Орос 16 цөмийн тогоо барихаар Энэтхэгтэй тохиролцов

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Орос 16 цөмийн тогоо барихаар Энэтхэгтэй тохиролцов

Оросын Ерөнхий сайд Владимир Путины Энэтхэгт хийсэн айлчлалын явцад “Куданкуламын” атомын цахилгаан станцын гурав ба дөрөвдүгээр цогцолборыг барих гэрээнд гарын үсэг зурсан байна. Оросын Ерөнхий сайдын орлогч Сергей Ивановын яриагаар оросууд гурван талбарт 16 эрчим хүчний цогцолбор барихаар найдаж байгаа гэнэ. Энд “Кудамкулийн” АЦС-д зургаан цогцолбор мөн Баруун Бенгалийн “Харипурын АЦС-д зургаан цогцолбор барихаар төлөвлөжээ. Харин гурав дахь талбайн талаар тодорхой мэдээлсэнгүй. Энэтхэгийн өмнөд нутгийн “Кудамкулийн” атомын цахилгаан станцыг Оросын “Атомстройэкспорт” нэн түрүүнд гүйцээн барихыг эрмэлзэж байна. Хоёр тогооны нэг нь энэ жилдээ багтан ашиглалтад өгөгдөх бөгөөд хүчин чадал нь 1000 мегаваттаар дээш юм. Хоёр дахь ээлжийг нь ирэх жил бэлэн болгох ажээ. “Кудамкулийн” дөрвөн тогоо ба “Харипурийн” хоёр тогоог 2012-2017 онуудад байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Өөр дөрвөн цөмийн тогоог 2017 оноос хойш босгож эхлэх юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж