӨВӨӨ ТОДОТГОЖ ЯАРАЛТАЙ ЭМ ТАРИА, ХООЛ ХҮСНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛ.ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРХЭМ ХУЛГАЙ НАР МИНЬ АРД ТҮМНИЙГ ТАТВАРЫГ АРД ТҮМНИЙГ АВРАХАД Л ЗАРЦУУЛЧИХ.СОНГУУЛЬ МОНГУУЛЬ ГЭЖ ДЭМИЙРЭХЭЭ БОЛИОРОО.ТА НАРЫН ГАЙГААР УРТААРАА 1ОКМ ХҮРЭХГҮЙ ӨРГӨНӨӨРӨӨ 5 КМ ХҮРЭХГҮЙ ХОТГОРТ ХАШААТАЙ ХОНЬ ШИГ ЧИХЭЛДЭН СУУЖ БАЙНА.ЭНЭ ДОТОР ХАЛДВАР ГАРАХ ЮМ БОЛ ХЭДХЭН ХОНОГТ МОНГОЛ ҮНДЭСТЭН ДУУСНА. ТИЙМЭЭС ЭХЛЭЭД ҮНДЭСТЭНЭЭ АВАРАЯ.ДАРАА ЖИЛЭЭС ТЭР ХУЛГАЙГАА ХИЙЦГЭЭ.

Avatar

Зочин 2020-04-14 66.181.176.215

ӨРГӨНӨӨРӨӨ 5 КМ, УРТААРАА 10 КМ ХҮРЭХГҮЙ ХОНХОРТ ХУЛГАЙЧ УЛС ТӨРЧДИЙН ГАЙГААР б**с ЭРГЭХ ЗАЙГҮЙ БАРЬСАН БАЙШИНД, ГЭРТ БӨӨГНӨРӨН СУУЖ БАЙГАА 1САЯ1500 МЯНГАН ХҮН ДОТОР ХАЛДВАР ГАРВАЛ СҮЙРЭЛ БОЛНО ШҮҮ.ТЭР ТУСГААРЛАЖ БАЙГАА УЛСУУДЫН ГЭРИЙН ГАДАА ЦЭРЭГ ЦАГДАА ЗОГООГООЧЭЭ. ЖУРАМ ЗӨРЧӨӨД БАЙВАЛ ТОРГОЖ АРГА ХЭМЖЭЭ АВААД ХОТООС ХОЛ ГАЗАР ЖУУЛЧИН БААЗЫН ГЭРТ АВААЧААД ЖУРАМЛААД ТУСГААРЛАЧИХ АА.

Avatar

Зочин 2020-04-14 202.179.26.208

gadnaas uvchin oruulj ireed gert n horiod ulsguj alahaar shiidsen l yum baina

Avatar

иргэн 2020-04-14 202.179.24.152

Ард иргэд ээ элдэв Хуулиар Дарамталж байхаар Ард иргэдийнхээ Хүсэл шаардлагыг Үл тоомсорлож Гаднаас Цар тахал Зөөвөрлөж оруулж ирсэн Шийдвэр гаргачидад Харуцлага тооцох хэрэгтэй биш үү, Энэ Аюулт өвчин Хяналтаас гарвал цөөхөн Монголчууд маань Сүйрлээ л гэсэн үг үүнийг мэдсээр байж Зөөвөрлөсөөр байгаад эцэст нь Иргэд ээ Аюуул руу түлхэжчихээд Хуулиар дарамтлаад ч оройтсон Асуудал болсоон, Одоо ёстой Биднийг Бурхан мэдсэн хэрэг болж
,

Avatar

зочин 2020-04-14 202.9.40.126

бид маска зүүгээд агаар салхинд гарч чадахгүй гэртээ байхад, гаднаас ирж байгаа хүмүүс ямар хариуцлагагүй юм бэ, эх орон чинь алгаа тосоод авч байхад, алгын чинээ ам, хамраа хамгаалаад ирж болсон үгүй юү, маска зүүгээгүй хүмүүст хариуцлага тооцож байгаа бол гаднаас өвчин чирч ирсэн 30 хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?????????????????????

Avatar

Зочин 2020-04-14 202.21.107.105

Хоёр хөрш хэцүү байна шүү. Бид улам анхааралтай байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-14 103.10.20.194

1000 ТӨГРӨГИЙН МАСКНААС БОЛЖ АПТЕКАД БӨӨН ХЭРҮҮЛ БОЛЖ БАЙХАД ЧИНЬ ЮУН 150000 ВЭ. ЯС МАХНААС НЬ Л ТАСТАЖ УРЖ АВАХГҮЙ БОЛ ӨГӨХ МӨНГӨГҮЙ АМЬТАД Л БАЙНА ШҮҮ ЦААНА ЧИНЬ ХА ХА ХА

Avatar

Зочин 2020-04-14 202.180.220.172

Daavuu davharlaad mask hiij zuu

Avatar

зочин 2020-04-14 66.181.190.103

амны хаалт зүүх хуули бас гаргах уу.ингэж тэнэгээ гайхуулах хэрэг бна уу.хүн бүр харилцан адилгүй дархлаа сайн биеийн эсэргүүцэл сайн байнга ажил хийж хөдөлгөөнтэй бгаа хүмүс өөрсдийгөө мэдээд амны хаалт зүүхгүй байх ни зөв.биеийн дархлаа муу бие муутай хөдөлгөөн багатай эорсдэлд орчих хүмүүс амны хаалтаа зүүж явцгаа.үүнд маргаад байх зүйлгүй.хэрэв бие муу дархлаа султай хүмүүс агаар салхинд хөдөө хүн цөөнгазар байвал эрсдэлд орох ни бага шүү.үүнийг монголчууд мэдэж бгаа болов уу.бидний өвөг дээ

Avatar

Зочин 2020-04-14 202.131.251.54

МАСК ЗҮҮГЭЭГҮЙГ ТОРГОХООС ГАДНА ХЭРЭГЛЭСЭН МАСК ӨМСӨЖ ЯВСАН РЕЗИН БЭЭЛИЙГЭЭ ОРЦОНД ЭНД ТЭНД ХАЯЖ БАЙГАА ОРКУУДЫГ АЛМААР БАЙНА. ОРЦОНД ХАЯЖ БАЙГАА НЬ ГЭРТЭЭ НЯН ОРУУЛАХГҮЙ ГЭЖ МУНХАГЛАЖ БАЙГАА ЮМ БАЙХДАА. ГЭРТЭЭ ХАЯСНААС ЯЛГАА БАЙХГҮЙГ МЭДДЭГГҮЙ МАЛ БАЙХ ЮМ АА. НЭГ ТАРГАН г***й ХҮНИЙ НҮД ХАРИУЛААД ХАЖУУ АЙЛЫНХАА ХААЛГАНЫ ДЭРГЭД ХАЯЖ ХЭЛЭХЭЭР ҮГҮЙ ГЭЖ ЭРГҮҮТЭЖ БАЙНА. ЭР ЮМ БАЙСАН БОЛ НАМ ЦОХИМООР ӨЛӨГЧИН.

Avatar

citizen 2020-04-14 202.131.247.254

tiim sh dee zarim ni hicheegeed baihad ni zarim ni nadad tusahgyi geed ongiroh yum

Avatar

Зочин 2020-04-14 103.14.38.132

Эхлээд бүх сургууль цэцэрлэгт зориулсан дэглэм дутагдаж байна. Дэглэх гэдэг маань удирдах гэсэн үг юм. Халдвар дэгдэх үед хэрхэн нийгмийн эрүүл мэндийг аюулд учруулахыг хэлж мэдэхгүй. Халдварт өвчний дэгдэлтийг зогсоох гэж дэглэх хэрэгтэй. 1-т Үүнийг хийж чадах хүнээ олж харах хэрэгтэй. 2-т бүх орон нутаг, хотын баритлах дэглэм чухал.

Avatar

Зочин 2020-04-14 192.82.78.177

Маск зүүхгүй бол газар дээр нь торго. Өөр арга байхгүй. Өвчин тусчаад би маск зүүгээгүй гэхгүй уйлан донгодоод би зүгээр байж байгаад ингэчлээ гээд муурын нүд гаргаад ирнэ. Онцгой үед хүмүүсээс асууна гэж байхгүй

Avatar

Зочин 2020-04-14 103.14.38.132

Бид эмнэлгийн дэглэм маш сайн болгох хэрэгтэй. Учир нь дэлхийн ихэнх оронд эмнэлгээс халдвар алдаж байна. Өөрөөр хэлбэл ханиад хүрсэн гэж бодоод эмнэлэгт үзүүлдэг баахан эмч, сувилагч нар халдвар авдаг. Үүний дараа эмнэлэг хаагдаж бүгд хохирдог. Монгол улсад эхний халдвар тээгч илэрвэл шууд бүх хүнд дархлаа байхгүй тул халдвар дэгдэнэ. Доод талын хүнд хандаж хэлэхэд бид дэглэмд орох ёстой тул дуугаа хураа. Сургууль, цэцэрлэг, ААН гээд бүгд үйлчилгээ үзүүлдэг газрын дэглэм монголд хэрэгтэй байна.

Avatar

Төмөр 2020-04-14 103.229.121.89

Дотооддоо халдвар тархаагүй байхад хий сүржигнэл хэрээс одоо хэтэрлээ. Өөрсдөө сайд дарга нар хэдэн тэрбумаар нь идэж уучаад ядарсан ард түмнээ гэртээ бай гэх. 3 сар тэвчээд өлсөж ядраад бүгд гудманд гарч ажил мөнгө төгрөг хайж байна, ажилгүй гэртээ байсаар эхнээсээ 100 100аараа гэр бүл салж ажилгүйдэл ядуурал газар авч байна. Хувийн бизнесийнхэн бүгд дампуурч үүд хаалгаа барьж хаа сайгүй хулгай луйвар ихэслээ. Эдийн засгаа дэмжинэ гэсэн шйидвэрүүд нь бүгд худал хуурмаг, хэрэгждэггүй, новшнууд.

Avatar

Зочин 2020-04-14 103.14.38.132

Энэ болгонд математик хууль үй тогтол бий. Чиний ухаан хүрэхгүй бол дуугаа хураа. Халдвар дэгдвэл хаа сайгүй тэнэсэн хүн эхлээд үхдэг юм.

Avatar

Зочин 2020-04-14 192.82.78.177

Эргүү пизди юмаа чи. Улаанбаатарт 1 халдвар дэгдвэл дор хаяж Орос шиг юм болно. Тэр үед чи үхчээд маск зүүдэг байж гэж бодох байх ккккк

Avatar

зочин 2020-04-14 64.119.17.219

сүржигнээд байгаа юм алга бүх хүн маскаа зүүх хэрэгтэй бна тэгж их давчдаад байвал хөдөө рүүгээ нүүцгээ.

Avatar

Зочин 2020-04-14 66.181.177.225

Та дутуу сэтгэж байна хар амиа бодсон н**ш вэ!Манай улсад нэг тархвал хуурай өвсөнд гарсан гал шиг явна.Дуугаа тат вирус тархалт намжтал бид бурхандаа залбирч явах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж