Сураг ажиг: Цэцийн гишүүн болох тохироо ба горилогчид | News.MN

Сураг ажиг: Цэцийн гишүүн болох тохироо ба горилогчид

Сураг ажиг: Цэцийн гишүүн болох тохироо ба горилогчид

Сураг ажиг: Цэцийн гишүүн болох тохироо ба горилогчид

Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод таван сар өнгөрчээ.  Тодруулбал, Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон.  Түүнээс хойш бүтэн таван сар болж байхад дараагийн гишүүдийг нь УИХ томилоогүй, Улсын дээд шүүх санал болгоогүй өдийг хүрэв.

ЦЭЦИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай.

УИХ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн дарга Д.Одбаяр-2016.11.17-ны өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ш.Солонго-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Туулхүү-2018.05.24-ний өдөр томилогдсон.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Н.Чинбат-2017.06.09-ний өдөр томилогдсон. 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд Цэцийн даргаар сонгогдсон.
  • Цэцийн гишүүн Д.Солонго-2013.12.26-ны өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн Ш.Цогтоо-2014.01.3-ны өдөр томилогдсон

Угтаа бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд зааснаар урьд санал болгосон байгууллага нь дараагийн хүнийг нэр дэвшүүлж, УИХ томилох ёстой. Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Улсын дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн гишүүдэд нэр дэвшигчийг мөн Улсын дээд шүүхээс санал болгох зохицуулалттай.

3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам:

  • Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ.

Улсын дээд шүүхээс Цэцийн дараагийн гишүүдийг томилох саналыг гаргаагүй ч, албан бусаар Цэцийн гишүүнд горилж яваа хүмүүс олон байгаа сурагтай. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгч О.Зандраа,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Д.Эрдэнэчулуун, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган, Монголын Өмгөөлөгчийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганбаатар нарын долоон хүний нэр яригдаж байна. Эдгээр хүмүүсийн зүгээс Ерөнхийлөгчтэй “зөвшилцөж, тохиролцохоор” уулзалт хийж, дээгүүр доогуур гүйх болсон талаар хөшигний ард яригдаж байна. Хэдийгээр Улсын дээд шүүх санал болгох бүрэн эрхтэй ч  Ерөнхийлөгчтэй ямар нэг байдлаар “тохироогүй” хүний нэр дэвшүүлнэ гэдэг юу л бол хэмээн учир мэдэх хүмүүс жиг жуг гэлцэнэ. Тэгэхээр албан бусаар Ерөнхийлөгчтэй “тохиролцсон” хүнийг Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнд санал болгох болов уу гэсэн таамаг улс төрийн болоод хуулийн хүрээнд яригдаж байна.

Үндсэн хуулийн Цэц нийт есөн гишүүнтэй. Ерөнхийлөгчөөс гурван хүнийг санал болгож томилуулдаг бөгөөд тэрбээр 2018 онд Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндэлгэр нарын гурван хүнийг санал болгож томилуулж байсан. Гэвч дараагийн хоёр хүн мөн л Улсын дээд шүүхээс томилогдох бөгөөд Ерөнхийлөгчийн “захиалга” орохоос өөр сонголтгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч дэмжвэл дараагийн хоёр хүнийг томилох боломжтой болж, Ерөнхийлөгч Цэцэд таван “хүнтэй” болно гэсэн үг. Эрх баригч МАН-ынхан өөр хоорондоо хэмлэлдэх зуур Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн “мэдэлд” очлоо хэмээх яриа ч хуулийнхан дунд гарч эхэлжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2020-04-14 139.5.216.160

Заваан муухай төртэй байх утгагүй юмаа.Ерөнхийлөгчийн санал болгосон түрүүчийн 3 цэцийн гишүүдийг хараарай. Одоо яалтай билээ. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг шиг. Миний бодлоор монгол төрд маань ямарч хувийн асуудал баймааргүй юм шүү. Манай одоогийн энэ ерөнхийлөгч Х. Баттулга бүх юмыг хувийн өнцгөөс хараад байна. Мэдлэг, боловсролгүй хүн гэж морь унасан толгойгүй хүн лугаа адил юмдаа. Яалтай билээ. Биднийг тэнгэр ивээх болтугай ! Эд нар эзэнгүй юм шиг галзуурч л байг !

Avatar

Зочин 2020-04-14 202.179.26.249

Энэ Буяндэлгэр гэх нөхөр яаж яваад Цэцэд шургаад авдаг зайны нөхөр вэ. Өөрөөсөө ичдэггүй юм байхдаа. Маш олон чадвартай хуульчид Цэцийн гадуур байгаа нь Монголын эмгэнэл.

Avatar

Иргэн 2020-04-14 103.10.22.80

Эдгээрээс үндсэн хуулийн шүүгч хийчих хүн даанч алгадаа.б**с долоогчдийг тавьсаар байгаад захын тэнэг горьддог суудал болжээ

Avatar

ЗОЧИН 2020-04-14 192.82.68.91

БАТТУЛГЫН ТААЛЛААР БОЛОХ ЮМ БОЛ ГАНБААТАР ЭРДЭНЭЧУЛУУН ГЭЖ ХОЁР ОНОЛ НОМГҮЙ НЬ Л БОЛНО ШДЭЭ. ТЭГЭХ ӨӨР ШАЛТГААН Ч БИЙ.

Avatar

Зочин 2020-04-14 103.57.94.176

Эрдэнэбулган хамгийн шудрага найдвартай нэр цэвэр их зөв залуу ясны хуульч түүнийг сонгоосой

Avatar

Төр утгаа алдаж дууслаа даа 2020-04-14 66.181.183.239

Мөхөж дампуурахын цондон

Avatar

Зочин 2020-04-14 103.10.23.119

БИ АЛБАН ТУШААЛД ОЧИЙ ГЭСЭН ХҮН ХЭРЭГҮЙ БИ БОЛИЙ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГАА ХҮН БОЛ
АДГИЙН ХОГИЙН ШААР УУД БАЙДАГ * АН* ИЙН ДӨРВӨН ЗУУН САЯ ТӨГ НАМДААН ТУШААЖ
НЭР ДЭВШГИЙГ ГОРЛОГЧ НАР БОЛ ХҮН СҮГ ЧӨТГӨР ШУЛМУУД
ИХ ХУРАЛД НЭР ДЭВШҮҮЛЭЖ СОНГОХ ХҮНИЙГ ТОЙРОГ ТОЙРГООСООН АРД ТҮМЭН ӨӨРӨСДӨӨН 4, ХҮРТЛЭХ ХҮНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭН
ӨРСӨЛДҮҮЛЭН СОНГОЖ БАЙЖ СОНГУУЛЬ НАМААС ХАМААРАЛГҮЙ ШУДРАГ БОЛНО ӨНӨӨГИЙН ОЛОН НАМУУД ӨӨРӨСДӨӨН ТАРАЖ АЛГА БОЛНО МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ СОНГУУЛИЙН ДАРАА ХИЙЖ БАЙХ

Avatar

Зочин 2020-04-14 202.126.89.202

Erdenebulgan b**s bazagch odbayartai adil b**s bazagch xyyxend nugasgyi xorchin gar

Avatar

зочин 2020-04-14 66.181.177.16

Хонгилын хуульч Эрдэнэбулганыг болгож болохгүй шүү. Хэрэг угаагч авилгал зуучлагч

Avatar

зочин 2020-04-14 202.21.120.66

сайн шүүж ард түмнээс сонгох хэрэгтэй

Avatar

иргэн 2020-04-14 64.119.26.82

Монголын төр хуулиа зөрчиж байхад бусад нь яах болж байна. Бүтэн 5 сар өнгөрч байна гэнүү. Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгд хувийн сонирхол. Улс орноо ард иргэдээ хэзээ бодох улсууд вэ

Avatar

Зочин 2020-04-14 49.180.71.76

Ган@@тар гэнэ үү? Саваад уналаа. Энэн шиг бууны нохой, мөнгөний донтон Цэцэд харин хэрэггүй шүү.

Avatar

Зочин 2020-04-14 66.181.161.51

Монголд ҮХ-ийн Цэц гэж тусдаа шүүх байх шаардлагагүй, Дээд шүүхтэй нэгтгээд харин Дээд шүүхийн шүүгчдийг маш нарийн, олон давхар шүүлтүүрээр шүүж томилдог болгомоор байна!!! Одоогийн Цэц бол улс төрчдийн зангаагаар ажилладаг болсон учир итгэх арга л***!!!

Avatar

иргэн 2020-04-14 66.181.170.215

Ганбаатар л байж болохгүй бусад нь болно. ийм хор найруулдаг, шударга бус ханддаг, юмыг мөнгөөр хэмждэг, хууль завхруулж авилга өөгшүүлдэг хүн хэрэггүй

Avatar

ХУУЛЬЧ 2020-04-14 192.82.64.190

нэг,АЖЛЫН ГАРААГАА ДООРООС ЭХЭЛЖ ХУУЛЬЧ ӨМГӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛӨГЧИЙН ТЭРГҮҮН БОЛСОН ХҮНТЭЙ ,,хоер,,МУИС-Д НАСААРАА АЖИЛЛАЖ БАЙГАА БАГШТАЙ гурав ,АНХАН ШТНЫ ШҮҮХЭЭС АЖЛЫН ГАРААГАА ЭХЭЛЖ ДЭЭД ШҮҮХИЙН ГИШҮН БОЛСОН ЯСНЫ ШҮҮГЧТЭЙ ,дөрөв ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШҮҮХ ЯАМ ,ИБМТ ,НОТАРИАТААС ЭХЛЭЭД СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД СОНГОГДОЖ БАЙСАН ЗАХИРГААНЫ ХУУЛЬЧТАЙ ,НАС ТЭГШИРЧ НАМБА СУУСАН МИНИЙ МЭДЭХ ЯСНЫ ХУУЛЬЧИД ҮНДСЭН ХУУЛИЙН МАНААНД ЗОГСОНО ГЭДЭГТ НАЙДАНА , ИРЖ БАЙГАА ЦАГ ГЭЖ ЭНЭ ДЭЭ

Avatar

ДАРХАД ЗАЙРАН 2020-04-14 103.43.76.99

ЯДАЖ 3-Н ҮЕИЙГ СУДАЛЖ МОНГОЛ ХҮН ТАВИХГҮЙ БОЛ ЗИ ТӨРИЙН ӨМЧИЙГ ХАМТРАН ИДСЭН 1Ч ХУУЛИЙН АЖИЛ ХИЙЖ ҮЗЭЭГ ҮЙ ХҮНИЙГ ТАВЬСАН НЬ ЦАГААН НАЙМАА ГЭГЧ ХЯТАДЫН ХҮҮХЭД ГЭДГИЙГ АЛТТАЙХАН БҮГД МЭДДЭГ, ЭНЭ ХҮН МОНГОЛЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАХГҮЙ НЬ ТОДОРОХОЙ Л БАЙГАА

Avatar

Зочин 2020-04-14 176.63.23.26

Улсын дээд шүүхийн самрагчид одоо цэцэд очиж самрах нь Загдраа

Avatar

Зочин 2020-04-14 103.80.210.183

л***р хэрээнүүд

Avatar

зочин 2020-04-14 103.80.210.155

ард түмээн манай оогийгийн бөгсний асуудал юу болсон бэ солонгос улсын цагдаа манай хүнийг зүгээр тоглсныг нь ойлгохгүй бэлгийн дарамт марамт гэж гүжирдсэн үү тэгсэн бол би түүнийг өмөөрч со нартай очиж үзэж тарвал надад оогоий виз олгож өгөх байгаа

Avatar

Зочин 2020-04-14 119.40.103.6

Зандраа л 100 хувь илүү дээ тэдэн дотроо

Avatar

Зочин 2020-04-14 139.5.216.67

Энэ гарчиг бишээ. Мэргэжлийн бай л даа сэтгүүлчдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж