БНХАУ: Covid-19-с үл хамааран худалдааны гэрээний үүргээ биелүүлж байна | News.MN

БНХАУ: Covid-19-с үл хамааран худалдааны гэрээний үүргээ биелүүлж байна

БНХАУ: Covid-19-с үл хамааран худалдааны гэрээний үүргээ биелүүлж байна

БНХАУ: Covid-19-с үл хамааран худалдааны гэрээний үүргээ биелүүлж байна

Covid-19 цар тахал Вашингтон, Бээжингийн хооронд үүссэн худалдааны асуудалд багагүй хүндрэл учруулж болзошгүй байсан ч худалдааны гэрээ одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж буй хэмээн АНУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайд мэдэгджээ.

Худалдааны гэрээний эхний үе шатны дагуу БНХАУ АНУ-ын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авахаас гадна гадны компаниудыг зах зээлдээ нэвтрэхийг хориглосон хэвээр байгаа тухай Элчин сайд Цуй Тианкай мэдээлсэн байна.

Тэрбээр “Миний мэдэхээр сүүлийн хэдэн долоо хоногт, ялангуяа Хятад орон цар тахлаас болж хамгийн хүнд байдалтай байх үед ч гэсэн бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр хичээн ажилласаар ирлээ. Мөн цаашдаа ч эрчээ алдалгүй үүргээ биелүүлж чадна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг удаан үргэлжилсэн худалдааны асуудлаа нэгдүгээр сард түр зогсоосон билээ. Тухайн үед Бээжин коронавирустэй эд тэмцэж эхэлж байсан бөгөөд дэлхий даяар нийт 300 хүрэхгүй тохиолдол Хятад болон бусад Азийн орнуудад бүртгэгдээд байв. Түүнээс хойш удалгүй өвчин Европ, АНУ-д тархан албан ёсоор цар тахал гэгдэх болсон билээ. Харин өдгөө АНУ халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн, өвчний голомт болсон байна.

Элчин сайд Цуй “Бид мөн хоёр орны эдийн засгийн баг цахимаар видео хурал хийж, өөрчлөгдөж буй нөхцөл байдал, авах хариу арга хэмжээгээ зөвлөлднө гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьж, өнөөгийн эрсдэлтэй цаг үед элдэв хурцадмал байдал үүсгэх эрсдэлтэйг сэрэмжлүүлжээ.

Гэрээний дагуу БНХАУ ирэх хоёр жилд 2017 оныхоос 200 тэрбум ам.доллараар илүү үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдаж авах ёстой билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-13 192.82.64.251

БУРЛАКИ

Avatar

MOGEUH 2020-04-13 202.55.188.37

Mongolin anhni Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж