COVID-19-ийн вакциныг туршихад хамгийн боломжтой амьтан нь муур

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

COVID-19-ийн вакциныг туршихад хамгийн боломжтой амьтан нь муур

COVID-19-ийн вакциныг туршихад хамгийн боломжтой амьтан нь муур

COVID-19-ийн эсрэг вакциныг гаргаж авахаар дэлхийн олон улс орны эрдэмтэд ажиллаж байна. Вакциныг туршихад хамгийн тохиромжтой амьтан нь муур хэмээн Оросын ШУА-ийн харьяа Новосибирскийн Их сургуулийн Биотехнологи, вирус судлалын лабораторийн эрхлэгч Сергей Нетесов РИА Новости-д ярьжээ.

Муурны хариу мэдрэмж маш өндөр учраас вакцин туршихад хамгийн тохиромжтой хэмээн тэр хэлсэн байна.

Тюменийн Их сургуулийн Биологийн институтын эрдэмж шинжилгээний ажилтан Николай Карпов мөн энэ байр суурийг дэмжсэн байна. “Муур бол эсрэг биет үүсгэх үйл явцад маш хурдан хариу үзүүлдэг амьтан. Тэгээд ч муур бол хүнтэй хамгийн ой байдаг амьтдын нэг учраас вакцин туршихад хамгийн тохиромжтой” хэмээн тэр хэлжээ. Москвагийн Физик, техникийн дээд сургуулийн Биофизикийн кафедрийн доцент Олег Батищевийн хэлснээр коронавирус нь байгалийн төрөл зүйлийн ялгаатай байдлыг даван халдварлах чадвартай, тиймээс гэрийн тэжээмэл амьтад эздээсээ халдвар авч байгаад гайхах зүйлгүй гэжээ. Түүний хэлснээр өнөөг болтол муурнаас хүнд халдварласан тохиолдол гараагүй байгаа юм.

"Муурны эсийн гадаргуу дээрх гадны биетэд мэдрэмтгий уургийн эс хүнийхтэй их төстэй. Тиймээс коронавирус муурны эсэд нэвтрэн орж, үржиж байгаа. Үүний хариуд муурны организм эсрэг биет боловсруулна” гэж Москва хотын VetUnion лабораторийн эрхлэгч Сергей Коняев хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж