21-р зууны мөнгөний уурхай цахим ертөнц | News.MN

21-р зууны мөнгөний уурхай цахим ертөнц

21-р зууны мөнгөний уурхай цахим ертөнц

21-р зууны мөнгөний уурхай цахим ертөнц

Хүн төрөлхтний амьдарч буй өнөө үе бол техник, технологи, интернетийн үндэс суурь болсон зуун. 21-р зуунд техник, технологи  хөгжихийн хирээр хүмүүс өөрсдийн сонирхол, зугаа цэнгэл, хэрэгцээгээ хангахын тулд нэгэн шинэ зүйлийг гарган ирж, хөгжүүлсэн нь Esports буюу цахим спорт. Эхэн үедээ хүн бүр л дургүйцэж, хор хөнөөл мэтээр хардаг байсан энэхүү спорт өдгөө технологийн ачаар бүтээгдсэн нэгэн том нээлт болоод байна.

Хүн бүр л мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг шиг Esports гэдэг зүйлийг ойлгодоггүй эсвэл ойлгохыг хүсдэггүй хүмүүс одоо ч бий. Шинэ зууны шинэ иргэд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, асар хурдацтай хөгжиж буй энэ зууны мэдээллээс хоцрохгүй байх хэрэгтэй. Дэлхий даяараа Esports гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрч, энэхүү төрөл зүйлийн маань зах зээл, ивээн тэтгэгчид өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.

ЗАХ ЗЭЭЛ

2018 онд 776.4 сая ам.долларын зах зээлтэй байсан цахим спорт 2020 онд 1.1 тэрбум ам.доллар, 2023 он гэхэд 1.55 тэрбум ам.долларын зах зээлтэй болох төлөвтэй байна. Үүнийг ч мэдэрсэн маш олон компаниуд, бизнесменүүд энэ салбарт өөрсдийн гэсэн баг, тамирчидтай болж байна.

Та бүхний сайн мэдэх сагсан бөмбөгийн амьд домог, бизнесмен Майкл Жордан Team Liquid багийг эзэмшдэг aXiomatic Gaming компанид 26 сая ам.долларын, АНУ-ын реппер Drake 100 Thieves хэмээх Call of Duty болон League of Legends зэрэг тоглоомуудад цахим спортын багуудтай байгууллагад нууцлагдсан дүнгээр, сагсан бөмбөгийн од тоглогчид болох Стефен Көрри болон Андре Игоудала нар TSM хэмээх League of Legends болон Fortnite зэрэг тоглоомууд, багуудтай компанид 37 сая ам.долларын, NBA-ийн хоёр удаагийн аварга Кевин Дюрант Vision Esports хэмээх цахим спортын хөрөнгө оруулалт, менежментийн байгууллагад 38 сая ам.долларын тус тус хөрөнгө оруулалт хийжээ. Тэднээс гадна DJ Стив Аоки, жүжигчин Астон Катчер, бизнесмен Марк Кубан, дуучин The Weeknd, жүжигчин Уилл Смит, Мэжик Жонсон, Жереми Лин, дуучин Женнифер Лопезийн нөхөр Алекс Родригес гээд бүхий л боломжтой, нэр нөлөө бүхий хүмүүс цахим спортын салбарыг хөгжих боломжтой, дараагийн нэг том мөнгөний зах зээл гэж "дүгнэж" байна.

Энэ салбар 2020 онд 636.9 сая ам.долларыг ивээн тэтгэгчдээс, 185.4 сая ам.долларыг телевиз, медиа хэрэгслүүдийн эрхээс, 121.7 сая ам.долларыг бараа бүтээгдэхүүн, тасалбараас олох аж.

Харин үзэгч, хөгжөөн дэмжигчдийн хувьд зах зээлээ дагаад мөн хурдацтайгаар нэмэгдэж байгаа. 2018 онд л 395 сая байсан бол 2020 онд 495 сая, 2023 онд 646 сая үзэгч, хөгжөөн дэмжигчидтэй болох судалгаа гарчээ. Энэхүү үзүүлэлтээрээ гольф, америк хөлбөмбөг, бэйсбол зэрэг өн удаан үргэлжилж буй уламжлалт спортуудыг ардаа хаяна гэсэн үг. Энэ бол 2000 оноос хойш хурдацтай хөгжиж буй залуу спортын хувьд гайхалтай амжилт.

АНУ-ын 170 гаруй коллеж, их сургуулиуд сургалтын хөтөлбөртөө esports –ийн төрлийг нэмж, 16 сая гаруй ам.долларын тэтгэлэг олгодог аж. Үүгээр ч зогсохгүй Вашингтон болон бусад 17 муж нь албан ёсны цахим спортын багтай болох гэнэ. Цахим спортын мэргэжлийн баг болгон дотроо эмч, тогооч, сэтгэл зүйч гэх зэрэг дасгалжуулагчаас гадна арын албаны олон ажилчидтай байх шаардлагатай болжээ.

БАГ ТАМИРЧИД

Мэргэжлийн бус тоглогчдын хувьд 2014 онд дэлхий даяар нийт 1.815 тэрбум тоглогч байсан бол 2020 онд 2.6 тэрбум, 2021 онд 2.725 тэрбум идэвхитэй хэрэглэгчидтэй болно гэж statista.com мэдээлжээ. Энэхүү судалгаанд  утас, таблет, суурин компьютер, видео тоглоомын консол гэх зэрэг бүхий л төхөөрөмжүүдээс хандаж буй хандалтыг оролцуулсан аж.  Мөн сүүлийн үед нилээд алдартай болоод PUBG буюу PlayerUnknown’s Battlegrounds тоглоомыг өдөрт дэлхий даяар нийт 87 сая хүн, League of Legend тоглоомыг 67 сая хүн тоглодог гэсэн судалгааг гаргажээ.

Цахим тоглоомын томоохон платформ болох Steam дээр өдөрт 14 мянга гаруй тоглоом тоглогддог .

Сүүлийн 30 хоногийн турш дараах тоглоомнууд Steam платформ дээр хамгийн их тоглогджээ

Харин дэлхий дээр мэргэжлийн, өндөр цалин авдаг 500 гаруй  тамирчид байна. Мэргэжлийн тамирчдын тоог яг баттай гаргахад хэцүү аж. Үүний оронд авдаг цалингаар нь тодорхойлдог байна. Учир нь мэргэжлийн түвшнийх ч цалингүй тоглодог тамирчид олноор байдаг ажээ.

  • Дундаж мэргэжлийн тамирчид сарын 1000-5000 ам.доллар
  • Телевизийн тайлбарлагч, хөтлөгч нар нэг тоглолтын 700-1000 ам.доллар
  • Дасгалжуулагчид жилийн 69,000-83,750 ам.доллар,
  • Цахим спортын сэтгүүлчид жилийн 32 мянган ам.доллар
  • Маркетингийн ажилчид жилийн 90 мянган ам.доллар
  • Зохицуулагчид цагийн 21 ам.доллар
  • Сошиал медиа, хэвлэл мэдээллийн ажилчин жилийн 25 мянган ам.доллар
  • Тэмцээн,өдөрлөг зохион байгуулагч жилийн 20000-40000 ам.доллар тус тус олдог тухай info.jkcp.com сайт мэдээлжээ.

Харин хамгийн их ашиг орлого олсон цахим спортын тамирчдыг Dota 2-ийн тамирчин N0tail 6.89 сая ам.доллар олсноороо тэргүүлдэг бол түүний араас OG багийн нөхөд нь болох JerAx, ana, Ceb, Topson нар 6.4-5.4 сая ам.доллар олсноороо бичигдэж байна.

Энэхүү жагсаалтын эхний 20 байранд ганцхан Fortnite тоглоомын тамирчин байгааг анзаарч байгаа байх. Fortnite видео тоглоом нь 2018 онд жинхэнэ тэсрэлт хийсэн бөгөөд Dota 2-тай харьцуулахад харьцангүй залуу тоглоом. Сүүлийн үед зохион байгуулж буй тэмцээнүүдийнх нь шагналын сан маш өндөр. Bugha хэмээх 17 настай Америк хүү Fortnite тоглоомын дэлхийн аваргад түрүүлж 3 сая ам.долларыг хүртсэн. Ганцхан тэмцээнд түрүүлээд л гурван сая ам.доллар. Гайхалтай биш гэж үү.

ШАГНАЛЫН САН

Цахим спортын тэмцээн уралдаануудын шагналын сан жилээс жилд зогсолтгүй өсч байгаа.

  • Dota 2 – 219 сая.ам доллар
  • Counter Strike: Global Offensive – 87.1 сая ам.доллар
  • Fortnite – 84.4 сая ам.доллар
  • League of Legends – 73 сая ам.доллар
  • Starcraft – 32.1 сая ам.доллар

Дээрх тооцоог www.hollywoodreporter.com сайт өнгөрөгч 2019 онд зохион байгуулагдсан олон улсын тэмцээнүүдийн шагналын санг үндэслэн гаргажээ.

Сонирхуулахад,  Dota 2 тоглоомын 2015 оны TI 5 тэмцээний шагналын сан тус жилдээ сагсан бөмбөгийн NBA-ийн шигшээ тоглолт, Крикетийн ДАШТ, Хоккейн Стэнли цом, гольфийн Мастерсийн тэмцээн зэрэг дэлхийн томоохон уламжлалт спортуудын шагналын сангаас өндөр байжээ.

СТРИЙМИН ҮЙЛЧИЛГЭЭ

Цахим спортын мэргэжлийн тамирчид л өндөр дүнтэй ашиг орлого олно гэдэг одоо өөрчлөгджээ. Сүүлийн үед хүчтэй гарч ирсэн Twitch, Youtube Gaming мөн Facebook дээр өөрийнхөө видео тоглоом тоглож буй бичлэгээ шууд дамжуулан олон нийтэд түгээж мөнгө олох боломж гарч ирсэн.  “Ninja”  Tайлер Блевинс нийт 17 сая ам.долларыг, “PewDiePie”  Феликс Киелберг 15 сая ам.долларыг, “Preston” Престон Арсемент 14 сая ам.долларыг тоглоом тоглож буй бичлэгээ шууд дамжуулан олжээ. Энэ салбарт мөнгө олох их энгийн. Гол нь сонирхолтой тоглоом тоглож, бичлэг хийн, дагагчдынхаа тоог өндөр байлгах хэрэгтэй. “Ninja”  Tайлер Блевинсийн хувьд Twitch платформ дээр ойролцоогоор 160 мянга захиалагчидтай, 13 сая дагагчидтай. 160 мянган захиалагч нь Twitch платформд сар бүр 5 ам.доллар төлнө. Үүний 2.5 ам.доллар нь Ninja-д очно. Мөн Youtube дээр 35 сая гаруй үзэгчидтэй. Нэг үзэлт 0.10-0.30 ам.долларын үнэлгээтэй. Эдгээрээс гадна Samsung, Red Bull, Uber Eats, Adidas зэрэг компаниуд түүнтэй хамтран ажилладаг. Ийм л энгийн ажиллагаатай. Twitch онлайн үйлчилгээний үзэгчдийн тоо хоёрдугаар сарын эхний долоо хоногоос хойш 66 хувиар өсчээ. Харин Youtube Gaming үйлчилгээний үзэлт өнгөрсөн долоо хоногоос хойш 15 хувиар өссөн үзүүлэлт байна.

Сонирхуулахад 2024 оны Парисын зуны XXXIII олимпийн наадмаас эхлэн цахим спортыг олимпийн төрөлд нэмэх тухай яриа хэлэлцээ IEF буюу Олон улсын esport-ийн холбоо болон Олон улсын олимпийн хорооны дунд яригдаад эхэлжээ. Хэрвээ энэ хэлэлцээ бүтвэл 2024 оны Парисын олимпод цахим спортын төрөл нь үзүүлэн маягаар оролцох гэнэ.

21-р зуун бол тархины хүчээр бүтээгдсэн бүтээл дээр тархиараа хөдөлмөрлөх цаг үе. Хажууд нь бэлэн асаагуур байсаар байхад чулуу үрээд гал гаргах гэж хичээсний хэрэггүй. Зарим зүйлийг зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ddd 2020-04-14 139.5.219.57

dd

Avatar

Hhh 2020-04-14 202.179.25.207

21r zuunii tsahim ertontsin mongonii uurhai gj garcig ogson bl tohiroh bje en tal dr anharna viz

Avatar

Зочин 2020-04-14 149.205.250.155

Гарчиг нь мэдээлэлтэйгээ таарахгүй байна ш дээ. БИ youtuber онлайн худалдаа бичиж байгаан болов уу гэсэн чин балай e sports гэх шиг. Хэнд хэрэгтэй юм. Dota 2 ийн хөөсрөлттөй шагналын сан удахгүй буурна. Яваандаа энэ тоглоом тоглогчгүй болох гэж байхад тогло гэж уриалаад байгаамуу. Тэр cs go нь зүгээр олон цагаар тогловол мэдрэл болгийш дээ. өөр хэрэгтэй юм байхгүй. Цахимаар бизнес хийх маш олон боломж байгаа тэр талаар бичээч. Хоббитой нь цагаа тааруулаад цахим тоглоомоо дураараа тоглоно биз.

Avatar

ИРГЭН 2020-04-14 139.5.217.86

Togloomnoos iluu odooo Forex ariljaa jinhene huchee avch mongol zaluus forex surch mongoldoo dollariin ursgal oruulj ireh hergtei delhiin sanhuugiin hamgiin tom zah zeel Forex shuu sain sudal unsh dadlaga hii zaluusaaa asar tom bolomj bgaa shuu amjilt.

Avatar

Мэргэн 2020-04-14 192.82.75.78

Хэдэн тэрбум хүмүүсийн мэдрэл муудна.

Avatar

Цэцэн 2020-04-14 192.82.65.168

Ямар үндэслэлээр мэдрэл муудаж байгаа билээ?

Avatar

onom 2020-04-14 119.40.98.106

Хүүхдүүд хэт автаж тоглоод 2 цагаас дээш тоглоод ирэхээр нүд нь анивчаад илт стрессдээд эхэлдэг нь ажиглагддаг. хараа хяналт тавьж байгаа ч хүүхдүүд тоглоом тоглохын тулд яахаас ч буцахгүй байна. Ер нь цахим тоглоомын асуудал бүх гэр бүлүүдэд том асуудлын нэг болоод байгаа.

Avatar

Зочин 2020-04-14 202.21.108.198

harin tiimee. yamasr ch yum dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж