Apple, Google коронавирусийг хянах систем зохион бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

Apple, Google коронавирусийг хянах систем зохион бүтээнэ

Apple, Google коронавирусийг хянах систем зохион бүтээнэ

Дэлхийн томоохон технологийн компаниуд болох Apple болон Google өнгөрөгч Баасан гаригт шинэ коронавирусийн тархалтыг Bluetooth Low Energy (BLE)-аар дамжуулан хянах, хэрэглэгчдийн мэдээллийг эрүүл мэндийн байгууллагуудын зөвшөөрөлтэй хуваалцах систем зохион бүтээхээ зарлалаа.

Энэхүү шинэ систем нь богино холболт бүхий Bluetooth-ийг ашиглан нээлттэй сүлжээ үүсгэн, бие биетэйгээ ойр байрласан утаснуудад хэрэглэгчдийн мэдээллийг хадгалж хуваалцах аж. Эрүүл мэндийн байгууллагын албан ёсны хэрэглүүрүүд энэхүү мэдээлэлд чөлөөтэй хандах боломжтой бөгөөд энэхүү системийг татаж авсан хэрэглэгчид COVID-19 өвчний халдвар авсан нь оношлогдсон тохиолдолд цааш мэдээллэх үүрэгтэй ажээ. Мөн энэхүү системийг татаж авсан хүн халдвар авсан тохиолдолд түүнтэй ойр дотно харьцсан хүмүүст анхааруулга өгөхөөр шийдэх юм байна.

Энгийнээр тайлбарлавал,  Алисе болон Боб хэмээх хоёр хүн хоорондоо 10 минут ярилцахад тэдний утас хоорондоо Bluetooth утасгүй сүлжээг ашиглан хоорондынхоо эрүүл мэндийн мэдээллийг солилцох гэнэ. Хэрвээ Боб шинэ коронавирусийн халдвар авч, үүнийгээ өөрийнхөө зөвшөөрөлтэй эрүүл мэндийн мэдээлэлдээ шинэчлэн оруулах юм бол түүнтэй ойр харилцаа үүсгэсэн хүмүүс рүү мэдээлэл очих аж. Мөн түүний сүүлийн 14 хоногийн турш ойр байсан хүмүүсийг харуулж хэнээс халдвар авсан байж болох эсвэл хэнд халдвар тараах боломжтой эсэх мэдээллийг цуглуулах гэнэ.

Apple болон Google компаниуд ирэх тавдугаар сар гэхэд IOS болон Android API үйлдэлт төхөөрөмжүүд дээрээ энэхүү системээ бүрэн хэрэгжүүлж чадах эсэхээ шалгах гэнэ. Энэхүү систем нь covid-19 өвчний тархалтыг хянах хамгийн зөв шийдэл боловч хэрэглэгчдийн асар их хувийн мэдээлэл, тандалт судалгааг ашиглах учир энэ тал дээр асуудал гарч болзошгүй гэжээ. Америкийн иргэний эрх чөлөөний холбоо өнгөрөгч долоо хоногт хэрэглэгчдийн хувийн мэдээллийг ихээр ашиглах учир энэ тал дээр санаа зовж буйгаа илэрхийлжээ. Энэхүү дэвшилтэт системийг хэрхэн зөв замаар хэрэгжүүлэх тал дээр эрүүл мэндийн байгууллагууд болон бусад холбогдох байгууллагууд ярилцсаар байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж